Ухань хотод 10-хан хоногийн дотор барьсан шинэ эмнэлэгтэй танилц!

Коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй муж дахь Ухань хотыг 1-р сарын 22-ны өдрөөс хойш тусгаарлаж, 50 сая орчим хүн халдварын голомтод үлджээ. Аюулт вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа учир засгийн газраас даруй арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон билээ. Энэ хүрээнд коронавирусын халдвартай өвчтөнүүдэд 1000 ортой томоохон эмнэлэг барих ажлыг 1-сарын 24-нд эхлүүлж 8 хоногийн дотор буюу 2 сарын 2-нд барилгын ажил дуусаж, 2-р сарын 3-ны өдөр Хошеншань эмнэлэг ашиглалтад орж, өвчтөнүүдийг хүлээн авсан байна. 

Ухань хотод 10-хан хоногийн дотор барьсан шинэ эмнэлэгтэй танилц!

1-р сарын 24-ны өдөр барилгын ажил эхэлсэн

1-р сарын 24-ны өдөр барилгын ажил эхэлсэн

Барилгын талбайд 35 экскаватор, 10 бульдозер ажилласан

Барилгын талбайд 35 экскаватор, 10 бульдозер ажилласан

Тэд энэ хэмжээний барилгын туршлагатай байсан

2003 онд SARS-ийн дэгдэлт гарснаас хойш долоо хоногийн дотор Бээжингийн эмнэлэг ашиглалтад орсон.

Тэд энэ хэмжээний барилгын туршлагатай байсан

Тус эмнэлгийг угсармал барилгын материал ашигласан

Энэ нь үнийн хувьд хямд төдийгүй маш богино хугацаанд босох боломжтой. Хятадын дотоодын хэвлэлүүдийн мэдээлснээр олон сая хятадууд өвлийн хувцас, хамгаалалтын дуулга өмссөнөөс гадна вирусээс сэргийлж маск зүүн ажиллажээ. 

Тус эмнэлгийг угсармал барилгын материал ашигласан

Бүх ажилчид шахуу цагийн хуваарийн дагуу ажиллаж байв

Тус бүтээн байгуулалтын ажилд мужаан, сантехникч, цахилгаанчин болон бусад мэргэжилтнүүд гээд нийт 7000 хүн оролцсон байна. 

Бүх ажилчид шахуу цагийн хуваарийн дагуу ажиллаж байв

2 сарын 2-ны өдөр барилгын ажил бүрэн дуусав

Энэхүү эмнэлэг нь төлөвлөгөөний дагуу асар богино хугацаанд баригдсан Хятадын хоёрдахь барилга юм. 

2 сарын 2-ны өдөр барилгын ажил бүрэн дуусав

Эмнэлгийн коридор

Эмнэлгийн коридор

Өвчтөнүүдэд шаардлагатай бүх зүйлээр тоноглогдсон

Өвчтөнүүдэд шаардлагатай бүх зүйлээр тоноглогдсон

Бүрэн тусгаарлагдсан өрөө ч бий

Бүрэн тусгаарлагдсан өрөө ч бий

10 хоногийн дотор барьсан гэхэд дээд зэргийн тохь тухыг бүрдүүлжээ

10 хоногийн дотор барьсан гэхэд дээд зэргийн тохь тухыг бүрдүүлжээ

Хятадын эрх баригчид эмч, сувилагч гээд 1400 хүнийг Ухань хотруу илгээсэн

Тэдний ихэнх нь халдварт өвчин, вирусийн голомтод ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд байв. 

Хятадын эрх баригчид эмч, сувилагч гээд 1400 хүнийг Ухань хотруу илгээсэн

2 сарын 6-нд 1600 хүний ортой хоёрдахь эмнэлэг ашиглалтад орохоор хүлээж байна

2 сарын 6-нд 1600 хүний ортой хоёрдахь эмнэлэг ашиглалтад орохоор хүлээж байна

Энэхүү ажлаас Хятадын барилгын салбарынхны ажлын хурд, гүйцэтгэл ямар гайхалтай болохыг харж болох юм. Бүтээн байгуулалт төлөвлөгөө гарснаас хойш ердөө 9 хоногийн дотор бүрэн дуусжээ. Энэхүү хүчин чармайлт корона  вирус цаашид тархахгүйгээс гадна халдвар авсан олон өвчтөнүүд бүрэн эдгэрнэ гэсэн  найдвар хүн бүрд төрүүлж байгаа биз ээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()