"Нялх ногоо зулгаах" дуртай 10 алдартан

Хүн бүрийн дунд байдаг нэгэн ташаа ойлголтуудын нэг бол хосуудын харилцаанд эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах, эсвэл ядаж чацуу байх ёстой гэж боддог. Гэхдээ алдартай одууд маань энэхүү ойлголтыг үгүй хийсэн бөгөөд тэд өөрсдөөсөө 2-3 дахин дүү залуусыг өөрийн амрагаараа сонгосон байх юм. Ингээд дүү залуусыг уургалаж чадсан алдарт бүсгүйчүүдтэй танилцацгаая.

"Нялх ногоо зулгаах" дуртай 10 алдартан

1 Бритни Спирс

37 настай дуучин бүсгүй Бритни Спирс  гурван жилийн турш 25 настай фитнесийн дасгалжуулагч Сэм Асгаритай болзож байгаа бөгөөд хосуудын цахим сүлжээний зургийг харахад тэд аз жаргалтай байгаа нь тод харагдана. Залуу Бритниг төгс галбиртай болоход тусалсан аж. Гэвч Бритнигийн эцэг энэ гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тэрээр охиноо 220 сая доллараа дэнчин тавьж байна гэж үзэж байгаа гэнэ. Тэр охиноо ээлжит буруу сонголтыг хийсэн гэдэгт итгэлтэй байгаа юм.

Бритни Спирс

2 Кейт Бекинсейл

Тун удахгүй Британийн жүжигчин бүсгүй залуу амрагуудынхаа тоогоор рекордыг тогтоох бололтой. 45 настай Кейт саяхан 22 настай жүжигчин Мэтт Райфаас салсан боловч тун удалгүй 25 настай стенд-ап комедиан Пит Дэвидсонтай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Энэ залуу Кейттэй холбоотой болохын хэдэн долоо хоногийн өмнө Ариана Грандаас сүйгээ цуцласан гэнэ.

Кейт Бекинсейл

3 Робин Райт

“House of Cards” киноны жүжигчин бүсгүй 53 настай Робин Райт 2018 оны сүүлээр 30 настай “Saint Laurent” байгууллагын менежер Климент Жиротой холбоотой хайр сэтгэлийн харилцаагаа нуухаа больж, түүнтэй гэрлэсэн юм.

Робин Райт

4 Тильда Суинтон

Тильда Суинтоныг 18 насны төрсөн өдрөө тэмдэглэж байхад түүний найз залуу төрж байжээ. Жүжигчин бүсгүй болон Шинэ Зеландын зураач залуугийн хайр сэтгэлийн холбоог хүмүүс түр зуурынх гэж үзэж байсан бөгөөд “The Chronicles of Narnia” киноны зураг авалт дууссанаас хойш үргэлжилнэ гэж хэн ч санаагүй юм. Гэвч хосууд 2004 оноос хамт байгаа бөгөөд Тильда гэр бүлдээ илүү их цаг завыг зарцуулахын тулд карьераа орхиход бэлэн байгаагаа хэлжээ.

Тильда Суинтон

5 Шакира

Шакира болон Жерара Пик нарын хайр сэтгэлийн холбооны талаар мэдэхгүй хүн гэж энэ дэлхийд үгүй. Харин дуучин бүсгүй Жерартай 10 жилийн зөрүүтэйгээр нэг өдөр төрсөн талаар хэн ч мэдэхгүй л болов уу. Гэвч насны зөрүү нь тэднийг аз жаргалтай, сайхан гэр бүл болоход нь огтхон ч саад болсонгүй.

Шакира

6 Хайди Клум

Хайди Клум ч гэсэн өөрөөсөө дүү залуутай болзохыг дэмждэг нэгэн. Хэдэн жилийн өмнө модель бүсгүй өөрөөсөө 13 насаар дүү арт-дилер Вито Шнабелтэй болзож байсан. Харин одоо 45 настай Клум “Tokio Hotel” хамтлагийн гитарчин 29 настай Том Каулицтай сүй тавьсан байгаа гэнэ.

Хайди Клум

7 Мадонна

2019 онд поп дууны хатан хаан бүсгүй 60 насны ойгоо тэмдэглэсэн. Тэрээр 2008 онд найруулагч Гай Ричээс салж, удалгүй 31 настай манекен залуу Хесус Лустай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Харин дараа нь Мадонна өөрөөсөө 26 насаар дүү Брахим Заибату, 30 насны зөрүүтэй Тимор Стеффенс, 26 настай Абубакра Сумахортой хайр сэтгэлийн холбоотой байсан гэнэ. Дуучин бүсгүй одоо 32 настай Кевин Сампайотой амрагийн холбоотой байгаа юм.

Мадонна

8 Шэрон Стоун

61 настай Шэрон Стоун өөрөөсөө дүү залуус сонирхдог бүсгүйчүүдийн нэг бөгөөд Мартин Микаас салсны дараа өөрөөсөө 27 насаар дүү залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон аж. Харин өнөөдөр Шэрон 41 настай итали иргэн Анжело Боффатай сүй тавьсан бололтой.

Шэрон Стоун

9 Кейт Мосс

Харин 45 настай Кейт Мосс өөрөөсөө дүү залуутай болзох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, өөрийгөө илүү үзэсгэлэнтэй, секси гэдгийг мэдрэхэд тусалдаг гэжээ. Тэрээр 4 жилийн турш өөрөөсөө 13 насаар дүү зурагчин Николай фон Бисмарктай болзож байгаа юм.

 

Кейт Мосс

10 Моника Белуччи

2017 онд жүжигчин бүсгүй зураач Николай Лефевртэй танилцаж хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд саяхан паппарацийн дуранд өртсөн байна. Николай жүжигчин бүсгүйгээс 18 насаар дүү гэнэ шүү. Харин Моника өөрийнхөө сонголтонд сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаагаа хэлсэн аж.

Моника Белуччи

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()