Антибиотикийг орлож чадах 12 бүтээгдэхүүн

Бид антибиотикийг саяхан үүсэж, зөвхөн эмчилгээний гоо сайхан болон бусад төрлийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэдэг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ антибиотик нь зарим төрлийн ургамлын найрлагад төдийгүй бидний өдөр тутамдаа хэрэглэгдэг хүнсний бүтээгдэхүүнд ч агуулагддаг байна. Ингээд антибиотикийн оронд хэрэглэх боломжтой, нян устгах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг мэдэж авцгаая. 

Антибиотикийг орлож чадах 12 бүтээгдэхүүн

1. Сармис

Сармисыг эрт дээр үеэс эмчилгээнд эрчимтэй хэрэглэж эхэлсэн бөгөөд 1700 оны үед сахуу татран өвчнийг анагаахад хүртэл ашиглаж байжээ. Сармисанд агуулагдах аллицин хэмээх бодис нь хорт нянгуудыг устгадаг. Үүнээс гадна сармисны үндсэнд чөлөөт радикалыг устгах антиоксидант агуулагддаг учир бие организмд гадны нян орж ирэхээс урьдчилан сэргийлдэг байна.

2. Ореганогийн тос

Ореганогийн тосонд кальци, магни, цайр, төмөр, кали, зэс, боор, марганц, бета-каротин, ниацин агуулагддаг юм. Үүнээс гадна энэхүү тосонд мөөгөнцрийн эсрэг карвакрол болон тимол гэх бодис бий. Уг тосыг хэрэглэхийн өмнө тосонд нэмэлт ургамлын гаралтай бодис ороогүй гэдгийг баталгаажуулах хэрэгтэй.

3. Зөгийн бал

Зөгийн бал нь шарх, түлэгдэлт, үрэвсэл, батга, цооролт, дотор болон гадна нян устгах чадвартай байдаг. Энэ нь зөгийн балд агуулагдах ус төрөгчийн хэт исэлтэй холбоотой. Үүнээс гадна зөгийн бал нь өвчин үүсгэгч нянг устгаж, шарханд хамгаалалтын давхарга үүсгэдэг учир гадны нөлөөллөөс хамгаална.

4. Эхинацей

Энэхүү ургамалд цикори, ферул болон кофены хүчил, кали, кальци, селен, кобальт, мөнгө, цайр агуулагддаг. Эхинацей нь хандын тусламжтайгаар хоолойн үрэвсэл, хортой цочролын синдром, үхжилттэй фасцит зэргийг эмчилдэг бөгөөд эрт дээр үед шарх, нянг эмчлэхэд хэрэглэдэг байсан гэнэ.

5. Шар үндэст

Ихэнхдээ хоол боловсруулах эрхтэн, шээсний болон амьсгалын замын өвчнийг анагаахад цай эсвэл капсул хэлбэрээр хэрэглэдэг. Шар үндэстийн найрлагад багтах берберин бодис нь цөс хөөх үйлчилгээтэй бөгөөд булчингийн чангарлыг сулладаг байна.

6. Гоньдны эфирийн тос

Гоньдны эфирийн тосонд ореганогийн тосны адилаар карвакрол болон тимол бодис агуулагддаг аж. Тимолын тунг хэтрүүлэн хэрэглэх нь хордлогод хүргэх аюултай учир хэрэглэхийн өмнө наргил модны тос, оливын тос, эсвэл бүйлсний тостой холиорой. Мөн энэ шалтгаанаар гоньдны эфирийн тосыг ууж хэрэглэж болохгүй. Харин гингвит болон мөөгөнцрийн эсрэг түрхэж хэрэглээрэй. 

7. Цагаан гааны үндэс

Цагаан гаа нь маш олон төрлийн үйлчилгээтэй. Тэрээр нянгийн, үрэвслийн эсрэг, халуун бууруулах, цөс хөөх, судас тэлэх үүрэгтэй байдаг гэнэ. Үүнээс гадна шөрмөс суналт, шарх, цусан дахь элсэн чихрийн хэмжээг буруулах, сарын тэмдэг ирэхийн өмнөх синдромыг зохицуулах, уур бухимдал, стрессийг арилгах үүрэгтэй. Цагаан гааны үндсэнд А, С, В1, В2, В3 амин дэмүүд болон бусад амин хүчлүүд агуулагдсан байдаг.

8. Базилик

Базиликт каротин, аскорбины хүчил, рибофлаьин, ниацин, рутин агуулагддаг бөгөөд үүний ачаар ханиад эмчлэх, халуун болон стресс бууруулах зорилгоор ашигладаг. Салатанд навчийг нь хийж болохоос гадна базиликийн тосыг үнэртүүлэгчид хийж гэртээ тавьж болно.

9. Гич

Гичэнд куркумина агуулагддаг учир антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Үүнээс гадна хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж, хавдрын өсөлтийг зогсоодог байна. Мөн гичээр ханиад, халуун болон арьсны үрэвслийг эмчилдэг.

10. Шанцай

Шанцай нь E.Coli хэмээх бүдүүн гэдэсний нянг устгах зориулалттай байдаг. Шанцайнд полифенол, фенолын хүчил, антиоксидант агуулагддаг бөгөөд энэ нь чөлөөт радикалыг устгахаас гадна ханиад, гүйлгэлт зэрэгт эерэг нөлөөтэй. 

11. Чацаргана

Энэхүү жимс нь үрэвслийн эсрэг, шарх анагаах үйлчилгээтэй бөгөөд арьсны шарх, амны салстлаг бүрхүүл, хоолой болон ханиаданд түгээмэл ашиглагддаг. Чацарганд олеин, стеарин, линолийн хүчил агуулагддаг боловч хамгийн ихээр чацарганы тосонд бий.

12. Исландын хөвд

Исландын хөвдөнд агуулагдах уснинат натри нь сүрьеэний эсийг ч устгах чадвартай. Тиймээс дэлхийн 2-р дайны үед эмч нар энэхүү хөвдийг үрэвсэл эмчлэх болон гангренийг авахад ашигладаг байжээ.

Харин орчин үед хөвдийг амьсгалын багтраа, хөхүүлэх ханиалга, ходоодны шарх, суулгалт зэргийг эмчлэхэд хэрэглэх болсон. Үүнээс гадна жирэмсний үеийн хордлогыг багасгадаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()