Мэрилин Монротой "болзсон" 12 настай хүү

1954 онд Лос Анжелесийн кино театрт үзэгчид нэгэн хачирхалтай хосыг олж харжээ. Алдарт жүжигчин Мэрилин Монро 12 орчим настай хүүтэй хамт үзэгчдийн танхимд орж ирсэн байна. Хүү жүжигчинд попкорн авч өгч, тэд яг л жинхэнээсээ болзож байгаа мэт харагдсан гэнэ. Тэр хүү хэн байсан бэ?

Мэрилин Монротой "болзсон" 12 настай хүү

Хүүг Томми Реттиг гэдэг ба тус өдөр Мэрилинтэй хамт "River of No Return" киноны нээлтэд хүрэлцэн ирсэн байжээ. Гэхдээ тэдний болзоо киноны сурталчилгаанаас цаашгүй зүйл байсан. Учир нь тэд дээрх киноны гол дүрд тоглосон байжээ. Үүний ачаар кино ихээхэн амжилтад хүрч, алдар нэрийг олсон аж. Тухайн үед хүү маш алдартай нэгэн байжээ. Жүжигчний гараагаа 6 настайгаасаа эхэлсэн бөгөөд хоёр бүрэн хэмжээний кино, нэг мюзиклд тоглосон байв. 1953 онд "River of No Return" кинонд тоглох санал авч Индиан хүүгийн дүрийг бүтээснээр түүний карьер нэг шат ахисан юм. 

1954 онд тэрээр дахин нэг амжилт гаргасан нь алдарт "Lassie" цувралын гол дүрд 500 гаруй хүнээс сонгогдсон явдал байв. Реттиг гурван жил тус цувралд тоглосны эцэст төслөөс гарсан бөгөөд тэрээр "Энэ дуусашгүй ажлаас залхаж байна. Зүгээр л энгийн хүүхэд баймаар байна" хэмээн тайлбарлажээ. Тухайн үед Реттиг "Lassie" цувралд тоглохоос гадна өөр олон ч кино төсөлд ажиллаж байжээ. 

"Lassie" цувралаас гарсны дараа 1957 онд түүний жүжигчний карьер бүр мөсөн өндөрлөжээ. 1962 онд "Death Valley Days" цувралд Техасын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Жоэль Уолтер Робисоны дүрд тоглосноос хойш дахин кино урлагч хөл тавиагүй байна. Хэдийгээр хүмүүс түүнийг кино урлагийн ертөнцөд дахин ирж амжилт гаргах байх гэж найдаж байсан ч тэрээр алдартай программист, мэдээллийн технологийн инженер болжээ. Реттиг 1996 онд 54 насандаа зүрхний шигдээсээр нас барсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()