Маш ховор тохиолддог өвчтэй охин "залуужуулах" хагалгаанд оржээ

15 настай Сяо Фенг (Xiao Feng) охин эрт хөгшрөлтийн синдром буюу прогериа өвчтэй ажээ. Жаахан хүүхэд байхаас нь нүүр нь үрчлээтэж эхэлсэн бөгөөд хөөрхий охин бусдад ад үзэгдэж, бусдын харцнаас нуугдаж өдийг хүрчээ. Өнгөрсөн сарын сүүлээр түүнд гоо сайхны хагалгаа үнэгүй хийж өгөх санал ирсэн бөгөөд мэс засал 7 цаг гаруй үргэлжилсэн байна. Одоо охин хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. 

Маш ховор тохиолддог өвчтэй охин "залуужуулах" хагалгаанд оржээ

Мэс заслийг 12 сарын 29-нд хийсэн бөгөөд хагалгаанд 10 мэс засалч, 5 сувилагч, 3 мэдээ алдуулагч оролцжээ. Түүнд илүүдэл, сул арьсыг авах мэс ажилбар хийснээс гадна хамар, уруулын хэлбэрийг өөрчилсөн байна.

Харин тус хагалгааг үнэ төлбөргүй хийсэн "Нарны зам гоо сайхны мэс заслын эмнэлэг"-ийн хувьд энэ нь маш том сурталчилгаа болсон юм. Үүнээс гадна сайн дурын ажилтнууд Фэнгийн эмчилгээний төлбөрт зориулж 190,000 юань цуглуулжээ. 

Фэнийг бүрэн эдгэх хүртэл царайгаа толинд харахыг зөвшөөрөөгүй аж. Харин энэ бүхний дараа Сяо шинэ царайгаа хараад нулимсаа барьж дийлээгүй байна.

"Өнөөдөр охины минь хувьд хамгийн жаргалтай өдөр болж байна. Сяог хагалгаанд орсноос хойш би урьд урьдынхаас илүү тайван нойрсож байгаа. Эмч нар миний охины биеийн байдлыг эмчилж, ирээдүйд аз жаргалтай амьдархад тусална гэдэгт итгэлтэй байна" хэмээн охины аав Ван Хүнд ярьсан байна. 

Тэрбээр Ляонин мужийн Хэйшаньд ядуувтар айлын гэрт төрж, өссөн. Охин ямар ч найзгүйгээс гадна зургаа ч авахуулж зүрхэлдэггүй аж. Мөн үеийн тэнгийнхний дарамт шахалтаас болж, сургуулиа орхиход хүрчээ. 

Эмнэлгийн ахлах эмч Ши Линжигийн мэдэгдсэнээр мэс заслын төлбөр болох 500,000 юанийг эмнэлэгээс хариуцах бөгөөд хандиваар цугласан мөнгийг хагалгааны дараах эмчилгээнд зарцуулах юм байна. 

Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, хүмүүнлэгийн үйлстэн Гуо Мингю хэмээх эрхэм "Sunline" эмнэлэгтэй холбоо тогтоосноос гадна эмчилгээнд зориулж хандив цуглуулах ажлыг ч зохион байгуулжээ.  Сяо нэгэн удаа "Би 15 настай ч 60 настай хүн шиг харагддаг. Би ахлах сургуулийн хүүхэд шиг харагдмаар байна. Би энгийн хүн шиг амьдармаар байна" хэмээн цөхрөнгөө баран түүнд хэлж байжээ. 

Одоо тэрээр хурдан эдгэхээ хүлээн, хаврын баярыг гэр бүлийнхэнтэйгээ хамт угтахыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. 

Фэнг дэмжих хүмүүнлэгийн ажиллагаанд 1000 гаруй хүмүүс оролцож, түүнд сэтгэлийн дэм хайрлажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()