Дэлхийн хамгийн загварлаг гутлын үзэсгэлэн Монголд зохион байгуулагдах гэж байна

Дэлхийн хамгийн загварлаг гутлын үзэсгэлэн Монголд зохион байгуулагдах гэж байна

1 "Biopiracy" - 2014 он

“United Nude” брэнд загвар зохион бүтээгч Ирис Ван Херпентэй хамтран бүтээсэн 9 дэх цуглуулгын нэр нь “Biopiracy” юм. “United Nude” энэ удаад уламжлал ёсоор нэг загвар танилцуулахын оронд анх удаа “Biopiracy Boot” болон “Biopiracy peeptoe” хэмээх 2 өөр загварыг нэгэн зэрэг танилцуулсан байна. Ирис Ван Херпений “Biopiracy” цуглуулга нь тухайн үедээ загварын ертөнцийг жинхэнэ утгаар нь доргиож байсан билээ. Уран бүтээлч Лауренс Малстаф загварын шоуны тайзан дээр амьгүй хирнээ жингүйдэж байгаа мэт харагдах бүсгүйчүүдийг үзүүлэн болгож тавьсан байдаг. Тэдгээр бүсгүйчүүд цаг хугацаа удааширсан, хиймэл ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ өвөрмөц болсон юм. 

"Biopiracy" - 2014 он

“United Nude”-ийн креатив захирал Рем Д Коулхаас: "Ирис Ван Херпентэй хамтарч ажиллах бүрдээ бид өмнө нь бодож байгаагүй зүйлстэй тулгарах хэрэг гардаг. Ирис Ван Херпен, Заха Хадид нар хамтарч ажллах бүрд гуталны  мөн чанарыг өөрчлөх гэж оролддог юм. “United Nude” анх арав гаруй жилийн өмнө энэхүү зарчим дээр тулгуурлан байгуулагдсан. Үүний тулд бид эмэгтэйчүүдийн гутлын загвар бүтээх дүрмийг зөрчих бус харин бүр түүнийг мэддэггүй хүмүүсийн өнцгөөс харж ажилласан” хэмээн ярьжээ. 

2 "Crystallization, Synesthesia" - 2010 он

Хувцас болон загварын нэрд гарсан брэнд “United Nude” нь чөлөөтэй сэтгэгч нартай хамтран ажиллах тал дээр үргэлж нээлттэй байдаг. Голландын загвар зохион бүтээгч Антуан Питерстэй 2 удаа хамтран ажилласны дараа “United Nude” 2010 оны намар өвлийн цуглуулгыг бүтээхдээ Нидерландын загвар зохион бүтээгч Ирис ван Херпентэй хүчээ нэгтгэсэн билээ. Уг цуглуулгыг Лондонгийн загварын долоо хоногийн үеэр танилцуулсан байдаг.

Энэхүү гутлыг бүтээх үйл явц нь маш нарийн төвөгтэй учраас хамгийн өндөр зэрэглэлийн Итали арьс ашиглан, 100 хувь гараар хийсэн байна. Тиймээс энэхүү өвөрмөц бүтээгдэхүүнийг ердөө 240 ширхэгийг үйлдвэрлэсэн бөгөөд 168-ыг нь хараар будсан алтаар, 72-ыг нь зааны яс болон алтаар бүрсэн байна.

"Crystallization, Synesthesia" - 2010 он

“United Nude”-ийн креатив захирал Рем Д Коулхаас: "Бүтээлийг нь би биширснийхээ дараа Иристэй танилцсан юм. Загвар зохион бүтээгч нарт нэг дор бүгдийг хийх боломж, нөөц бололцоо хомс байдгийг сайн мэддэг болохоор би түүнд хамтарч ажиллах санал тавьсан. Бидний энэ өвөрмөц бүтээгдэхүүнд хэн хэний маань мэдлэг чадвар, ур ухаан шингэсэн учраас хамтын ажиллагаа маань амжилтад хүрсэн гэж бодож байна”.

3 "Nova Shoes" - 2013 он

“United Nude”-ийн Рем Д Коулхаас болон Заха Хадид нар хамтран бүтээсэн тансаг зэрэглэлийн загвар бүхий гутлыг 2013 оны 7-р сарын 2-нд Парис дахь алдарт "L’eclaireur" дэлгүүрт худалдаанд гаргаж байсан.

Заха Хадид болон “United Nude”-ийн креатив захирал Рем д Коулхаас нар олон жилийн өмнө танилцаж,  эцэст нь хамтарч цоо шинэ шийдэл бүхий гутлын загвар гаргахаар ажилласан байна.

"Заха өөрийн санаа, ойлголтын тусламжтайгаар загварын ертөнцийг байнга шинэчилж чаддаг. Түүний алсын хараатай бүтээлүүд нь ихэнхдээ гэнэтийн сэтгэгдэл төрүүлэх боловч сайн харвал уг гарлыг нь хэн ч гэсэн ойлгож чадна. Захатай ажиллах надад үргэлж таатай байдаг. Бид өөрсдийгөө сорьж, хамгийн сүүлийн үеийн дижитал дизайн, үйлдвэрлэлийн технологийг ашиглан шинэлэг загвартай гутал бүтээсэн" гэж Коулхаас хэлжээ.

“United Nude” сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Хадидын гайхамшигтай загвартай хослуулан цоо шинэ гутал үйлдвэрлэх аргыг гаргаж ирсэн байна.

Мөн “NOVA” нь эргэлддэг хэвийг ашиглан бүтээгдсэн анхны гутал юм. Учир нь ганцхан эргэлддэг хэвийн тусламжтай ийм нэг хэвийн, жигд бүтэцтэй бүтээл гаргаж авах боломжтой ажээ.

"Nova Shoes" - 2013 он

Гутлын дээд хэсгийг металл хром бүхий резин хослуулан бүтээсэн бөгөөд түүнийг хамгийн сайн чанарын Итали арьсаар бүрсэн байна. Харин өсгий нь шилэн утаснаас бүрдэх бөгөөд гадна талыг нь резинээр хийжээ. 35-аас 40 хүртэлх размертай энэхүү гутлын өнгө тус бүрээс ердөө 100 ширхгийг үйлдвэрлэсэн юм байна.

Эцсийн үр дүнд нь Хадид өөрийн гэсэн “NOVA” хэмээх загварын ертөнцөд хувьсгал гаргах гутал бүтээж чаджээ. Энэхүү шинэлэг загвар нь Хадидын хөдөлгөөний өвөрмөц мэдрэмжийг илэрхийлж чадсан юм.

“United Nude”-ийн “Nova Shoes” цуглуулга нь хэт этгээд төрхтэй боловч цаанаа нарийн мэдрэмжийг илэрхийлнэ. Рем д Коулхаасын загварын туршилтууд нь бидний анхаарлыг өөрийн эрхгүй татаж чаддаг. Би эртнээс шинэ материал болоод хэлбэр дүрсээр туршилт хийдэг хүмүүсийг хүндэлсээр ирсэн. Энэхүү “United Nude”-тэй хамтарч бүтээсэн гутлын загвар үнэн төрхөд нь халдалгүйгээр боломжтой бүгдийг өөрчил гэсэн зарчим дээр тулгуурласан юм" гэж Хадид тайлбарлав.

Нарийн хэрнээ этгээд загварууд дээр 30 жилийн турш ажилласан туршлагаа ашиглан Хадид 16 см-ийн өндөрт хүний өсгийг ямарч тулах зүйлгүйгээр өргөх аргыг олжээ.

Энэхүү гутлын өвөрмөц шийдэл нь материал, бүтээлч сэтгэлгээ, тав тухтай байдлын итгэмээргүй нэгдэл юм.

"UNITED NUDE" брэндийн "Designer Collection"-ны Танилцуулга Үзэсгэлэн болох гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана:

  • 1 сарын 22-нд Улсын Их дэлгүүрт 12:00 - 22:00 цагийн хооронд
  • 1 сарын 25-нд Шангри-ла Моллын салбарт 12:00 - 21:00 цагийн хооронд

Лавлах утас: 9311-3993

Фэйсбүүк: www.facebook.com/UnitedNude.MN/

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()