1
Жүжигчний гараа (1999-2004 он)
Кристен Лос Анжелес хотод кино, урлагийн гэр бүлд төржээ. Түүний аав Fox телевизийн сувагт туслах найруулагч, продюсероор ажилладаг байв. Тиймээс Кристен 8 наснаасаа жүжигчний гараагаа эхэлж, 11 настайдаа анх удаа кинонд гол дүр бүтээж, хэдэн сая долларын цалин авч байсан учир 18 насандаа олонд танигдан, алдартай жүжигчин болсон нь гайхмаар зүйл биш юм. Түүний тоглосон телевизийн анхны кино нь "The Thirteenth Year" байжээ. 11 настайдаа тэрээр "The Safety of Objects" кинонд анх удаа гол дүр бүтээжээ. Харин түүний амжилт Америкийн алдарт найруулагч, продюсер Дэвид Финчер өөрийн "Panic Room" кинонд тоглохыг санал болгосноор эхэлсэн юм. 15 насандаа Кристен "Catch That Kid" өсвөр үеийн залуучуудад зориулсан инээдмийн кинонд тоглосноор өөрийгөө ямар ч төрөл, жанрын кинонд тоглох авьяастай гэдгийг батлан харуулсан билээ.
2
12 шинэ дүр ба амжилтын гараа (2004-2008 он)
Ихэнх хүмүүс Кристений жүжигчний амьдрал "The Twilight" цувралд тоглосноор эхэлдэг гэж боддог. Гэхдээ mэрээр уг цувралд тоглохоос өмнө сайхан хайрын түүхээс эхлээд адал явдалт кино хүртэл олон кинонд тоглож байсан ч тийм ч амжилттай байгаагүй бөгөөд хүмүүс түүнийг анзаарахгүй хэвээр байлаа. Яг энэ үед түүний хамтран тоглогчид болох Шарон Стоун, Дональд Сазерленд, Крис Эванс нар алдарт хүрээд байсан юм. Кристен 3 удаа "Шилдэг залуу жүжигчин" шагналд нэр дэвшиж байсан ч шагнал авч байгаагүй. Харин 2007 онд тэрээр Шон Пенны кинонд тоглосноор амжилтын гараа нь эхэлсэн юм. Пенн залуу охины авьяасыг үнэлж, "Тэр их хүчтэй дотортой эмэгтэй. Найруулагчийн хувьд түүнтэй ажиллахад хялбар байсан" хэмээжээ.
3
"The Twilight Saga" (2008–2012 он)
2007 оны 11-р сард Кристен Стюарт Белла Сваны дүрд тоглоно гэж мэдэгджээ. Энэ мөчөөс эхлэн 18 настай Кристен олон арван сэтгүүлч, продюсер, хэдэн сая шүтэн бишрэгчдийнхээ итгэлийг алдахгүй байх гэсэн амаргүй давааг давах хэрэгтэй болсон юм. Нэг талд түүний залуухан, үзэсгэлэнтэй дүр төрх, илэрхийлэл нь Беллагийн дүрд төгс тохирч байсан ч зарим үзэгчид түүнийг "ам нь хагас нээгддэг эмэгтэй" гэж нэрлэдэг болжээ. Гэсэн ч 5 ангит тус кино жүжигчинг итгэмээргүй алдар нэрд хүргэж, 3,5 тэр бум долларын ашиг олсон юм. Гэхдээ Twilight кино гол дүрийн жүжигчдийнхээ хувьд маш том сорилт болжээ. Роберт Паттинсон, Кристен Стюарт нараас Эдвард болон Беллагийн дүрийг гаргахад ихээхэн хүч шаардсан юм. Үүний зэрэгцээ тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсон гэх цуу дэгдэж амжсан ч үнэн үү эсвэл зөвхөн хүмүүсийн анхаарлыг татах сенсаци байсан уу гэдэг нь одоо ч нууц хэвээр.
4
Беллагийн дүрийг эвдсэн, эрс өөрчлөлтүүд (2010-2016 он)
Twilight киноны зураг авалтын үеэр Стюарт өөр төрөл жанрын шинэ кинонд тоглохоор хүч үзэж эхэлсэн ба учир нь тэрээр ямар ч кинонд тоглох чадвартай гэдгээ батлахыг хүсжээ. 2010 онд Кристен "Welcome to the Rileys" кинонд охиноо алдах гэж буй нэгэн гэр бүлд тусалдаг эмэгтэйн дүрийг бүтээжээ. Энэхүү дүрээрээ Миланы олон улсын кино наадмаас "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн байна. Тэр жилдээ жүжигчин маань "The Runaways" кинонд рок од Жоан Жеттийн дүрд тоглосон ба рок од Жоан өөрөө түүнийг "яг адилхан, жинхэнэ мэт, бүр аймшигтай төстэй" хэмээн тодорхойлсон байна. 2012 онд Жек Керуакийн намтарт зохиолоос сэдэвлэсэн "On the Road" кинонд тоглосон байна. Үүний дараа Кристен "Цасан цагаан ба Анчин 2" кинонд Цасан цагааны дүрд тоглосон ба тус кино Box Office-д ихээхэн амжилт олсон юм. Яг энэ үед Кристен Chanel болон Balenciaga брендийн нүүр царайгаар тодорч, 2013 онд хамгийн их цалинтай жүжигчнээр Анжелина Жоли, Женнифер Лоуренсийн дараа бичигджээ.
5
Бие даасан кинонууд (2014-2018)
2014 оны Каннын кино наадамд Кристен Францын кино найруулагч Оливье Ассаасын "Clouds of Sils Maria" бүтээлээр оролцсоноор кино шүүмжлэгчдийн бодлыг эрс өөрчилсөн юм. Уг кинонд Кристен Европын кино одын туслахын дүрд тоглосон ба дүрээ маш сайн гаргасан тул тэрээр Францын Сезар хэмээх шагналыг хүртсэн анхны Америк жүжигчин болжээ. Үүнээс хойш Каннын кино наадамд жил бүр оролцдог болжээ. 2 жилийн дараа Кристен дахин Оливье Ассаасын бүтээл "Personal Shopper" кинонд Парист амьдарч, хүмүүстэй iMessage-ээр өвөрмөц харилцаа үүсгэдэг эмэгтэйн дүрд тоглож, өөртөө итгэлтэй, нууцлаг, сэтгэлийн зовиуртай зэрэг олон янзын сэтгэл хөдлөлийг харуулсан шилдэг дүрийг бүтээж чадсан юм. Үүнийг шүүмжлэгчид Америк жүжигчин, Франц найруулагч хоёрын гайхалтай нэгдэл болсон гэж үздэг.
6
Жесси Эйзенберг, Кристен нарын гайхалтай хамтрал (2009–2016)
Кристений амжилт, ажлын гарааг Жесси Эйзенбергийн хамтралгүйгээр ярих боломжгүй юм. Тэд анх 2008 онд "Adventureland" киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Тэд хамтдаа хосуудын дүрийг бүтээж, тус кино ихээхэн амжилт дагуулж, залуу жүжигчид хамтдаа олны анхаарлыг ихэд татах болжээ. Үүний дараа тэд "American Ultra" инээдмийн, триллер кинонд тоглож, 1 жилийн дараа Вуди Аллены "Café Society" кинонд тоглосон юм. Жесси Эйзенберг "Кристентэй хамтрахад маш тухтай, ид шидийн холбоогоор холбогдсон мэт санагддаг" гэжээ. Тэдний хамтдаа тоглосон 3 кино үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ.
7
Шинэ дүрүүд ба энэ арваны шилдэг жүжигчин болсон нь (2019-2020 он)
Өнөөдөр 29 настай Кристен Беллагийн дүрээсээ нэгэнт салжээ. Тэрээр өдгөө олон сонирхолтой, өвөрмөц кино төслүүд дээр ажиллаж байгаа ба 2019 онд улс төрийн триллер "Seberg" байсан бөгөөд тэр хар арьст хүмүүсийн тэгш эрхийг хангахын төлөө зүтгэдэг жүжигчин Жан Себергийн дүрийг бүтээх бол үүний зэрэгцээ алдарт франчайз бүтээл "Charlie’s Angels"-д тоглох аж. Мөн энэ онд "Underwater" кинонд усан доорх станцын эрдэмтний дүрд тоглох бөгөөд энэхүү кино нь үзэгчдийн дунд 97 хувийн хүлээлт үүсгээд байгааг харахад тэрхүү шагнал Кристэнд очсон нь гайхмаар зүйл биш гэдгийг харуулж байгаа биз ээ.
8
Шинэ эриний бэлгэ тэмдэг
Өөрийн гайхалтай дүрүүдээсээ гадна Стюарт өвөрмөц стил, гадаад төрхөөрөө ихээхэн нэрт гараад буй. Сэтгүүлчид түүнийг энэ эриний Жеймс Дин хэмээн нэрийддэг. Twilight цувралын зураг авалт дууссаны дараа жүжигчин бүсгүй маань гадаад төрхөө богино үс, уранхай жинс, богино шорт, нүдээ хараар тод будах зэргээр эрс өөрчилсөн. Түүний гадаад үзэмжид циркийн хаан Шиа ЛаБеуф хүртэл атаархдаг гэжээ. Түүний шийдэмгий байдал нь олон удаа сонин, сэтгүүлийн дугаарыг чимж байсан юм. Тухайлбал 71 дэх удаагийн Каннын кино наадамд зохион байгуулагчдын дагуу өндөр өсгийт, даашинзтай ирсэн ч дараа нь өсгийтөө тайлан хөл нүцгэн явж байв.
Тэрээр энэ явдлыг "Учир нь надад гутлаа тайлахад илүү тухтай байсан" хэмээн тайлбарлажээ. Тэрээр киноны нээлтүүд дээрээ ч жинсэн өмд, футболктой ирдэг бөгөөд бусдын юу гэх нь надад огтхон ч хамаагүй гэж боддог байна. Хувийн амьдралдаа ч иймэрхүү үзлээр ханддаг ба охидтой харилцдаг гэдгээ ч нуудаггүй. Надад олонд тунхаглаж, зарлаад ч байх хэрэг байхгүй, хүн гэдэг өөрчлөгдөж, өөрийнхөөрөө л амьдрах хэрэгтэй. Хамгийн чухал нь өөрийнхөөрөө байхаас хэзээ ч айдаггүй байх ёстой гэжээ.