Жуулчид хэзээ ч дахиж очихыг хүсдэггүй дэлхийн 6 хот

Дэлхийн хот бүр өөрийн гэсэн сул болон давуу талтай байдаг болов уу. Тиймээс ч жуулчдын аялсан хот бүр тэдэнд эерэг сэтгэгдэл үлдээхгүй байх магадлалтай. Ингээд жуулчдын сэтгэлд хүрээгүй, цахим сүлжээнд сөрөг сэтгэгдэл ихтэй хотуудтай танилцацгаая. Хэрвээ та эдгээр хотууд руу аялахаар шийдсэн бол дахин нэг бодоод үзээрэй.

Жуулчид хэзээ ч дахиж очихыг хүсдэггүй дэлхийн 6 хот

1 Каир, Египет

Каир бол дэлхийн түүхийг хадгалсан гайхалтай хот учир жуулчид энэ хотыг зорих нь элбэг. Гэвч энэхүү хот агаарын бохирдол ихтэй бөгөөд өдөрт нэг хайрцаг тамхи татсантай тэнцэхүйц хорддог байна. Үүнээс гадна хотын гудамж эмх замбараагүй учир энэ нь бусдын тав тухын алдагдуулдаг. Жуулчдын хэлж байгаагаар, хөл хөдөлгөөн багатай, хурал цуглаан бага зохиогддог газруудаар аялвал илүү аюулгүй аж. 

Каир, Египет

2 Белиз хот, Белиз

Хэдийгээр Белиз хотыг “өөр нэгэн Кариб” хэмээн нэрлэдэг ч гэмт хэрэг, хар тамхи, үймээн самуун ихтэйгээрээ жуулчдын сэтгэлд нийцдэггүй.  Аяллын хөтөч нар жуулчдыг оройн цагаар гарахгүй байх, зөвхөн маршрутын дагуу аялахыг сануулдаг аж. Байгалийн үзэсгэлэнт газрууд нь жуулчдын сэтгэлд эерэгээр нөлөөлж чадахгүй байгаа учир тэд Белиз хот руу зүглэх ч хэрэггүй гэдэг.

Белиз хот, Белиз

3 Шинэ Дели, Энэтхэг

Шинэ Дели жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг. Гэвч энэхүү хотоор аялж байсан жуулчдын сөрөг сэтгэгдэл цахим сүлжээгээр дүүрэн бий. Та маш болгоомжтой явах хэрэгтэй бөгөөд онгоцны буудлаас буумагцаа л луйварчидтай таарч, тэдний халдлагад өртөх магадлалтай. Луйварчид зочид буудал, гудамж, дэлгүүрт гээд хаа сайгүй л бий. Тиймээс сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй. 

Шинэ Дели, Энэтхэг

4 Жакарта, Индонези

Жакартыг “аварга дуриан” хэмээн нэрлэдэг. Дуриан гэдэг нь өмхий үнэртэй ч амтлаг жимс юм.  Тав тухгүй байдалтай нь эвлэрч чадвал та Индонезийн хотоор аялснаар эерэг мэдрэмж авах боломжтой. Аймшигтай замын түгжрэл, бохир агаар болон ядуурал жуулчдын нүдэнд хамгийн түрүүнд тусах болно. Жуулчид ихэнхдээ Жакартыг дамжин өнгөрөх зогсоолоор ашигладаг.

Жакарта, Индонези

5 Лос-Анжелес, АНУ

Хэдийгээр АНУ-д маш олон үзэсгэлэнтэй сайхан газар байдаг ч сул талууд багагүй бий. Жишээлбэл: цэвэр усны асуудал, замын түгжрэл, гэмт хэрэг, аюулгүйн дохио, газар хөдлөлт гэх мэт. Үүнээс гадна Лос-Анжелесын оршин суугчидтай ярилцсаны дараа тэд Лос-Анжелесын цаг агаарын байдал АНУ-ын хотуудыг бодвол хамгийн тогтуун байдаг учраас л энэ хотод амьдарч байгаа гэх сэтгэгдлийг төрүүлнэ.  Тиймээс “би ЛА -г үзэн яддаг” гэх Америкчүүд тантай цөөнгүй тааралдана. 

Лос-Анжелес, АНУ

6 Парис

Францын нийслэл Парис хотын талаар сөрөг сэтгэгдэл цахим сүлжээнд маш ихээр бий. Мэдээж, хүн бүрийн очих дуртай хайрын хотод өөрийн гэсэн давуу талуудтай. Жуулчид ихтэйн улмаас гудамжны хог хаягдал, Луврийн музей руу орох их хэмжээний дараалал, өндөр үнэтэй ресторан гэх мэт нь жуулчдад төдийлөн таалагддаггүй. Цахим сүлжээнд “парисын синдром” гэх ойлголт байдаг бөгөөд хайрын хот болох Парисын бодит байдал романтик кинон дээр гардгаас эрс ялгаатай. Хүн бүр Парисыг өөрийнхөө хүссэнээр харна. Тиймээс дээр дурдсан “парисын синдром”-д автахгүйн тулд Парисын сул талыг мэдэх нь зүйтэй. “Парисын синдром” нь толгой эргэх, зүрхний цохилт нэмэгдэх, уур уцаартай болох зэргээр илэрдэг байна.

Парис

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()