Хиймэл сормуусны талаар таны мэдэх ёстой бүх зүйлс

Судалгаанаас харахад сормуус суулгадаг гоо сайхны салоны 50-аас дээш хувь нь цавууны харшилтай үйлчлүүлэгчтэй таардаг гэнэ. Ихэнх эмэгтэйчүүд ямар нэг химийн бодисыг туршиж үзэхээ мартаж, энэ нь асуудал дагуулдаг аж. Хэрвээ та сормуус суулгахаар шийдсэн бол дараах зүйлсэд анхаарал хандуулаарай. 

Хиймэл сормуусны талаар таны мэдэх ёстой бүх зүйлс

  • Ерөнхийдөө, сормуус суулгасан бүсгүйчүүдэд эрүүл мэндийн хувьд төдийлөн том асуудал гарахгүй ч өөрийнх нь сормуус унах магадлалтай байдаг. Энэ нь сормуусны өтгөн шингэнийг буруу тохируулснаас үүсдэг. 
  • Сормуус суулгахын өмнө нэн түрүүнд цавууны найрлагыг харах хэрэгтэй.  Сормуусны цавууны найрлагад формальдегид хэмээх бодис байх ёсгүй бөгөөд энэхүү бодис нь нүд улайлгах, үрэвсүүлэх, загатнуулах, хавантуулах магадлалтай.
  • Сормуусны мэргэжилтнийг шалгахын тулд та Ким Кардашьян шиг сормуус суулгаж болох уу хэмээн асуугаарай. Учир нь сормуусны өтгөн шингэн нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр бус харин тухайн үйлчлүүлэгчийн сормуусны байдлаас шалтгаална. Хэрвээ та богино, шингэн сормуустай бол хэт өтгөн сормуус хийх нь зохимжгүй.

  • Сормуус суулгасны дараа 24 цагийн турш усанд орох, нүүрээ угаах, саун болон бассейнд орж болохгүй. Энэ нь сормуусны цавууг хатаахад тустай юм. Хэрвээ сормуусан дээр чинь ус хүрэх юм бол цавуу наалдахгүй байх магадлалтай.
  • Хиймэл сормуусыг сормуусны будгаар будах хэрэггүй. Будсан сормуусаа арилгахын тулд та хиймэл сормуусаа гэмтээх магадлалтай бөгөөд сормуусны тогтох хугацаа богиносно. Хэрвээ үнэхээр будахыг хүсэж байвал зөвхөн үзүүр хэсгийг нь хөнгөн будаж, угийг нь оролдох хэрэггүй.
  • Сормуус суулгах чиглэлээр сургалт төгссөн оюутнууд эхний ээлжинд туршилтын модель хайдаг. Энэ тохиолдолд мэдээж үнэгүй сормуус суулгаж өгнө. Гэхдээ үнэгүй зүйлд яаран шийдвэр гаргах хэрэггүй.

“Намайг сормуусны модель хэмээн гуйсан боловч сормуус хийлгэсний дараа хиймэл сормуус маань миний сормуустай цуг унасан”.

  • Өөрийн сормуус бүрд хиймэл сормуус нааж сормуусыг өтгөрүүлэх боломжгүй. Чадварлаг сормуус артист зөвхөн ургаж гүйцсэн сормуусан дээр анхаарал хандуулж ажиллах болно. Хэрвээ сормуус ургаж байвал хиймэл сормуус нааж болохгүй.
  • Сормуус суулгасны дараа өдөрт 1-3 хиймэл сормуус унах бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Ингээд 2-3 долоо хоногийн дараа сормуусны тал хувь нь унасан байх учир та нөхүүлэх хэрэгтэй.  Сормуус нэгэн жигд унадаггүй учир нүд жигд бус харагдах магадлалтай. Харин зарим бүсгүйчүүдийн хувьд сормуус суулгасны дараагаас л шууд их хэмжээгээр сормуус нь унах магадлалтай байдаг бөгөөд нөхцөл байдлыг тааварлашгүй.
  • Сормуус суулгах гэж очихдоо нүүрээ будах хэрэггүй. Энэ нь сормуус суулгалтын чанарт нөлөөлнө. Арьс тань цэвэр байх хэрэгтэй гэдгийг санаарай. Үүнээс гадна хэрвээ та усны хамгаалалттай сормуусны будаг хэрэглэдэг бол сормуус хийлгэхийн өмнө 3 хоног, харин энгийн сормуусны будаг хэрэглэдэг бол сормуус хийлгэхээс 1 хоногийн өмнө будаг хэрэглэхгүй байх шаардлагатай.

  • Хэрэглэж буй нүүрний шингэн саван, будаг арилгагчныхаа найрлагыг сайн харах хэрэгтэй бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүнд сормуусны цавууны чанарыг алдагдуулдаг тос агуулсан байдаг.
  • Үүнээс гадна сормуусны мэргэжилтнээс сормуус наахад хумсны цавуу ашиглаж болох уу гэж асуугаарай. Сормуусыг хумсны цавуугаар наасан тохиолдолд хэсэг хугацаанд хараагүй болох магадлалтай бөгөөд америкийн нэгэн оюутан сормуус наахдаа хумсны цавуу ашигласнаар энэ асуудалтай тулгарсан байна.
  • Сормуусны хэлбэр, загварыг сонгох тал дээр их анхаарал хандуулах хэрэггүй. Мэргэжлийн чадварлаг гоо сайханч өөрөө бүхнийг шийдэж чадна.

  • Хэрвээ та усны хамгаалалттай сормуусны будаг хэрэглэж заншсан бол энэ будагнаас татгалзах хэрэгтэй. Усны хамгаалалттай сормуусны будгийг арилгахад хүнд байдаг учир хиймэл сормуус өөрийн сормуустай хамт салах магадлал өндөр.
  • 1:1 сормуус суулгах техникээс гадна 2-6ш үстэй багц сормуус суулгах техник гэж бий. Хэт шингэн сормуустай хүмүүст энэ арга илүү тохирно. Жишээлбэл: Хэрвээ та 80 сормуустай бол нэгдүгээр аргаар та 160 сормуустай болно. Харин хоёрдугаар аргаар таны сормуусны тоо 240 болон түүнээс дээш болох боломжтой.
  • Барууны орнуудад дэвүүр мэт сормуус алдартай бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь классик сормууснаас 2 дахин удаан тогтдог байна. 

  • Синтетик болон байгалийн гаралтай сормуусанд төдийлөн ялгаа байхгүй.  Синтетик сормуус нь харшил өгөхгүй,  илүү гялалзсан, бараан өнгөтэй байдаг. Харин байгалийн гаралтай сормуус нь (булган) матт талдаа байдаг ч харшил үүсгэх магадлалтай.
  • Мэргэжилтнүүд нэг сормуусан дээр нэг сормуус суулгадаг бол туршлагагүй гоо сайханчид нэг сормуус дээр хэд хэдэн  сормуус нааж бөөгнөрүүлдэг.
  • Сормуус суулгаж байх явцад нүд хорсох эсвэл нулимс гарч байвал хийхээ зогсоогоорой. Таны нүд цавууны харшилтай байх магадлалтай. Сормуус суулгах нь танд ямар ч тухгүй байдлыг мэдрүүлэх ёсгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()