1
Тэд таныг шүүмжилж, дутуу үнэлж эхэлнэ
Тэдний өмнө та юу ч хийсэн бай сэтгэлд нь нийцэхгүй. Тэд үргэлж өөрийгөө илүү гэж бодон, таны хийж байгаа зүйлсийг дутуу үнэлж, шүүмжилнэ. Энэ төрлийн эмээ өвөө нар нь таныг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд баримталдаг зарчим болон дүрэм журмыг үгүй хийж эмх замбараагүй болгодог талтай.
2
Хүссэнээ авахын тулд таныг буруутай мэт санагдуулна
Өөрсдийн хүссэнээ авахын тулд танд болон таны хүүхдэд заль гаргаж эхэлнэ. Хэрэв таны эхнэр эсвэл нөхөр хүүхэд шиг заль гарган таныг хуурч байсан бол ээж аав, хадам ээж, аав тань ч энэ аргыг хэрэглэнэ. Харин ямар үг хэлж, ааш гаргаж байна гэдгээрээ ялгаатай. Жишээлбэл, оршуулга дээр минь ирнэ гэж санаа зовоод хэрэггүй гэх мэт.
3
Тэд яг л хохирогч шиг аашилна
Хохирогч мэт аашлах нь хэн нэгний зан байдлыг өөрчлөх, удирдах нэг арга хэрэгсэл юм. Тэд таны болон таны хүүхдийн төлөө хийсэн бүхнийхээ төлөө шаналж, тэдний энэ үйлд талархах ёстой гэж үздэг бөгөөд үүнийхээ төлөө таныг гэм буруутай, амиа хичээсэн, өөдгүй нэгэн мэт бодогдуулдаг.
4
Ач зээгийнхээ хайрыг худалдаж авахыг оролдоно
Эмээ өвөө нар ач зээгээ нэг удаа бэлгээр хуурч гэртээ авчрах тохиолдол элбэг байдаг ч хүүхдүүддээ муугаар нөлөөлдөг эмээ өвөө нар хүүхдийнхээ хайрыг худалдаж авахыг оролддог. Тэд маш үнэтэй бэлэг авч өгч, баяр ёслолын үеэр ээж ааваас нь илүү зүйл өгөхийг хичээдэг ба тэднийгээ хэний ч зөвшөөрөлгүй авдаг. Үүгээрээ тэд ач зээгийнхээ хүмүүжил, төлөвшилд муугаар нөлөөлж байдаг.
5
Хүүхдүүдээ үргэлж дэргэдээ байлгах гэж хичээнэ
Зарим өвөө эмээ нар ач зээгийнхээ амьдралын хамгийн чухал хүн нь байхыг хүсдэг. Тэднийг зөвхөн өөрсөдтэй нь хамт байлгахыг хүсэж, болж л өгвөл илүү их цагийг хамт өнгөрөөхийг хүсдэг.
6
Тэд шийдвэрийг тань хүндлэхгүй
Хэрэв эцэг эх тань хүүхдийн чинь зурагт үзэх цагийг заримдаа сунгаж өгдөг бол энэ хэвийн л үзэгдэл. Харин энэ явдал байнга давтагддаг бол асуудал эхэлж байна л гэсэн үг. Тэд таны гаргасан шийдвэрийг хүндлэхгүйгээр, танаас зөрж, хүүхдийн чинь өмнө тантай маргалдаж эхэлнэ.
Эдгээрээс сэргийлж, гэр бүлийн халуун дотно, эрүүл харилцааг бий болгохын тулд та дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй:
- Тэдэнтэй сайн ярилц. Тэдний үг, үйлдэл танд болон ач, зээ нарт нь хэрхэн тусаж, нөлөөлж байгааг өөрсдөд нь хэл. Энэ арга зарим хүмүүст амархан санагдаж, бидний юу мэдэрч байгаа нь дорхноо мэдэгддэг гэж боддог учраас нээлттэй ярилцаж, хэлэлцэхээс татгалзаад байдаг.
- Өөртөө болон хүүхдэдээ тодорхой хязгаар, дүрэм тогтоо. Та бол ээж нь/аав нь. Харин хүүхэд тань жоохон хэвээрээ байгаа учир тэдний ямар хүн болох нь таны шийдвэрээс л хамаарна. Хэрэв хүүхэд тань хоолны дэглэм барьж, эрт унтаж, ямар ч бэлэг, дурсгалын зүйл авах ёсгүй бол тэрийг нь өвөө эмээд нь хэлж сайн ойлгуул.
- Сайн сонсогч байж тэдний санаа зовнил, таныг халамжилж буй байдлыг нь үнэл. Эцэг эх тань, эсвэл хадам ээж, аав тань тантай санал зөрвөл хүндээр тусгаж авах хэрэггүй. Тэдний үзэл бодлыг сонсож, байр суурийг нь хараад, яагаад гэвэл гээд өөрийнхөө байр суурийг тайлбарлаж, илэрхийл. Өөрсдийнх нь санааг сонсож, ойлголоо, гэхдээ миний бодол ийм байна гээд тайвнаар ярь. Хүүхдийг тань хайрлаж, өгсөж байгаа хайр, халамжийг нь үнэл, таларх.
- Гэр бүлийн яриа, хэлэлцээрт оролцуул. Тэдний санаа бодол тус болохгүй байсан ч санал бодлыг нь сонсож байгаарай.
- Хэсэг зуур харилцаагаа холдуул. Ямар ч арга хэрэглээд, сайнаараа хичээгээд ч юмс өөрчлөгдөхгүй байвал түр зуур хүүхдээ өвөө эмээгээс нь холдуулж нэг үзээрэй. Гэхдээ та ямар ч шийдвэр гаргасан бай хүүхдээ эмээ өвөөтэй нь уулзуулахгүй удаах, харилцааг нь бүрмөсөн зогсоох илүү аюултай шүү.Тиймээс тэднийг холдуулах шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодох хэрэгтэй.