1
Анх кино өөр нэртэй байжээ
Бодит түүх дээр эцэг эхийнхээ амийг аврах гэж явсан Чихиро охины түүх “Сэн болон Чихирогийн нууцлагдмал алга бололт” гэх нэртэй байжээ. Харин АНУ-ын кино ертөнцөд “Spirited Away” хэмээх орчуулгатай гарсан байна.
2
Киноны үйл явдлыг зураг авалтын үеэр гүйцээж бичсэн
Хаяогийн хувьд киноныхоо үйл явдлыг бичиж дуусгахгүйгээр зураг авалт хийх нь энгийн үзэгдэл гэнэ. “Midnight Eye” сэтгүүлийн ярилцлагын үеэр Хаяо: Бид кино бүтээх ажлаа эхлэх үед миний гар дээр бүрэн гүйцэд бичигдсэн киноны үйл явдал байдаггүй. Ихэнхдээ би завгүй байдаг. Тиймээс ч киноны үйл явдал хэрхэн өрнөхийг мэддэггүй ч зураг авалтын багийнхантайгаа хамтран ажиллаж үйл явдлыг өрнүүлдэг” хэмээн хэлжээ.
3
“Оскар”-ын шагнал хүртсэн хамгийн анхны аниме
“Spirited Away” аниме нь “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн төдийгүй 2003 онд “Хамгийн шилдэг аниме кино”-оор шалгарч “Оскар”-ын шагналыг хүртсэн цор ганц аниме юм. Харин Миязаки өөрөө энэхүү хүндтэй шагналыг авахаар очоогүй бөгөөд “Иракийг бөмбөгдсөн оронд” очихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
4
Японы хамгийн олон прокатласан кино
Энэхүү кино нь 30 тэрбум иен буюу бараг гурван сая долларын орлоготой ажилласан бөгөөд Японы кинопрокатны хамгийн олон хандалттай кино болжээ.
5
Кино зураг авалтын газрууд бодит байдал дээр оршдог
Хэдийгээр киноны гол баатар Чихиро бидний оршиж буй тэс өөр ертөнцөд өрнөж байгаа ч үнэндээ энэхүү газар Тайваний Жуифен хот юм байна. Энэхүү хотын олон хүнтэй нарийн гудамж, хаягдмал цэцэрлэгт хүрээлэн зэрэг нь киноны найруулгыг уг газраар хийх сэдлийг найруулагчид төрүүлсэн бөгөөд харин усанд орох газрын санааг найруулагч залуудаа усанд ордог байсан нийтийн халуун усны газраас сэдэвлэсэн аж.
6
Киноны дүрүүдийн нэр бүхэн онцгой утгатай
Үлгэр, хүүхэлдэйн кинонд гарч буй дүрүүдийн нэр үргэлж ямар нэг утгатай байдаг. Япон хэлний давуу талыг ашиглаж нэр бүрийн утгыг тайлбарлах боломжтой. Жишээлбэл: Киноны гол дүр Чихирогийн нэрийг “ёроолгүй гүн” гэж орчуулна. “Чи”- мянга, “хиро”- японы 1,81 метрийн урттай тэнцэх хэмжих нэгж юм. Юбабатай гэрээ байгуулснаар Чихиро нэрнийхээ тал хэсгийг алдаж “Чи” гэсэн нэр л үлддэг байна.
Юбаба шулмын нэр нь “халуун ус” эсвэл “халуун усны шулам” гэж орчуулагдана. Харин түүний эгч Зенибыгийн нэр нь “мөнгөний шулам” гэж орчуулагддаг байна. Бо гэдэг “хүүхэд”, Камазигийн нэрийг “өвгөн”, “бойлер” гэх мэтээр орчуулж болох аж.
7
“Сүнс угаах” хэсгийг бодит явдлаас сэдэвлэсэн
Киноны хамгийн тод хэсгүүдийн нэг бөгөөд Чихиро аварга том биетийг угааж буй хэсгийг Миязаки өөрийн дурсамжнаас сэдэвлэж бүтээсэн юм. “Миний амьдардаг газрын ойролцоо нэгэн гол бий. Голыг цэвэрлэж байх үед би голын ёроолд маш муухай зүйл байхыг харсан. Гол дотор эвдэрхий унадаг дугуй байсан бөгөөд нэг дугуй нь уснаас харагдаж байсан юм. Энэ дугуйг гаргахад маш хялбар гэж бодож байсан ч дугуйн дээр хуримтлагдсан шаварнаас болж гаргахад маш хүндрэлтэй байсан” гэж найруулагч хэлжээ. Энэхүү үйл явдлаас санаа авч Миязаки “сүнс угаах” хэсгийн найруулгыг гаргасан байна.