Бидний аман дотор юу байдаг вэ? (Томруулсан зургууд)

Дараах зураг дээр харагдаж буй зүйлс ховор ургамал, халуун орны хачирхалтай дүр зураг мэт санагдах ч үнэн хэрэгтээ энэ бол бидний амны хөндий, шүдэн дээр байдаг төрөл бүрийн нян бактериуд юм. Дараах зургуудыг  Лондон дахь Шинжлэх Ухааны фотолабораторт судалгааны зориулалтаар ашиглах үүднээс микроскопын тусламжтайгаар дарсан бөгөөд хаана юу байгааг ойлгомжтой харуулахын тулд өнгөөр ялгаж буджээ. Эдгээр нь та бүхэнд амны хөндийн ариун цэврийг тогтмол сахих хэрэгтэйг сануулах биз ээ. 

Бидний аман дотор юу байдаг вэ? (Томруулсан зургууд)

1. Шүдний өнгөр (400 дахин томруулсан, зурагны өргөн-10 см) -нянг колоничлох замаар үүссэн нянгийн хальс бөгөөд шүдэн дээр наалдаж амьдардаг. (SPL / Barcroft Media)

2. Харин энэ бол 10000 дахин томруулсан шүдний өнгөр юм. 

Сүүн шүд. Хүний шүд нь холбогч эд анги, судас, мэдрэлийн эстэй дентинээс бүрддэг. Харин дараа нь шүдийг хамгаалах эмаль бүрхэвч байрлана. Дентины ёзоор нь цемент (саарал) гэх зүйлээр бэхлэгддэг бөгөөд энэ нь шүдийг илүү бат бөх болоход тустай. 

Паалан давхарга (цэнхэр), шүдний өнгөн хэсэг (шар), дентин (улаан). Шүд эмальгүй болох нь дентины хамгаалалтын давхаргыг үгүй хийснээр шүд хэт мэдрэмтгий болдог аж. 

Шар өнгөөр шүдэн дээрх өнгөрийг харуулжээ. Хүчил гэдэг нь нянгийн хоол боловсруулах үйл явцад үүссэн хог хаягдал юм. Хүчил нь шүдний эрдсийг үгүй хийж шүд унахад нөлөөлнө. 

Нянгийн хаягдлаар үүссэн хүчлийн дүнд эрдсээ алдсан шүд.  Энэхүү зургийн хувьд буйлны ойролцоо(шүд болон ёзоорын засвар-шар) хэсэгт шүд хажуу талаасаа цоорсон (хоёр шүдний завсар) байна. Энэ нь шүдээ дутуу цэвэрлэснээс үүсэх магадлалтай. Британийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад насанд хүрсэн хүн бүрийн гуравны нэг, 2012 оны судалгаагаар 5 хүүхэд тутмын 4 нь ямар нэг байдлаар шүдний цооролттой байдаг байна. 

Энэхүү зургийг харсны ачаар та өдөр бүр шүдээ шүдний утсаар цэвэрлэдэг болно гэж найдаж байна. Шар өнгөөр буйлан дээр буй нянг харуулжээ. Шүдэн дээр их хэмжээний өнгөр хуримтлагдах нь буйлны үрэвсэлд хүргэх магадлалтай. 

Шүдний гадна хэсэг (шар), нян (цэнхэр), судас  (улаан). 

Шүдний сойзны үс. Шүдний сойз нь хэсэг хугацааны дараа элэгдэж, чанар нь алдагддаг.  Тиймээс 3-4 сар тутам шүдний сойзоо солих хэрэгтэй. Гэхдээ шүд цэвэрлэх аргаас хамаарч шүдний сойзны элэгдэл төрөл бүрээр явагддаг. Шаардлагатай бол шүдний сойзоо илүү эрт солих хэрэгтэй юм. 

Сойзны үсэн дээр наалдсан шүдний өнгөр. Шүдээ цэвэрлэсний дараа шүдний сойзыг сайн гэгч нь угааж цэвэрлэх хэрэгтэй. Босоо байрлалаар агаарт хатаах нь хамгийн зөв арга бөгөөд хаалттай саванд хадгалах нь нэмэлтээр нян үүсэх нөхцөл бүрдүүлдэг. 

Шүдээ цэвэрлэсний дараа шүдний сойзон дээр наалдсан өнгөрийг 750 дахин томруулжээ. 

Шүдний завсрыг цэвэрлэх зориулалттай шүдний сойз нь нарийн ширхэгтэй байдаг хэдий ч энэ нь шүдний утсыг орлож чадахгүй. 

Шүдний завсар цэвэрлэх зориулалттай сойзон дээр тогтсон өнгөр. 

Сүүн шүдний титэм.  Түүний ёзоор нь цооролтоос болж цуурсан бөгөөд энэ нь тогтмол ургаж буй шүдний даралтын нөлөөллөөс үүдэлтэй байдаг. 

Өнгөр үүсгэдэг нянг 1000 дахин томруулсан байдал. 

Өнгөр үүсгэдэг нян. 

Өнгөр үүсгэх нянг 8000 дахин томруулсан байдал.

Шүдний ломбо хийхийн өмнө шүдийг өрмөөр цэвэрлэхээс гадна шүдэн дээрээс төрөл бүрийн нян, зөөлөн эдүүдийг цэвэрлэнэ. Эс тэгвээс ломбоны доор шинэ өнгөр үүсэх магадлалтай. 

Шүдний өрөмний үзүүр. 

Нянгаас болж устсан шүдний эрдсийг сэргээх кальцийн фосфат. 

Шүдний ломбо, титмийг тогтоох голонцор. Үүнийг шүдний ихэнх хэсэг эмтэрсэн тохиолдолд ашиглана. (SPL/ Barcroft Media)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()