Уг бодисыг ойрын хугацаанд Австралийн иргэд дээр туршихаар төлөвлөж бөгөөд туршилтад хөх, уушги, ходоод, давсаг болон арьсны хорт хавдартай хүмүүс хамрагдах юм байна. Бэлэн болсон бодисыг хавдартай хэсэг рүү шууд хийх аж. Үүний дараа хэд хэдэн хавдар зэрэг оношлогдсон өвчтөнүүд дээр ч туршилт явуулах аж.
Профессор Фонг энэхүү бэлдмэлийг үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Лабораторид хийсэн судалгаанаас харахад "CF33" нь 60 гаруй төрлийн вирусийг устгаж байсан гэнэ. Туршилтын амьтдад ч CF33 нь эерэг нөлөөг үзүүлж, вирусийг устгаснаар гадна эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Гэхдээ үүнийг эмийн аюулгүй байдлын тест хийсний дараа л мэдэх боломжтой.
Профессор Фонг өмнө нь хэд хэдэн хавдрын эсрэг эм бэлдмэл гаргаж байсан туршлагатай нэгэн юм. Жишээлбэл: Мэргэжилтнүүдтэй хамтран хомхойн вирусийг модернизацад оруулж, хамгийн аюултай меланома хавдрыг устгах бэлдмэл гаргаж авч байжээ. Америкийн хавдар судлалын мэргэжилтнүүд ханиадны вирусийг модернизацад оруулж, тархины хавдрын эсрэг эмчилгээний эмийг мөн бүтээсэн байдаг. Хоёр бэлдмэл хоёулаа туршилтын явцад явж байгаа ч хавдрыг устгаж чадсан гэх мэдээлэл бий.
Харин "CF33" нь бүх төрлийн хавдрыг устгах чадвартай гэдгээрээ дээрх хоёроос ялгаатай юм. Хэрвээ туршилт амжилттай болбол хүн төрөлхтөн хорт хавдрыг эмчилж чаддаг болно гэсэн үг юм.
Профессор Фонг үхрийн боом өвчний вирусийн эсрэг вакциныг санаандгүй байдлаар хавдрын эмчилгээнд ашиглахаар сонгоогүй аж. 1922 онд эмч нар үхрийн боом өвчний эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст хорт хавдрын вирус үүсэхгүй байгааг тогтоожээ.
Гэхдээ зарим хүмүүс хавдрын эсрэг бэлдмэлийг бүтээж байгаа гэдэгт эргэлзээтэй хэвээр байна. Тэдний үзэж буйгаар лабораторийн нөхцөлд нөлөөлж буй эмийн нөлөө хүний биед төдийлөн ижил нөлөө үзүүлдэггүй. Үл итгэгчид энэхүү бэлдмэлийг дархлааны системийг муутгаж, хавдраас илүү аймшигт өвчинд хүргэх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Энэ тайлбарыг өгч буй хүмүүс Уилл Смитын тоглосон “I Am Legend” киног дурссан байна. Кинон дээр эмч нар вирусийн гаралтай хавдрын эсрэг бэлдмэл бүтээсэн ч дэлхийн бүх хүмүүс энэ вирусээр халдварлаж, бүгд аймшигтай мангас болж хувирдаг.
Гэхдээ энэ нь зөвхөн фантастик кинонд гарах ч амьдралд тохиолдохыг үгүйсгэхгүй. Профессор Фонг үхрийн боом өвчний вирусийн гаралтай бэлдмэл хүний биед хоргүй гэдэгт итгэлтэй байгаа аж.