Их Британийн түүхийг өөрчилсөн оюутнуудын зодоон

Оюутнуудын хувьд зодоон гэдэг энгийн үзэгдэл. Тэд маргалдаж муудалцан, зодолдсон ч дараа нь юу ч болоогүй мэт хичээлдээ сууцгаадаг. Гэхдээ энэ бол зөвхөн бидний үед тохиолдож буй зүйл юм. Харин дундад зууны үед энэ нь илүү аймшигтай өрнөдөг байжээ. 1355 оны 2 сарын 20-нд оюутнууд болон хотын ард иргэдийн хооронд болсон зодооны үеэр олон хүн амь эрстжээ. Энэхүү эмгэнэлт өдрийг хүн бүр дурсаж, тус газар дурсгалын хөшөө хүртэл босгосон байна. 

Их Британийн түүхийг өөрчилсөн оюутнуудын зодоон

XIV зууны дунд үед Оксфорд нь өвөрмөц симбиозын нэг жишээ байв. Жижигхэн газар хотын оюутнууд, Европын орон орны оюутнууд болон профессорууд хамтдаа амьдарч байжээ. Профессорууд оюутнуудад мэдлэг өгөхийн тулд хичээж,  харин оюутнууд багш нарынхаа арвин их мэдлэгээс бага ч болов сурахыг хичээж байсан бөгөөд хотын бизнес эрхлэгчдийн хувьд орлого сайтай байгаадаа ихээхэн баярладаг байсан юм.

Дотуур байрны оюутнууд болон Оксфордын оршин суугчид уух дуртай байжээ. Мэдээж, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг газар хэзээ нэгэн цагт муу зүйл тохиолддог. Хотын иргэд болон оюутнуудын дунд маргалдаан үүсдэг байсан ч ихэнхдээ хамраас цус гоожих, хувцас урагдахаар энэхүү маргаан дуусдаг байсан аж.

Оксфордын Их Сургууль

Энэхүү харамсалтай хэрэг Ариун Сколастикийн баярын үеэр, хямд үнэтэйгээрээ алдартай “Свиндлсток” ресторанд болсон аж.  Рожер де Честерфилд, Уолтер Шпрингехеус болон хэсэг оюутнууд Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэхээр хотын төвд байрлах байранд ирсэн байна.

Бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн оюутнууд согтууруулах ундаа, даруулга хангалтгүй байна хэмээн бухимдаж эхэлжээ. Ялангуяа Рожер, Уолтер нар маш ихээр бухимдаж байсан бөгөөд рестораны эзэн Жон Кройдентой маргалдаж эхэлсэн гэнэ. Ийнхүү маргалдах үедээ оюутнууд гарт таарсан бүхий л зүйлийг “Свиндлсток”-ийн эзэн рүү шидсэн байна.

Харин эрүүл байсан үйлчлүүлэгчид энэхүү зодооныг таслан зогсоож, согтуу оюутнуудыг ресторанаас гаргажээ. Бүх зүйл ингээд дуусах боломжтой байсан ч энэхүү үйл явдлын тухай мэдээлэл Оксфордын хотын захирагчийн чихэнд хүрсэн байна. Түүнд энэ байдал таалагдаагүй учир тэрээр үймээн дэгдээсэн оюутнуудад шийтгэл оноох хэрэгтэй гэж үзжээ.

Дундад зууны үеийн оюутнууд муу нэртэй байсан

Гэвч, оюутнуудыг хуулийн дагуу шүүхэд дуудах боломжгүй байж. Тухайн үеийн оюутнууд зөвхөн сургуулийнхаа хууль дүрэмд захирагдах ёстой байв. Сургуулийн ректор хотын захирагчийн үгийг хүлээж авахаас татгалзсан юм.

Сургуулийн ректор оюутнуудын талд байгааг мэдсэн оюутнууд хүн чанар, замбараагаа алдаж хотын захирагч болон түүний туслахуудыг доромжилж эхэлсэн байна. Мэдээж, хотын иргэд, хотын захирагчаа өмөөрөх нь тодорхой. Ингээд сахилгагүй оюутнуудын хандыг дарахаар шийдсэн хотын иргэд чулуу, царс модон саваа барьж оюутнуудыг гудамжинд отож байсан гэнэ.

“Зодоон! Зодоон! Хурдан зод, чанга цохь!” хэмээн хашгиралдаж, хотын иргэд оюутнууд руу дайрч, том хэмжээний зодоон үүссэн юм. Хоёр талаас зодооныг дэмжин хүмүүсийн тоо нэмэгдсээр байснаас гадна хутга, сэлэм хүртэл ашиглах болжээ. Жижигхэн хот зодооны талбар болж, зуу зуун хүмүүс энэхүү зодоонд оролцов. Зодоон 2 хоногийн турш үргэлжилж 93 хүн амь насаа алдсан аж.

Гэхдээ хотын оршин суугчдын талд маш олон хүмүүс байсан учир оюутнууд нэлээд хохирсон байна. Тэд 63 хүнээ алдсан бол хотын оршин суугчид 30 хүнээ алджээ. Иймэрхүү тоо баримтыг өнгөрсөнд гаргах гэж төдийлөн санаа зовдоггүй байсан аж.

Ийнхүү томоохон хэмжээний зодоонд хаант засаглалын удирдлага оролцохоос аргагүй болсон бөгөөд хамгийн хачирхалтай нь хотын захирагч удирдагчтай хотын иргэдийн тал буруутан болсон байна. Хэнд ч ял шийтгэл оноогоогүй ч хотын захирагч болон түүний туслахуудад тусгай даалгавар хийх шийтгэл өгчээ. 

XX зууны эхэн үеийн мэндчилгээний хуудас

Үүнээс хойш жил бүрийн 2 сарын 10-нд хотын захирагч болон бусад төрийн албан тушаалтнууд талбайгаар малгайгүй алхаж, их сургуульд 5 шиллинг, 3 пенсийн торгууль төлж хийсэн гэмээ наминчилдаг болжээ. Нэг нас барсан оюутанд 1 пенни хот төлж байна гэсэн үг юм. Энэхүү дүрэм 450 жилийн турш үргэлжилсэн бөгөөд 1825 онд Оксфордын шинэ хотын захирагч уг дүрмийг хэрэгсэхгүй болгосон аж.

1955 он хүртэл Оксфордын хотын захирагчийг буруутан хэмээн тооцож байсан бөгөөд тус оны 2 сарын 10-нд хотын захирагчид болон их сургуулийнхан албан ёсоор эвлэрч хотын захирагчид эрдэмтэд болон сургуулийн удирдлагад Оксфордын хүндэт оршин суугч хэмээх цолыг өгсөн байна.

“Свиндлсток” рестораны байсан талбай дээр одоо “Сантандер” банк байгаа аж.

“Свиндлсток”-ийн барилга XVIII зууны эхэн үе хүртэл хотын гудамжийг чимж байсан бөгөөд сэргээн засварлах боломжгүй болсны улмаас нураасан байна. Харин одоо энэхүү газар банк байгаа аж. Харин банкны нэг хана дээр дурсгалын бичиг үлдээжээ. 

Дурсгалын самбар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()