Энэ жил Кардашианы гэр бүлийнхэн Ким Кардашиан (Kim Kardashian)-ы гэрт зул сарын баярын зоог барьсан юм. Гэхдээ бүх баярын үйл ажиллагааг Кортни Кардашиан зохион байгуулжээ.
Мэдээж хэрэг энэ жилийн баяр тун өвөрмөц болж өнгөрөхийг илтгэсэн мэт зочдыг сүмийн дуучид угтсан аж.
Кортни Кардашиан энэ жил зул сарын баяр зохион байгуулахдаа тун өвөрмөц санаа гаргажээ. Тэрбээр зул сарын модыг доош нь харуулж зассан бөгөөд энэ нь ч ирсэн зочдыг дуу алдуулсан байна.
Харин баярын өрөөнд дуучин Сиа (Sia) Хүүхэлдэй мэт хайрцаг дотроос дуулсаар хүмүүст гэнэтийн бэлэг барьжээ.
Кардашианы эгч дүүс
Ким Кардашиан Christian Dior-ийн даашинзтай байгаа нь
Кайли Женнер (Kylie Jenner) охины хамт Ralph & Russo-ын номин ногоон өнгөтэй даашинзаар гангарчээ.
Кортни Кардашиан улаан өнгийн Chanel-ийн даашинзтай байгаа нь
Клой Кардашиан (Khloe Kardashian) алтан өнгийн Dior-ийн даашинзаар охины хамт гоёсон байна.
Кендал Женнер (Kendall Jenner) хар өнгийн Gucci-ийн даашинз өмссөн байна.
Тус зул сарын баярын хамгийн том үйл явдал гэвэл бэлэг гэвэл Ким Кардашиан зургаан настай охин Норт Уэстдээ (North West) Майкл Жэксон (Michael Jackson)-ы өмсөж байсан хүрмийг бэлэглэсэн нь байлаа.
Тэрбээр үүнийгээ "Зул сараар Канье бид хоёр Нортод Майкл Жэксоны өмсөж байсан хүрмийг бэлэглэсэн. Охин маань Майкл Жэксоны шүтэн бишрэгч учир энэ бэлэг түүнд маш их таалагдсан." хэмээн тайлбарлажээ.
Жэксон энэ хүрмээ жүжигчин Элизабет Тэйлор (Elizabeth Taylor)-ын 65 насны төрсөн өдрөөр болон 1997 оны Канны кино наадамд "Сүнс" киногоо толилуулахдаа тус тус өмсөж байсан юм.