Түүхэн дэх хамгийн азгүй жил хэдэн онд тохиосон бэ?

Аймшигт хар тахлын хажууд энэ онд тохиолдсон зүйлс юу ч биш. Хүн төрөлхтний амьдралын бүх түүхийг хооронд нь харьцуулбал 2019 онд амьдарч буй хүмүүс хамгийн азтай. Дундаж наслалт нь 72-оос доошгүй, зуун жилийн өмнө л гэхэд амьд амьтны гол айдас болж, амь тавих гол шалтгаан нь болж байсан салхин цэцэг, сахуу өвчин өдгөө асуудал биш болж, анагаах ухааны ачаар бүрэн эмчлэгддэг болжээ. Тэгвэл дэлхийн хүн ам 7.7 тэрбум болж хүчирхэгжээгүй, уур амьсгалын өөрчлөлт бүхий л амьд амьтдыг сүйтгэх шахсан тэр үеийг нэг сөхөцгөөе. Эрдэмтэд энэ үеийг дэлхийн " хамгийн золгүй" жил хэмээн тодорхойлжээ.

Түүхэн дэх хамгийн азгүй жил хэдэн онд тохиосон бэ?

Энэ цаг үе бол 1349 онд Европын хүн амын талаас илүү хувийг авч одсон хар тахал, эсвэл сая сая хүний амийг авсан 1918 оны томуугийн дэгдэлт ч биш. Шинжлэх Ухаан сэтгүүлд дэлхийн хамгийн золгүй жилийг МЭ 536 он гэжээ.

536 оныг түүхчид дэлхийн түүхэн дэх хамгийн харанхуй жил гэж зүгээр ч нэг нэрлэчхээгүй юм. Өмнө дурдсанчлан Исландын галт уулын маш том дэлбэрэлт 536 онд болсон бөгөөд хор уршгийг нь бид одоог хүртэл мэдэрсээр байгаа. Галт уулын үнсэн үүл Хойд Америк хүртэл үргэлжилж байсан бөгөөд хүчтэй салхи тэрхүү дэлбэрэлтээс үүдэлтэй "нууцлаг манан"-г дэлхий даяар тараажээ.

Түүнээс болоод олон сарын турш дэлхийг тэр чигт нь түнэр харанхуй нөмөрсөн байна. Тухайн үеийн Византын түүхч Прокопиус (Procopius) "Энэ жил хамгийн хэцүү зовлон биднийг нөмрөв. Нар мандавч хиртсэн мэт бидэнд туяагаа өгч чадахгүй байна" гэж бичсэн нь тэр үед ямар харанхуй байсныг илтгэнэ. Чухам үүнээс болоод барууны түүхчид 400-800 он хүртэлх үеийг "Харанхуй үе" гэж нэрлэх болсон байх. Нарны гэрэлгүйгээс болоод дэлхий нийт тэр чигтээ ургац авч чадаагүй бөгөөд Ази тивээс Америкийн Чили хүртэл хүмүүс өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг.

Мөн дэлхийн дундаж хэм эрс унаснаас болж Хятадын дулаан бүс нутагт наймдугаар сард цас орсон тухай баримт бий. Ирландчууд 536-539 оны хооронд талх барьж чадахгүй болтлоо буудайн хомстолд орсон юм.

2013 онд явуулсан судалгаагаар 536 онд Хэйли хэмээх солир Атлантын далайд унасан болохыг тогтоожээ. Судалгааг хийсэн Колумбын их сургуулийн эрдэмтэн Даллас Аббот "Тэрхүү солир Исландын ойролцоо унасан учраас тийм том хэмжээний галт уулын дэлбэрэлт үүсэх шалтгаан болсон" гэж хэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()