Үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүсийн л ойлгох 10 зүйл

Зарим хүмүүсийн хувьд үйлчилгээний байгууллагад ажиллах гэдэг нь карьерын түр зогсолт байдаг бол зарим хүмүүсийн хувьд энэ хувь тавилан юм. Хэдийгээр үйлчилгээний салбарт ажиллах гэдэг хүндрэлтэй боловч үүний ачаар та олон зүйлийг өөрөөр харж, асар их туршлагыг хуримтлуулах болно. Үйлчилгээний байгууллагад ажиллах нь таны амьдралд ямар нэгэн ул мөрийг заавал үлдээх бөгөөд энэ талаар сонирхоцгооё.

Үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүсийн л ойлгох 10 зүйл

1 "Инээмсэглэл" гэдэг дүрэмт хувцасны нэг хэсэг

Таны ямар ажил хийдэг байх чинь хамаагүй. Та худалдагч, зөөгч, бармен, ресепшн, захирал хэн ч байсан үйлчилгээний байгууллагад л ажилладаг бол "Мадагаскар" кинон дээр гардаг оцон шувуунууд шиг тогтмол инээмсэглэж, эелдэг байх хэрэгтэй. Ажил олгогч болон үйлчлүүлэгчид таны  бодол огтхон ч хамаагүй бөгөөд хамгийн гол нь та инээмсэглэх хэрэгтэй. Эцэст нь энэхүү байдал рефлекс болж та хэрэглэгчийг хармагцаа шууд л инээмсэглэл тодруулж, өөрт тохиолдсон бүхий л зүйлийг болно. Захирлын тань үзэж байгаагаар хэрэглэгч таны инээмсэглэлийг хараад шууд түрийвчээ гаргах гэнэ.

"Инээмсэглэл" гэдэг дүрэмт хувцасны нэг хэсэг

2 Манай ресторанд хооллох хэрэггүй

Жишээлбэл: Ресторанд хэд хэдэн хугацаа нь дуусах дөхөж байгаа, муудах гэж байгаа бүтээгдэхүүн байна гэж бодъё. Тэгвэл мэдээж рестораны эзэн эдгээр бүтээгдэхүүнийг хий дэмий хаяхгүйн тулд үйлчлүүлэгчдийн дунд хямдрал зарлаж 50%-иар 2 порц хоол авах саналыг тавина. Үйлчлүүлэгчид энэ байдал таалагдах ч ажилчид энэ талаар түүнд хэлж болохгүй учир худлаа инээмсэглэл тодруулах шаардлагатай болно. Ажилтан үйлчлүүлэгчид өөр ресторан санал болгож болохгүйн харамсалтай. Гэхдээ энэ байдлаас найзууд болон ойр дотныхоо хүмүүсийг урьдчилан сэргийлж болох юм.

Манай ресторанд хооллох хэрэггүй

3 Дэлхийн хамгийн тэнэг үг “Хэрэглэгч бол хаан”

“Хэрэглэгч бол хаан” гэдэг үг бол бараг л бүх үйлчилгээний байгууллагын алтан дүрэм байдаг болов уу. Ингээд ажилтан доромжлол амсах бай болж байгаа юм. Жишээлбэл: Таныг загнасан ч, үйлчлүүлэгчийн буруу байсан ч та инээмсэглэж “баярлалаа, та манайхаар дахин үйлчлүүлээрэй” гэж хэлэх хэрэгтэй. Эсвэл өөрийнхөө буруу биш зүйл дээр уучлалт гуйна.  Үйлчилгээний байгууллагын ажилтан энэ бүхнийг тэвчих л хэрэгтэй болно.

Дэлхийн хамгийн тэнэг үг “Хэрэглэгч бол хаан”

4 Феодалын ёс одоо ч байгаа мэт санагдана

Ихэнхдээ энэ нь хувийн байгууллагад хамаарна. Түүнд үндсэн ажилтнууд хэрэггүй. Учир нь үндсэн ажилчидтай болсон тохиолдолд тэрээр хөдөлмөрийн бүхий л хуулийг дагаж, татвар төлөх хэрэгтэй болно. Энэ нь түүнд ямар ч ашиггүй шүү дээ.  Хувиараа бизнес эрхлэгчийн удирдлаган дор ажиллах нь тухайн бизнес эрхлэгчид “хаан” мэт мэдрэмжийг төрүүлж, тэрээр хүссэн үедээ таны ажлын өдрийг сунгаж, нэмэлт үүрэг нэмж, цалин хасах магадлалтай. Хэдийгээр бүх зүйл шударга бус байгаа ч та үндсэн ажилтан биш учир энэ бүхнийг тэвчих л хэрэгтэй болно.

Феодалын ёс одоо ч байгаа мэт санагдана

5 Үйлчлүүлэгчгүй нэг цаг нь гурван цагтай тэнцэнэ

Бүхий л үйлчилгээний байгууллагад “оргил цаг” гэж байдаг бөгөөд энэ үед ажилчид сууж ч амжихгүй ажиллах нь бий. Хэдийгээр энэ нь аймшигтай мэт санагдах ч үйлчлүүлэгчгүй байснаас хамаагүй дээр. Үйлчлүүлэгч байхгүй тохиолдолд цаг маш удаан явдаг. Ингээд хэсэг хугацаанд та бодолд орж, амьдралын чухал мөчүүдийг хий хоосон өнгөрүүлж байгаа мэт сэтгэгдэлтэй үлдэнэ.Энэ хугацаанд таныг аврах цор ганц зүйл нь ном эсвэл хамтран ажиллагч байх болно.  

Үйлчлүүлэгчгүй нэг цаг нь гурван цагтай тэнцэнэ

6 Хариуцлага өндөр

Зөөгчөөр жишээ авъя: Үйлчлүүлэгчид зөөгчийг зөвхөн меню авчирч, хоолны захиалгыг хүлээн авч буцааж авчирч өгдөг гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ зөөгчид танхимаа үйлчлүүлэгчийг хүлээж авахад бэлдэж, үйлчлүүлэгчийг гарсны дараа ширээг нь цэвэрлэж, халбага сэрээ, аяга зэргийг арчиж, кассыг хянадаг байна. Үүнээс гадна зөөгч үргэлж үйлчлүүлэгчийн харааны төвд байх хэрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтийг шууд биелүүлэхэд бэлэн байх шаардлагатай.

Бармены хувьд: Эрчүүд барменыг хамгийн хялбар ажил хэмээн боддог. Текний ард зогсож, коктейл бэлдэнэ гэж хүмүүс ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ тэд хүнд ачаа өргөж, бүтээгдэхүүний хадгалах хугацааг шалгаж, хугацаа дуусахаас өмнө хурдан борлуулж, зуушны тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй болох аж.

Хариуцлага өндөр

7 Байнгын үйлчлүүлэгчид энэ дэлхийн хамгийн “сайн” хүмүүс

Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан хүн бүртэй энэ зүйл тохиолдож байсан болов уу. Энэ бол хоорондоо ярилцаж, хангалттай хэмжээний типний мөнгө авах нэг боломж юм.  Харин зарим төрлийн үйлчлүүлэгчид өөрийн ихэмсэг байдлыг илэрхийлж, бусдыг доромжилж сэтгэл ханамж авдаг хүмүүс гэж бий. Гэхдээ хэрвээ та хэл ярианы баялаг, харилцааны чадвар сайтай бол ямар ч хүнийг буулгаж, эцэст нь найз нөхөд, ах дүүс болоод салах биз.

Байнгын үйлчлүүлэгчид энэ дэлхийн хамгийн “сайн” хүмүүс

8 Ээлжийн ажил

Нэг талаас ээлжийн ажил гэдэг маш хялбар санагдана. Жишээлбэл: 3 хоног ажиллаж, 3 хоног амарч, сонирхлынхоо дагуу хичээллэж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Нөгөө талаас та гадуур ажил хөөцөлдөх хэрэгтэй бол өөрийгөө тухайн өдрүүдэд ажиллах уу үгүй юу гэдгээ шалгах хэрэгтэй болно. Ингээд шаардлагатай бол хамтран ажиллагчаа ээлжээ солъё гэж гуйна. Харин таны ээлж баяр ёслолын үеэр таарвал тантай ээлжээ солих хүн олдохгүй л болов уу. Үүнээс гадна бүхий л  олон нийтийг хамарсан ажил таны хажуугаар өнгөрөх магадлал 50% байна.

Ээлжийн ажил

9 "Ухаалаг" үйлчлүүлэгч байдаг гэдэгт үргэлж итгэх

Үйлчилгээний байгууллагын ажилчид ухаалаг үйлчлүүлэгч байдагт гэдэг үргэлж итгэдэг.  Үйлчилгээний байгууллагад ажиллахад хүн чанартай, бусдыг ойлгодог болоход тусалдаг бөгөөд мэдээж бүх хүмүүс алдаа гаргах эрхтэй байдаг аж. Ийнхүү үйлчилгээний байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулж байсан үйлчлүүлэгч ажилтныг ойлгож, түүнд цайн мөнгө үлдээх нь бий.

"Ухаалаг" үйлчлүүлэгч байдаг гэдэгт үргэлж итгэх

10 Цайны мөнгө нь амьдрах боломжийг бүрдүүлнэ

Үйлчилгээний байгууллагын ажилчдын цалин тийм ч их байдаггүй. Ингээд торгууль болон бусад жижиг алдааг тооцоолж үзэхэд тэд хэрхэн амьдардаг юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Азаар тэд цайны мөнгөтэй байдаг учир энэ нь багагүй тус болдог аж. Мэдээж, хүн бүр цайны мөнгө үлдээдэггүй ч цайны мөнгө үлдээсэн байхыг харах хичнээн таатай билээ. Харин сүүлийн үед бэлэн мөнгө бараг хэрэглэхээ больсон нь энэ тал дээр асуудал үүсгэж байна.

Цайны мөнгө нь амьдрах боломжийг бүрдүүлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()