1
Хамгийн үнэтэй утасны дугаар
Дэлхийн хамгийн үнэтэй утасны дугаар 2.7 сая доллар-р зарагдаж байжээ. 666-6666 гэсэн уг дугаарыг Катард болсон хандивын аяны хүрээнд зарсан байна. Энэ мөнгө нь монгол мөнгөөр ойролцоогоор 7.3 тэрбум төгрөг гэсэн үг
2
Хамгийн анхны утасны дугаар хадгалагч ном
Та бид маш зузаан дугаар хадгалдаг ном буюу Phonebook-үүдийг сайн мэднэ. Эдгээрт хэдэн зуун мянган дугаарыг жагсаан бичсэн байдаг билээ. Харин хамгийн анхны дугаар хадгалдаг ном нь ганцхан хуудас байсан гэдэгт итгэх үү?
3
Хамгийн анхны дуудлага
Та хамгийн анхны утасны дуудлагын талаар дуулж байсан уу? Энэ нь 1876 онд Александр Грем Белл-ийн Бостон дахь лабораторидоо хийсэн дуудлага юм. Дэлхийн түүхэн дэх утасны шугамаар хэлэгдэж байсан хамгийн анхны өгүүлбэр "Ноён Ватсон хүрээд ир, би чамайг харах хэрэгтэй байна" байсан байна. Мөн түүнийг нас барсан өдөр Америк даяар бүтэн 1 минутын турш утасны сүлжээг түр зогсоож, хүндэтгэл үзүүлж байжээ.
4
Хамгийн анхны гар утасны дуудлага
Харин хамгийн анхны гар утсаар хийсэн дуудлагыг "Гар утасны эцэг" хэмээн цоллуулдаг Мартин Күүпер хийжээ. Тэрбээр бидний сайн мэдэх Моторола Компанийн үүсгэн байгуулагчдын нэг билээ.Тэрбээр шинэхэн бүтээсэн утсаараа өрсөлдөгч компаниуд руу залгаж, нээлтээрээ "онгирч" байсан юм.
5
Хамгийн удаан дуудлага
Тэгвэл хамгийн удаан дуудлага 56 цаг үргэлжилж байжээ. 2012 онд бүртгэгдсэн уг рекордыг одоог хүртэл хэн ч эвдээгүй байгаа билээ.
6
Дундаж дуудлагын урт
Дэлхийн хэмжээнд дундаж дуудлага ойролцоогоор 4-5 минутын турш үргэлжилдэг байна. Харин та хэр удаан утсаар ярьдаг вэ? Магадгүй танд утсаар удаан ярих хэрэгцээ шаардлага гардаг бол Юнителийн "Smart Talk" үйлчилгээ санал болгож байна.
Хамгийн хямдаар хамгийн их ярьдаг уг үйлчилгээ нь сүлжээндээ хязгааргүй бусад сүлжээн 45 төгрөгөөр ярих бөгөөд шинэ хэрэглэгчдэдээ 15000 төгрөгөөс дээш дүнгээр цэнэглэлт хийх бүрт 3GB дата дагалдуулан өгч байна. Мөн "Smart Days" үйлчилгээнээс багцаа ахиулж буй хэрэглэгчдэд ч датаны бонус үйлчлэх бөгөөд багц ахиулахад ямар ч үнэ, шимтгэлгүй. Их ярихыг хэсвэл "Smart Days"
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.