Ким Жон Уны байгуулсан шинэ хоттой танилц!

Хойд Солонгосын ариун дагшин гэгддэг Пэгдү уулын бэлд социализмын ялалтад зориулан барьсан Самжён хот нээлтээ хийлээ. Пхеньян Таймс сонингийн мэдээлснээр уг хот нь орчин үеийн соёл иргэншлийн өвөрмөц байдал хийгээд социализмыг хослуулсан онцлогтой хот болон хөгжих ажээ.  Самжён мужид Ким Жон Ун болон түүний аав Ким Чен Ир нар төрж өсжээ. Эрх баригч хөдөлмөрийн намын 75 жилийг ойг тохиолдуулан 2020 он гэхэд тус хотын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. 

Ким Жон Уны байгуулсан шинэ хоттой танилц!

2019 оны 12 сарын 02-ны өдөр Самжён хотын нээлтийн ажиллагааны ёслол болсон бөгөөд удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр ирж тууз хайчилсан байна. 

Шинэ хотод 4000 гаруй өрх амьдрах орон сууцны хорооллууд, цэнгэлдэх хүрээлэн, цанын бааз зэрэг олон бүтээн байгуулалтууд хийгдсэнийг Хойд Солонгосын харилцаа холбооны төв газраас мэдээлсэн байна.

Самжён хотын хэмжээ харьцангуй жижиг буюу 2-3 километрийн диаметртэй тул явганаар хотыг бүрэг үзэх боломжтой юм.

Түүнчлэн уг хотыг хоосон газар шав тавьж байгуулсан юм биш, өмнө нь жижиг суурин байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()