Зураг болгон дээр гардаг нууцлаг бөгөөд айдас хүргэм охин

2015 онд Красноярскийн түүхийн музейд 2-р Николай хааны үеийн дурсгалт зургуудыг хайж байсан хүмүүс нэгэн хачирхалтай зүйл ажиглажээ. Тухайн үед хамрагдах ихэнх зургуудад нэгэн үл таних охин гарсан байж. Тэрээр бүх зураг дээр нэгэн хэвийн, жихүүдэс хүргэм гунигтай царайтай байсан гэнэ. Цахим сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг “сүнс охин” хэмээн ярих болжээ.

Зураг болгон дээр гардаг нууцлаг бөгөөд айдас хүргэм охин

Нийт 20 орчим зурган дээр охины дүр харагдах боловч түүний тухай  мэдээлэл огт байхгүй. Бүх зураг дээр охин 8-10 настай байх бөгөөд бүрх малгай өмсөж, гартаа шүхэр барьсан харагдана. Үүнээс гадна тэрээр бүх зурган дээр цагаан даашинз, пальто өмсөж, урт хар үсээ сүлжсэн байдалтай байгаа юм. Зургийг олон дахин томруулсны ачаар охиныг зарим зурган дээр гутал болон оймстой байсныг харсан байна.

Зургуудад охин нэг л жихүүдэс хүргэм царайтай байх бөгөөд бусад хүмүүс нь түүнийг анзаараагүй мэт харагдана. Тэрээр Красноярскийн алдартай барилгууд болох Пушкины нэрэмжит театр, Воскресений сүм, Енисейн гүүр гэх мэт газруудын ойролцоох зургуудад гарсан байна. Гэхдээ охин гэрэл зургийн гол объект биш бөгөөд түүнийг харахын тулд зургийг нэлээд анхааралтай харах хэрэгтэй. 

Түүхэн баримтуудыг харахад эдгээр зургууд 1906-1908 оны хооронд дарагдсан бөгөөд энэ хугацаанд охин огт өөрчлөгдөөгүй байсан гэнэ. Тэр үргэлж нэг хэвийн, камер руу их л таагүй харж байсан юм.

Эдгээр зургуудыг дарсан хүн нь мөн л тодорхойгүй байгаа юм. Зарим зураг дээр «Н. И. Григоровский» -ийн тамга харагдана. Григоровскийн гэр бүлийнхэн алдартай нийтлэгчид байсан бөгөөд хувийн дэлгүүртэй байсан юм. Хачирхалтай зургууд дунд Людвиг Вонагогийн 1934 онд дарсан бүтээл ч бий.

Зарим зурган дээр «Ф. Е. А.»  хэмээх тэмдэглэл харагдаж байгаа бөгөөд судлаачид үүнийг зураачийн нэрийн эхний гурван үсгийн товчлол хэмээн үзэж байгаа гэнэ. Хэрвээ охин гэрэл зурагчны хамаатан эсвэл охин нь бол яагаад гэрэл зургийн объект болоогүй байгаа юм бол?

Олон жилийн туршид түүх судлаачид энэхүү зургийг олж илрүүлээгүй нь хачирхалтай. Бусдын анхаарлыг Краснояркт татахын тулд энэ төрлийн зургийг дарсан гэх таамгийг судлаачид дэвшүүлээд байгаа аж. Судлаачид энэхүү зургийг бодит зураг гэж байгаа бөгөөд далд ертөнцийг дэмжигчид охиныг хэзээ ч хөгширдөггүй “сүнс” гэдэгт бат итгэлтэй байдаг гэнэ. Харин зөн билэгчид охиныг дүүжлэгдэж, эсвэл боймлуулж амиа алдсан бөгөөд охины нөгөө ертөнцөд очоогүй сүнс зургуудад гарсан гэж үзэж байгаа аж.

Жуулчдын дарсан хэд хэдэн зураг охиныг Красноярскийн сүнс болохыг нотолон байна. Тэрээр өнөөг хүртэл өмнө нь зураг даруулж байсан газруудаараа зугаалдаг бололтой. Үл итгэгчид охиныг гэрэл зурагчны хамсаатан гэж үздэг ч тэдгээр зургуудыг өөр өөр хүмүүс дарсан юм. 

Өөр нэгэн хувилбар бол, гэрэл зурагчин нь тагнуул байсан бөгөөд тэрээр Красноярскийн түүхийн дурсгалт газруудын зургийг дарах хэрэгтэй байсан гэнэ. Тиймээс охиныг Красноярскийн удирдлагуудын анхаарлыг  сарниулах зорилготойгоор ашиглаж байсан гэх таамаг дэвшүүлжээ. Гэвч бүх барилгууд нэг цаг хугацаанд баригдаагүй бөгөөд охины гадаад төрх цаг хугацааны эрхээр өөрчлөгдөх ёстой байсан ч тэр огт өөрчлөгдөөгүй аж.

“Энэ охин хэн бэ?” гэх асуулт одоо ч хариултаа хайсаар...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()