Хүлээлтээр дүүрэн Токиогийн олимп

2020 оны Токиогийн олимпын салхи хэдийнэ сэвэлзээд эхэллээ. Энэ удаагийн олимп манай улсын хувьд ихээхэн онцлогтой. Монгол Улс тэртээ 1964 онд Токиод болсон олимпын наадамд анх удаа оролцон, олимпизмын үйл хэрэгт нэгдсэн билээ. Ази тивд анх удаа зохион байгуулсан тус наадамд Монгол Улс чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетикийн төрөлд 21 тамирчнаа сойж байсан түүхтэй. Тэдний энэ амжилт булган сүүлтэй байж өдгөө Монголын тамирчид 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна.

Хүлээлтээр дүүрэн Токиогийн олимп

Хаяанд ирсэн Токиогийн олимпод манай тамирчид олимпын эрх аваад эхэллээ. Хэдийгээр олимпын эрхийн тэмцээнүүд дөнгөж эхэлж байгаа ч манайхан цөөнгүй амжилттайгаар оролцох нь тодорхой болоод байна. Монгол Улс багийн спортын төрлөөр зуны олимпын наадамд түүхэндээ анх удаа өрсөлдөхөөр болсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Тэгээд бүр эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчид маань олимпод хүч сорино, медаль хүртэх боломж бүрэн байгаа гээд бодохоор бүр ч бахархмаар. Үүний сацуу Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо онч сорихоор болсон нь хэн бүрийн хүрдэг амжилт биш билээ. Олимпын наадамд түүнээс олон удаа өрсөлдсөн монгол тамирчин үгүй юм.

Жүдо, бокс, хүндийг өргөлт, буудлага, чөлөөт бөх, хөнгөн атлетик, таеквондогийн төрлөөр олимпын эрх нэжгээдийг өвөртлөх магадлалтай гэж дасгалжуулагчид үзээд буй. Үүнээс гадна дэлхийд чансаагаараа дөрөвт эрэмбэлэгдэж буй 3х3 сагсан бөмбөгийн  эрэгтэй тамирчид хоёр ч тэмцээнээс “Токио-2020”-д оролцох эрх авах боломжтой хэвээр байгаа сайхан мэдээ бидэнд байна. Энэ мэт хүлээлтээр дүүрэн, анхны гэх олон тодотголтой 2020 оны олимпоор дотоод гадаадад ямар содон үйл явдал өрнөх нь тун сонин, магад биеэрээ очин үзэж, түүхийн гэрч болох нь бүр ч гайхалтай хэрэг болох билээ. Баг тамирчдаа олимпын их наадмын талбайд гарахыг харж, яг дэргэдээс нь хөгжөөн дэмжиж, Монгол хэмээх 6 үсгийг олимпын дэвжээнд цуурайтуулах боломжийг спортыг дэмжигч Голомт банк бидэнд олгожээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын их наадмыг үзэх нь хүний амьдралын хамгийн сайхан дурсамжуудад зүй ёсоор багтах биз ээ. Хэрхэн уг боломжийн эзэн болох боломжтой талаарх мэдээллийг дор сийрүүлье.

Голомт банкнаас Олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотойгоор харилцагчдадаа ээлжит урамшуулал зарлаж, 2019 оныг дуустал сар бүр Дубай хотод аялах 3 азтаныг тодруулахаас гадна Супер азтан хосоороо Токио-2020 олимпын наадам үзэх эрхийн эзнээр тодрох юм. Харилцагч та Голомт банкны картаар Голомт банкны ПОС төхөөрөмж дээр хийсэн 20 мянган төгрөгийн гүйлгээ тутамдаа нэг сугалааны эрх аваарай. Харин өөрт байгаа сугалааны эрхийг шалгаж, урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://loyalty.golomtbank.com/ сайтад хандаарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.