1
Эвдэрсэн цахилгааныг засах арга
Юуны түрүүнд сэрээ ашиглан хувцасныхаа сугарсан цахилгааныг хялбархан хийх боломжтой. Харин дахиж мултрахгүй болгохын тулд доод талын хэсэгт хаалт хийх хэрэгтэй. Үүний тулд халуун цавуу тусаах эсвэл зузаан утсаар оёж болно.
2
Чимхүүр хэрэг болбол
Түрийвч дэх зоосноосоо 3 ширхгийг ашиглаад чимхүүр хийж болно.
3
Ганцаараа байх үед хахвал
Гараа тулан дөрвөн хөллөөд энэ байрлалаасаа гараа дээш өргөж цээжээрээ унаарай. Энэ нь цээжинд хуралдсан агаарыг гадагшлуулж, амьсгалын замыг боогдуулж буй зүйлийг зайлуулахад тусална.
4
Хөлдүү маслыг талхан дээр түрхэх
5
Чухал үед найтаах гээд байвал
Хамар болон дээд уруулынхаа хооронд хуруугаараа чанга дар. Ингэснээр тархинд найтаах дохио өгөхийг тасалдуулдаг тусгай мэдрэлийн эсийг идэвхжүүлдэг.
6
Түлхүүр болон утсаа хулгайд алдахаас сэргийлэх
Халаасныхаа дотор талыг резинээр бооход л хангалттай.
7
Зогьсолтыг болиулах
Амаараа урт амьсгал аваад дараалан 2 удаа хий залгисны дараа аажмаар хамраараа гарга. Хэрвээ та үүнийг зөв хийж чадсан бол зогьсуулах үйл явц зогссон байх болно.
8
Хаалгаа түгжсэн үгүйгээ мартаад байвал
Хаалгаа түгжиж байх үедээ ямар нэг юм чанга хэлэх эсвэл ямар нэг зүйл зэрэгцэн хий. Тэгвэл тухайн үйлдэл танд сүүлд хаалгаа түгжсэнийг сануулах болно.
9
Хамрын битүүг арилгах
Толгой доороо 2-3 дэр давхарлаж тавиад битүүрсэн хамрынхаа эсрэг тал руу харж хэвтэнэ. Энэ нь богино хугацаанд хамрын битүүг арилгах шалгарсан арга гэнэ.
10
Зүү утас хурдан сүвлэх
Сойз ашиглан зүү утас сүвлэж үзээгүй л биз дээ. Энэ хамгийн үр дүнтэй арга юм шүү.