Өвөрмөц байдлаараа гайхагдсан жүжигчин Эзра Миллерийн тухай сонирхолтой 17 баримт

Алдарт Харри Поттер киноны өмнөх түүхийг өгүүлэх "Fantastic Beasts" цувралын од Эзра Миллер маш богино хугацаанд нэр алдарт хүрсэн жүжигчин билээ. Тэрээр өөрийгөө хоёр хүйсийн аль нэгэнд нь хамаарахгүй гэж үздэг буюу "жендеркүийр" хүн юм. Эзра Миллер “The Perks of Being a Wallflower” болон  “We Need to Talk About Kevin” кинонуудаар цахиур хагалж байсан ч Ж.К.Роулингын “Fantastic Beasts and Where to Find Them” киноны дүрийнхээ ачаар супер од болжээ. Ингээд түүний тухай таны мэдэхгүй 17 баримтыг хүргэж байна. 

Өвөрмөц байдлаараа гайхагдсан жүжигчин Эзра Миллерийн тухай сонирхолтой 17 баримт

  • Эзрагийн ээж нь модерн бүжигчин, аав нь хэвлэлийн газрын ажилтан. Тэрээр Нью Жерсид төрж өссөн бөгөөд суут хөгжмийн зохиолч Бетховен шиг хүн болохыг мөрөөсөн ахлах сургуулиа орхижээ.
  • 6 настайгаасаа эхлэн дуурийн дуучнаар бэлтгэгдэж байсан.

  • Эзра Миллер нь Еврей цустай нэгэн.
  • "Justice League" кинонд Эзра нь Флаш буюу Барри Аллены дүрд тоглосон бөгөөд дашрамд дурдахад, анх уг дүрийг “урт үстэй, дур булаам Еврей хүү” байна гэж дүрсэлж байжээ.
  • Түүний нүүрний хэлбэр нь төгс гэж болохоор. Нарийн өндөр шанаатай нь бусдын анхаарлыг ихэд татдаг аж. 

  • Эзра Вермонт мужид фермтэй бөгөөд тэнд ямаануудтайгаа хамт (Кэти, Бетти, Пэтти, Ноисетт гэх мэт) радио сонсож цагийг өнгөрүүлдэг гэнэ.
  • Өөрийг нь күийр хэмээн тодорхойлдог явдлыг тэрээр тайлбарлахдаа “тиймээ эргэлзээгүй, би өөрийгөө эрэгтэй эсвэл эмэгтэй гэж тодорхойлохгүй, ердөө л өөрийгөө хүн гэж тодорхойлно” гэжээ.
  • 2012 онд тэрээр өөрийн энэ үзэл бодлоо илэрхийлэхэд олон хүн түүнийг алдаа гаргалаа гэж үзэж байв. “Урлагийн салбарынхан, жирийн үзэгчид, бүр миний танихгүй хүн ч намайг алдаа гаргаж байна даа чи гэж байсан. Тэд Холливүүдэд ижил хүйстэн, күийр, хүйсийн өөрчлөлттэй хүмүүс бэлгийн чиг хандлага, хүйсийн онцлогоо нуух ёстой олон шалтгаан бий, ирээдүйн карьераа балласан тэнэг үйлдэл байлаа гэж хэлсэн.”

  • Эзра нь “Sons of an Illustrious Father” гэх күийрчүүдийн хамтлагт байдаг. Түүний хувьд хамтлагийн гишүүд нь маш сайхан хүмүүс бөгөөд түүнд алдрын оргилд хүрэх боломж олгосон гэдэг.
  • Тэр гар утсыг үзэн яддаг. "Гар утас миний сэтгэл санаанд муугаар нөлөөлдгийг би олж мэдсэн. Миний эргэн тойронд гар утас гарч ирвэл би шууд л мэдэрдэг" гэж байжээ.
  • Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг "MeTоo" хөдөлгөөний талаар “ Би үүнд нэгдэнэ. Тиймэрхүү эрчүүдийг олноор нь унагаж дараа нь засан хүмүүжүүлэх хэрэгтэй” гэжээ.

  • Түүний хэв маяг үнэхээр гайхалтай.
  • Эзра чихмэл слот буюу залхуу баавгай цуглуулдаг. Тэрээр энэ зүйл үнэхээр донтуулдаг гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна гэжээ. Өөрт нь яг амьд залхуу баавгай шиг хэмжээтэй чихмэл байдаг бөгөөд тэрийгээ жүжигчин Ричард Женкинсийн нэрээр нэрлэсэн ба яг л үнэт эдлэл шиг хүзүүндээ зүүдэг ажээ.

Эзра Миллер Met Gala наадмын үеэр

  • "Fantastic Beasts" киноны зураг авалтын үеэр Дэвид Йейтс-ийн тухай зөвлөгөө авахаар Хермиони Грэйнжэр буюу жүжигчин Эмма Ватсонтай уулзаж байжээ. Найруулагчийг киноны зураг авалтын үеэр  үнэхээр тийм амар тайван байдаг талаар түүнээс асуухад “Итгэхэд хэцүү ч тэр үнэхээр тийм байж чаддаг, би хэзээ ч түүнийг өндөр дуугаар ярьж, хашхирч байхыг хараагүй, учир нь  тэр маш дэг журамтай бас төвлөрсөн байдаг“ гэжээ.

  • Эзра, жүжигчин Зоэ Кравицтай 2010 онд үерхэж байсан. Нэгэн шүтэн бишрэгч жиргэхдээ “Эзра Миллер, Зоэ Кравитц нар бол дэлхий дээрх хамгийн халуухан хүмүүс. Тийм учраас л тэд салсан, тэд хамтдаа маш хүчирхэг байсан” гэжээ.

  • "Fantastic Beasts"- ийн дараагийн ангид агуу уран бүтээлчид оролцож байгаа нь киног үзэх хүлээлт үүсгэж, түлхэц болж байна гэж нэгэн ярилцлагад дурдсан байна.
  • Эзра “Чи өөрийнхөө хамгийн сайн найз нь байх хэрэгтэй, хоёр дахь чи бол чиний хамгийн найдвартай хамгаалагч, сайн найз, чамайг хамгийн ихээр хайрладаг нэгэн байх ёстой” гэж үздэг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()