Шүршүүрт орж дуусаад хүйтэн усаар биеэ шавшиж хэвшээрэй! Яагаад гэвэл...

2019-11-28, 15:55
8,284

Америкийн тэнгисийн цэргийн SEAL тусгай хүчний дайчин байсан Клинт Эмерсон өөрийн бичсэн "100 Deadly Skills" буюу "Үхлээс мултрах 100 чадвар" номондоо шүршүүрт биеэ угаагаад, эцэст нь хүйтэн усаар өөрийгөө шавших нь ямар ач тустай болохыг тайлбарлажээ.

Шүршүүрт орж дуусаад хүйтэн усаар биеэ шавшиж хэвшээрэй! Яагаад гэвэл...

Хүйтэн шүршүүрт орох нь юу юунаас илүү эрүүл мэндэд тустай гэнэ. Клинт Эмерсон ажлын шаардлагаар хүйтэн усанд маш их хугацааг өнгөрүүлдэг, усан дотор дадлага сургуулилт их хийдэг байна. Ийнхүү тэрээр хүйтэн усанд орж, биедээ цочрол өгч байх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлажээ. 

Юун түрүүнд, мэргэжлийн тамирчид дасгал хийж дуусаад, эхлээд халуун, сүүлд нь хэсэг хугацаанд хүйтэн усанд орж, сэргэлт авдаг. Дасгал хийсний дараа хүйтэн шүршүүрт орсноор бүх биеэр судасны нарийсалт явагдаж, сүүн хүчлийн бактерийг биеэс шахаж гаргадаг. Ийнхүү бие махбод хөнгөрч, маргаашийн бэлтгэлд бэлэн болдог байна. 

Үүнээс гадна хүйтэн шүршүүрт орох нь нэг төрлийн эмчилгээ юм. Хэдийгээр тухайн үедээ хэцүү байх ч, энэ нь хүний эрүүл чийрэг байдлыг хадгалахаас гадна үе мөчний үрэвслийг намдааж, цусны эргэлтийг дэмждэг учир хөдөлгөөний уян хатан байдалд тустай ажээ. 

Үүнээс гадна эхлээд халуун усанд, дараа нь хүйтэн усанд орох нь дараах давуу талуудтай.

  • Сэтгэл гутралыг арилгахад туслана.
  • Цусны цагаан эсийн тоог нэмсэнээр дархлааны системийг сайжруулна.
  • Эрчүүдэд тестостерон дааврын хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Цусны эргэлтийг сайжруулж, булчинг нөхөн сэргэхэд туслана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()