Бидний бие организмын гаргадаг, цаанаа нарийн учир шалтгаантай үйлдлүүд

Хүний бие гэдэг ойлгоход төвөгтэй олон төрлийн биологийн процесс, системтэй зүйл билээ. Хамгаалалтын механизм ч гэсэн тэдний нэг юм. Бие организм гадны сөрөг нөлөөллөөс 24 цагийн турш хамгаалагдаж байдаг бөгөөд тэдгээр нь хачирхалтай хариу үйлдлүүдээр илэрдэг аж. 

Бидний бие организмын гаргадаг, цаанаа нарийн учир шалтгаантай үйлдлүүд

1 Зогьсуулах

Хэт хурдан, эсвэл хэт том зүйл идэх, хоол хэтрүүлэн идэх үед ходоод гэдсээр дамждаг мэдрэлд цочрол өгч бид зогьсуулдаг байна.

Зогьсуулах

2 Эвшээх

Хэт их ачаалласан тархийг амраахын тулд бид эвшээдэг.

Эвшээх

3 Найтаах

Ихэнхдээ хамрын хөндийд хэт их нян, тоос болон бусад үл үзэгдэгч бодисууд хуримтлагдсан үед найтаадаг. Энэ нь бие организмаас хэрэггүй зүйлээ гаргахад тустай.

Найтаах

4 Суниах

Заримдаа бид өглөөд өөрийн мэдэлгүй суниадаг бөгөөд энэ нь бүхэл өдрийн турш хийгдэх биеийн хөдөлгөөнд биеэ бэлдэж байгаа хэрэг юм.  Суниалт нь булчинг халааж, цусны эргэлтийг тогтворжуулж, сэтгэл санааг сэргээдэг.

Суниах

5 Унтаж байх үед цочих

Заримдаа зүүрмэглэх үед бидэнд юмнаас унаж байгаа мэт сэтгэгдэл төрж бид цочиж сэрдэг билээ.  Энэ үед бүх булчин агшиж, орноосоо ч унах магадлалтай.

Бид зүүрмэглэж эхлэх үед бидний амьсгалын хэмнэл маш удаанаар буурдаг бөгөөд энэ нь булчин сулрахад нөлөөлдөг байна. Харин тархи энэхүү байдлыг үхэл ойртож байна хэмээн хүлээн авдаг учир биднийг цочоож аврахыг хичээж байгаа гэсэн үг юм.

Унтаж байх үед цочих

6 Хурууны арьс үрчлээтэх

Хурууны арьс үрчлээтэж байгаа нь бодит байдал дээр маш чухал зүйл юм. Бие организмын чийгшлийн төвшин нэмэгдэж, тархинд орчин  тойрон халтиргаатай байна гэсэн мэдээлэл очиж байгаа хэрэг. Тиймээс хурууны арьс үрчлээтэж, чийглэг, гулгамтгай орчинд ажиллахад илүү хялбар болгож өгдөг байна.

Хурууны арьс үрчлээтэх

7 Хэсэгчлэн ой санамжаа алдах

Ихэнхдээ амьдралын хамгийн хүнд хэцүү мөчүүдэд тохиолддог зүйл юм. Тархи бидэнтэй тохиолдсон энэхүү аймшигт мөчийг арилгахыг хичээж байгаад оршино.  

Хэсэгчлэн ой санамжаа алдах

8 Бие арзайх

Бие арзайхын үндсэн үүрэг нь бидний биеийн дулааныг алдагдуулахгүй байх. Үүнээс гадна амархан дулаацахад тусална.

Бие арзайх

9 Нулимс

Нулимс нь нүдэнд орсон бохирдлыг гадагшлуулахын зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хамгаалалт болж өгдөг. Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүн хямрах, сэтгэл гутралд орох үед нулимсаар өөрийн сэтгэл санааны хүндрэлтэй байдлыг гаргаж, өвдөлтийг бага ч болов намжаадаг гэжээ.

Нулимс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()