2019 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалт гарлаа

Дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт жагсдаг Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ жил 6%-иар буурсан юм. Гэхдээ тус улсын чинээлэг эрхмүүдэд энэ асуудал саад учруулаагүй юм. Учир нь тэдний ашиг орлого жил ирэх тутам нэмэгдэж байгаа билээ. Ингээд та бүхэнд Хятадын хамгийн чинээлэг 10 эрхмийг танилцуулж байна.

2019 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалт гарлаа

10 Жан Емин (Zhang Yiming), 16.2 тэрбум ам.доллар

  • Жан Емин нь Хятадын томоохон медиа контент хөгжүүлэгчдийн нэг "Beijing ByteDance" компанийн ТУЗ-ын дарга юм.
  • Тус компани 2018 онд 75 тэрбум ам.доллароор үнэлэгдэх болжээ.
  • "Sequoia Capital China" тэдний хувьцааг эзэмшдэг.
  • Тэрбээр Нанкай Их Сургуульд программ хангамжийн инженер мэргэжил эзэмшсэн.
  • Жан нь 2013 онд Форбес сэтгүүлээс гаргасан Хятадын 30-аас доош насны 30 чинээлэг эрхмүүдийн жагсаалтад багтаж байсан юм.
  • "ByteDance" нь "Toutiao" мэдээний аппликэйшн болон "TikTok" аппликэйшнүүдээрээ маш алдартай.

Жан Емин (Zhang Yiming), 16.2 тэрбум ам.доллар

9 Чин Енлин (Qin Yinglin) болон түүний гэр бүл, 16.6 тэрбум ам.доллар

  • Чин Енлин нь дэлхийн гахайн махны зах зээлийн хамгийн том гахайн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын "Muyuan Foodstuff" компанийг үүсгэн байгуулж байжээ.
  • Тэрбээр Хятадын хамгийн их хүн амтай Хэнан мужийн Нешиан хотод төрсөн бөгөөд Хэнаны Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төгсөж, өөрийн бизнесийг анх 22 гахайтайгаар эхлүүлж байжээ.

Чин Енлин (Qin Yinglin) болон түүний гэр бүл, 16.6 тэрбум ам.доллар

8 Виллиам Лэй Дин (William Lei Ding), 17.2 тэрбум ам.доллар

  • Виллиам Дин нь дэлхийн хамгийн том онлайн гар утасны тоглоомын бизнес эрхлэгчдийн нэг "Netease" компанийн гүйцэтгэх захирал юм.
  • "Netease" нь "Microsoft"-ын охин компаниуд болох "Mojang", "Blizzard" компаниудтай хамтран ажилладаг.
  • Тус компани Хятадын видео тоглоомын салбарт "Tencent" компанитай ширүүн өрсөлддөг бөгөөд үйл ажиллагаагаа кино урлаг, онлайн дуу хөгжим, интернет худалдааны салбаруудад өргөжүүлжээ.
  • 2003 онд Виллиам Лэй Дин нь Хятадын хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдэж байсан бөгөөд анхны онлайн видео тоглоомын тэрбумтан болж байсан юм.
  • Тэрбээр Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд харилцаа холбооны технологи мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж байжээ.

Виллиам Лэй Дин (William Lei Ding), 17.2 тэрбум ам.доллар

7 Колин Жэн Хуан, (Colin Zheng Huang), 21.2 тэрбум ам.доллар

  • Колин Жэн Хуан нь Хятадын хамгийн том интернет худалдааны сайтуудын нэг "Pinduoduo"-гийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүн юм.
  • 2018 оны 7-р сард "Pinduoduo" нь Америкийн хөрөнгийн бирж дээр олон нийтэд хувьцаагаа нээлттэй худалдаж, 1.6 тэрбум долларыг босгож чадсан ч хуурамч бүтээгдэхүүн худалддаг гэсэн шүүмжлэлийг ихээр хүртэж байжээ.
  • Тэрбээр өмнө нь онлайн тоглоомын "Xinyoudi" болон онлайн худалдааны "Ouku.com" сайтуудыг үүсгэн байгуулж байсан юм.
  • 2004 онд Колин Жэн Хуан  нь "Google" компанид ажиллаж, карераа эхлүүлэхээсээ өмнө Бээжин болон Сиэтл дэх "Microsoft" компанид дадлага хийж байжээ.
  • Тэрбээр Висконсины Их Сургуульд компьютерын шинжлэх ухаан чиглэлээр мэргэжил эзэмшиж, магистр зэрэг хамгаалж байсан юм.

Колин Жэн Хуан, (Colin Zheng Huang), 21.2 тэрбум ам.доллар

6 Хэ Шианжиан, (He Xiangjian), 23.2 тэрбум ам.доллар

  • Хэ Шианжиан нь Хятадын "Midea Group"-ийг дэлхийн томоохон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэг болгож чадсан юм. Гэхдээ тэрбээр 2012 оноос компанийн үйл ажиллагаанд оролцохоо больжээ.
  • Тэрбээр 1968 онд Гуандон мужийн Бэйжиао хотод 23 ажилтантайгаар таг үйлдвэрлэх жижиг цех байгуулж түүнийгээ групп болтол нь хөгжүүлж чадсан юм.
  • "Midea Group" нь Германд суурилсан роботын фирм Кука-гаас эхлүүлээд 200 гаруй охин компанитай.
  • Харин одоо түүний хүү Хи Жианфэн "Midea Group" болон "Midea Real State Holding"-ийн захирлаар ажилладаг байна.

Хэ Шианжиан, (He Xiangjian), 23.2 тэрбум ам.доллар

5 Ян Хуйян (Yang Huiyan) болон түүний гэр бүл, 23.9 тэрбум ам.доллар

  • 2007 онд түүний эцэг Юн Кок Кюн өөрийн ихэнх хувьцааг охиндоо шилжүүлснээр тэрбээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч "Country Garden Holding"-ийн 57%-ийг эзэмших болжээ.
  • Түүний дүү Зияан нь мөн "Country Garden" компанийн ТУЗ-ын гишүүн болсон юм.
  • Ян Хуйян 2007 онд Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр "Bright Scholar Education Holding" Хятадын боловсролын компанийнхаа хувьцааг нээлттэй арилжиж байжээ.
  • Түүний нагац эгч Ян Мэйрон нь "Bright Scholar" компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд тэрбээр Форбес сэтгүүлийн 2017 оны Хятадын Хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад бичигдэж байв.
  • Ян Хуйян нь Охайогийн үндэсний Их Сургуулийг төгсөж байсан юм.

Ян Хуйян (Yang Huiyan) болон түүний гэр бүл, 23.9 тэрбум ам.доллар

4 Сун Пиаоян (Sun Piaoyang), 25.8 тэрбум ам.доллар

  • Сун Пиаоян нь төрийн мэдэлд байсан  "Jiangsu Hengrui " эмийн үйлдвэрийг Хятадын хамгийн том халдвартай тэмцэх, хавдрын эсрэг эмийн бэлдмэл үйлдвэрлэгч компани болгож чадсан юм.
  • Тэрбээр 1990 онд буюу 32 настайдаа  "Jiangsu Hengrui"-ын захирал болж байжээ.
  • Түүний гэргий Зон Хуйжуан Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй эм, бэлдмэлийн "Hansoh" компанийн захирал ажээ.

Сун Пиаоян (Sun Piaoyang), 25.8 тэрбум ам.доллар

3 Хуй Ка Ян (Hui Ka Yan), 27.7 тэрбум ам.доллар

  • Хуй Ка Ян бол үл хөдлөх хөрөнгийн Хятадын томоохон компаниудын нэг болох Хонконгт бүртгэлтэй "Evergrande Group"-ийн захирал юм.
  • 2009 онд тэрбээр "Evergrande"-ийг хувьцаат компани болгож, 280 гаруй хотод 800 гаруй төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
  • Хуй Ка Ян нь 1982 онд коллеж төгссөнийхөө дараа төмрийн үйлдвэрт техникчээр 10 жил ажиллаж байв. Улмаар 1996 онд Гуанжоу хотод "Evergrande"-ийг үүсгэн байгуулж, жижиг зах зээл дээрх хямд үнэтэй үл хөдлөх хөрөнгөнүүдийг худалдан авч эхэлжээ. Түүний анхны төсөл "Jinbi Garden" байв.
  • Түүний хүү Шу Зижиан, Цинхуа Их Сургуулийн магистрын зэрэгтэй бөгөөд "Evergrande Group"-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байна.

Хуй Ка Ян (Hui Ka Yan), 27.7 тэрбум ам.доллар

2 Ма Хуатэнг (Ma Huateng), 36 тэрбум ам.доллар

  • Ма Хуатэнг буюу Пони Ма нэрээрээ олонд танигдсан энэхүү эрхэм Хятадын интернет магнат  "Tencent Holdings"-ийг удирддаг.
  • Тус компанийн нийгмийн сүлжээний аппликейшн "WeChat" нь 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй.
  • Мөн охин компани болох "Tencent Music" нь 2018 оны 12-р сард Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэгдэж байжээ.
  • Өрсөлдөгч Алибабагийн удирдагчтай харьцуулбал тэрбээр эгэл даруу амьдардаг бөгөөд инженер мэргэжилтэй юм.
  • Тэрбээр  "Tencent Holdings"-ийг 1998 онд үүсгэн байгуулж байжээ.

Ма Хуатэнг (Ma Huateng), 36 тэрбум ам.доллар

1 Жек Ма (Jack Ma), 38.2 тэрбум ам.доллар

  • Англи хэлний багш мэргэжилтэй Жек Ма нь дэлхийн томоохон интернет худалдааны байгууллага "Alibaba Group"-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн юм.
  • 2019 оны 9-р сард Жек Ма нь Даниэл Жангийн халааг авч гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож байжээ.
  • 2014 онд Нью Йорк хотноо компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах үеэр тус компанийн хувьцаа 25 тэрбум долларт хүрч дээд амжилтыг тогтоож байв.
  • Жек Ма "Alibaba Group"-ээс гадна Хятадын энтертайнмэнт салбарын "Huayi Brothers" болон Бээжингийн "Enlight Media"-д хөрөнгө оруулж байсан юм.

Жек Ма (Jack Ma), 38.2 тэрбум ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()