Карьераа өөрийн гараар "сүйрүүлсэн" 10 тамирчин

Дэлхийн ихэнх мэргэжлийн тамирчид нийгмийн хамгийн их орлоготой, чинээлэг хүмүүс байдаг. Гэхдээ тэрхүү амжилтаа өөрийн гараар нураасан тамирчдын талаар та мэдэх үү? Тэгвэл бид та бүхэнд өнөөдөр буруутай үйлдлээсээ болж харамсалтайгаар карьераа сүйрүүлсэн 10 тамирчныг танилцуулж байна. 

Карьераа өөрийн гараар "сүйрүүлсэн" 10 тамирчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аарон Гернандез (Aaron Hernandez)

Аарон Гернандез коллежоо төгсөхөөсөө ч өмнө Шинэ Английн Патриотс багт орж, Том Брэдитэй  хамтран тоглохоор сонгогдож, тэр ч байтугай 2011 оны Super Bowl тэмцээнд ч оролцож байжээ. Гэхдээ Гернандез өөрийн найз Александр Брадлиг нүүрэнд нь буудсан хэргээр, дараа нь найз бүсгүйнхээ найз залуу Один Лоёдыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байв. Ингэж сэжиглэгдэж байх үедээ буюу 2012 онд 2 хүн алсан хэрэгт сэжиглэгдэж, дараа нь  Лоёдыг алсан хэргээр шоронд орж, шоронд байхдаа амиа хорложээ. 

Аарон Гернандез (Aaron Hernandez)

2 Ожи Симпсон (OJ Simpson)

Ожи Симпсон нь коллежийн төдийгүй үндэсний лигт тоглодог байсан чадварлаг тамирчин байв. Түүний эхнэр маш олон удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаараа мэдээлж байсан бөгөөд түүнийг өөр нэгэн эрэгтэйн хамт үхсэн байхыг олсноор  Ожи Симпсоны гэмт хэрэг ил болсон юм. Тэрбээр хүн амины хэрэг, зэвсэгт дээрэм, хүн хулгайлсан хэргээр шоронд орсон бөгөөд 2017 онд суллагджээ. 

Ожи Симпсон (OJ Simpson)

3 Тоня Хардинг (Tonya Harding)

1994 оны Олимпоос алтан медаль авах магадлалтай гэгдэж байсан Тоня Хардинг өөрийн атаархлаасаа болж, амьдралаа сүйрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Олимпын наадам болохоос 6 долоо хоногийн өмнө Тоня нөхөр, найзуудаа дагуулан өөрийн хамгийн том өрсөлдөгч болох Нанси Керриганы хөлийг нь гэмтээж тэмцээнд оролцуулахгүй байх гэж түүнийг зодсон боловч, азаар хөнгөн гэмтээд өнгөрчээ. Ингээд Олимп болж, Нанси мөнгөн медаль, харин Тоня байранд орж чадаагүй байна. Улмаар Тоня олон нийтийн ажил хийж, торгууль төлснөөс гадна спортоор хичээллэх эрхээ хасуулжээ. 

Тоня Хардинг (Tonya Harding)

4 Майкл Вик (Michael Vick)

Майкл Вик Атланта Фалконс багт тоглодог байв. Гэвч тэрбээр өөрийн нэр дээрх ачааны машинаар хар тамхи тээвэрлэж явсан, дараа нь БЗХӨ тараасан, Виржиниа дахь байрандаа нохойн тулаан явуулсан гэх хэргүүдээр холбооны шоронд 21 сар хоригдож байжээ. Энэ явдлын дараа тэрбээр хөл бөмбөгийн лигтээ эргэн ирсэн боловч алдар хүнд нь буурсан байв. 

Майкл Вик (Michael Vick)

5 Жонни Манзиел (Johnny Manziel)

“Хейсмэн /Heisman/” шагналыг хүртэж байсан Манзиел нь чадварлаг тамирчин байсан юм. Гэвч тэрбээр хөл бөмбөгийн томоохон уулзалтдаа очоогүйгээр барахгүй, өмнөх өдөр нь үдэшлэг зохиож, шартсанаасаа болж очиж чадаагүй хэмээн худал ярьж байжээ. Иймэрхүү байдал нь хэд хэд давтагдсанаар тэрбээр Редкинс багт ороод 2-хон жилийн дараа хасагдаж байсан юм.

Жонни Манзиел (Johnny Manziel)

6 Тайгер Вүүдс (Tiger Woods)

Олон улсын алдартай гольфчин Тайгер Вүүдс бол олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчин байв. Гэвч эхнэр нь түүнийг нэлээд хэдэн эмэгтэйтэй явалддаг байсныг олж мэдсэнээр нэр хүнд нь унаж эхэлжээ. Вүүдс тайчигч, порно жүжигчид, тэр ч байтугай насанд хүрээгүй охинтой сүүлэрдэг байсан нь илэрч, дахин хэзээ ч амжилт олж чадаагүй юм.

Тайгер Вүүдс (Tiger Woods)

7 Оскар Писториус (Oscar Pistorius)

Писториус нь пара Олимпын богино зайн гүйлтийн аварга болж байсан ч 2012 оны Өмнөд Африкт болсон тэмцээнийхээ дараа найз бүсгүйгээ буудаж алсан хэрэгт оржээ. Тэрбээр мэдүүлэгтээ угаалгын өрөөнд чимээ гарахаар нь дээрэмчин байна гэж бодож буудсан гэж мэдүүлсэн байна. Гэсэн ч тэрбээр 13 жилийн хорих ял авчээ. 

Оскар Писториус (Oscar Pistorius)

8 Майк Тайсон (Mike Tyson)

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Майк Тайсон 18 настай Десири Вашингтоныг хүчиндсэн хэргээр 10 жилийн хорих ял авч байжээ. Гэхдээ тэрбээр 3 жил хоригдсоныхоо дараа суллагдаж, хүчингийн хэрэг хийгээгүй гэж нэр төрөө сэргээхээр оролдож байв. 

Майк Тайсон (Mike Tyson)

9 Ланс Армстронг (Lance Armstrong)

Ланс Армстронг төмсөгний хавдар тусаж, эдгэрснийхээ дараа Tour de France-д оролцох болжээ. Улмаар тэрбээр Nike брэндийн нүүр царай болж, түүний зүүдэг “Livestrong” нэртэй шар өнгийн бугуйвч нь дэлхий даяар олон зуун мянган фенүүдийнх нь гар дээр очиж байв. Гэвч түүнийг допин хэрэглэж байгаа гэсэн цуурхал тархаж эхэлсэн бөгөөд олон удаа шинжилгээ өгсөн ч хариу нь сөрөг гардаг байжээ. Харин тэрбээр 2013 оны Опра Винфригийн шоун дээр допин хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрчээ. Үүний дараа Nike компаниас түүнийг ивээн тэтгэхээ больж, шагналуудыг нь хураан авч, унадаг дугуй унах эрхийг нь бүр мөсөн хязгаарласан байна. 

Ланс Армстронг (Lance Armstrong)

10 Ламар Одом (Lamar Odom)

Ламар Одом Лос Анжелес Лейкэрс багт Кобе Браянттай хамт 7 улирал тоглосон бөгөөд түүний сууж явсан машин хүн дайрснаас болж сэтгэцийн хямралд оржээ. Улмаар тэрбээр түр хугацаанд спортоосоо хөндийрсний эцэст Dallas Mavericks багт нь оржээ. мөн 2015 онд Ламар хоёр найзыгаа өнгөрсний дараа хар тамхинд донтож эхэлсэн ба 10-р сард Ламар Одом Лас Вегас дахь цэнгээний газрын үүднээс ухаангүй байдалтайгаар олдож, азаар амьд үлдсэн байна. 

Дээрх амжилттай явж байсан одуудын ийнхүү бүтэлгүйтсэн нь тэдний эготой холбоотой. Маш их хичээл зүтгэлээр олж авсан амжилт, авьяас авьяас чадвараа үрэн таран хийсэн нь ичмээр зүйл боловч тэдний хийсэн гэмт хэргийн хохирогчид, дэмждэг байсан фенүүд нь ч муу муухай зүйл үзэх ёсгүй байсан билээ.

Ламар Одом (Lamar Odom)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()