Хэв маягаа өөрчилж, илүү дэгжин харагдах "бяцхан залиуд"

Дэгжин хувцасладаг хүмүүс гайхалтай харагддагаас гадна бусдаас илүү амжилтад хүрэх магадлал өндөр байдаг аж. Мэдээж дэгжин хувцаслана гэдэг сайхан хувцасладаг хүмүүсийг дуурайхыг хэлэхгүй. Харин хувцас өмсөхдөө зарим нэг жижиг зүйлс дээр анхаараад цэвэрхэн, цэмбэгэр харагдахад хангалттай. Энэ үүднээс та бүхэнд хэрхэн одоо байгаагаасаа илүү дэгжин хувцаслах талаар хүргэж байна.

Хэв маягаа өөрчилж, илүү дэгжин харагдах "бяцхан залиуд"

1 Зөв хэмжээ авах

Өөрийнхөө биеийг 3 хэсэгт хуваа. Ингээд ихэнхдээ дээд хэсэг буюу эхний 1/3-ыг нэг хувцасаар үлдсэн 2/3-ыг халхалж байхаар тооцох хэрэгтэй.

Зөв хэмжээ авах

2 Том хувцас

Хэрвээ та том, нэвсгэр хувцас өмсөх дуртай бол доод талыг нь өмднийхөө дотуур хийж сураарай. Ингэвэл та илүү туранхай харагдана.

Том хувцас

3 Ханцуйны урт

Хэрвээ та хослол өмсөх гэж байгаа бол дотор цамцны урт бугуйн дээр очих ёстой. Харин ганда цамцны ханцуй дотор цамцнаас 1.5-2 см богино байх ёстойг анхаараарай.

Ханцуйны урт

4 Богино түрийтэй гутал

Өсгий хүрсэн түрийтэй гутал таны хөлийг илүү богино болгож харагдуулна. Учраас дандаа урт хормойтой банзал юмуу өмдөн дээрээс өмсөж байгаарай.

Богино түрийтэй гутал

5 Халаасны алчуур

Хэрвээ та хослолондоо таарах алчуур сонгож чадахгүй байгаа бол цагаан алчуур байхад л хангалттай. Учир нь цагаан өнгө ямар ч хослолтой төгс зохицдог юм. Мөн алчуур болон зангианы өнгөө ижилхэн байлгах хараггүй. Харин тэдгээр нь эсрэгцсэн өнгөтэй байхад болно.

Халаасны алчуур

6 Толгойн чимэглэлүүд

Хэрвээ та толгойндоо чимэглэл зүүх гэж байгаа бол нэг дор 3-аас илүүг байлгаад хэрэггүй. Толгойн чимэглэлд нүдний шил, нарны шил, малгай, шор, ээмэг, зүүлт, болон үсний даруулга орно. Мөн тэдгээрийн хоорон дахь зохицолдлогоон дээр анхаарах нь чухал юм.

Толгойн чимэглэлүүд

7 Танд төгс таарах хүрмийг сонгох нь

Хэрвээ та шинэ хүрэм авах гэж байгаа бол зузаан цамцан дээр өмсөж үзэж сонгох хэрэгтэй. Ингэснээр та ямар ч үед таарах хүрмээ сонгож чадна.

Танд төгс таарах хүрмийг сонгох нь

8 Шилэн трико

Та биены өнгөтэйгээ ижил өнгөтэй шилэн трико сонгох хэрэгтэй. Ингэснээр шилэн оймс тань гэрэлд гялтганаж харагдахгүй. Харин хар өнгөтэй оймс өмсөх гэж байгаа бол зузааныг нь дээгүүрээ өмсөх хувцастай авцалдуулах хэрэгтэй. Хэр зузаан хувцас өмсөнө тэр чинээгээр хар оймс тань зузаан байна.

Шилэн трико

9 Өмдний урт

Өмдний уртыг тааруулах сонгодог арга бий: тэр нь өмдний шуумагаа гутландаа дөнгөж шүргэх хэмжээнд барих юм. Ингэснээ та илүү боловсон харагдана.

Өмдний урт

10 Нэг өнгийн хувцас

Яг нэг өнгийн хувцасаар жигдэрэх нь тийм ч сайхан харагдахгүй. Харин нэг ойролцоо өнгийн хувцасыг өмсөх нь илүү цэвэрхэн харагдана.

Нэг өнгийн хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()