Аялахад хамгийн аюултай 10 улс

2019-11-05, 12:25
15,977

Аяллын гайхамшгийг мэдрэх нь аз жаргалын нэг хэсэг.  Өөр орны соёл, иргэншилтэй танилцаж, шинэ газруудаар адал явдлаар дүүрэн аялах нь амьдралд тохиолдох мартагдашгүй мөчүүдийн нэг билээ. Аялал бидэнд хорвоо ертөнцийг өөр нүдээр харах боломж өгч, шинэ мэдлэг, мэдээлэл, туршлага хуримтлуулахад тусалдаг. Аялахад тохиромжтой улс орон олон байдаг ч үүний зэрэгцээ таатай бус, аюул эрсдэл өндөртэй улсууд цөөнгүй. Тиймээс аялахад хамгийн аюултай 10 орныг танилцуулъя.

Аялахад хамгийн аюултай 10 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Украин

Украин болон ОХУ хоорондын зөрчил одоо ч намжаагүй. Тус улсын зүүн бүсэд зэвсэгт мөргөлдөөн ихээхэн гардаг бөгөөд орон нутгийн иргэд мөргөлдөөнд оролцох нь түгээмэл үзэгдэл . Тиймээс тус орноор аялахдаа аяллын бүсчлэлээ зөв сонгож, аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй.

Украин

9 Египет

Египетэд гэмт хэргийн гаралт, аюулын эрсдэл буурч байгаа ч өнөөг хүртэл аялахад таатай нөхцөл бүрдээгүй байна. Террорист бүлэглэл, босогчид одоо ч байсаар байгаа бөгөөд тэдний халдлагад өртөх магадлал өндөр хэвээр. Хэдий аюулгүй байдлыг чангатгаж байгаа ч хор хөнөөлөөс бүрэн сэргийлж чадаагүй байна. 

Египет

8 Гондурас

Төв Америкт байрлах Гондурас улс нь үзэх харах зүйлс ихтэй, үзэсгэлэнтэй орон хэдий ч дэлхийд хүн амины хэргээрээ тэргүүлдэг. Энд хүчирхийллийн бүлэглэл, хүчингийн хэрэг, дээрэмдэлт ихээхэн гардаг ба жуулчид ч гэмт хэргийн золиос болох нь цөөнгүй.

Гондурас

7 Кени

Кени улсын тосгонууд нь террорист бүлэглэлүүдийн гэр болжээ. Энд байнга л бөмбөг дэлбэрч, буун дуу хангинадаг. Харин томоохон хотуудад халдах нь арай бага. Улс төрийн сонгуулийн үеэр эсэргүүцлийн жагсаал, цуглаан их гардаг учир энэ үеэр зочлох нь тийм ч таатай биш юм.

Кени

6 Эл Сальвадор

Эл Сальвадор хэдий үзэсгэлэнт байгаль, гайхамшигт уулархаг газар нутагтай ч энд харгис бүлэглэлийн гэмт хэргүүд ихээхэн гардаг. Улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн газруудаар хүн хулгайлах гэмт хэрэг гарах нь цөөнгүй. Тус улс олон жилийн турш иргэний дайнаас үүдсэн үймээн самуунтай тэмцэж байгаа ч одоог хүртэл бүрэн арилгаж чадаагүй л байна.

Эл Сальвадор

5 Колумб

Netflix-ийн Колумб улс дахь харгис, хэрцгий хүчирхийлэл, хар тамхины бодит түүхээс сэдэвлэсэн “Narcos” гэх бүтээл  маш том түүхэн баримт болсон. Колумб нь хар тамхи тээвэрлэл, хүчирхийллийн гэмт хэрэг, улс төрийн авилгатай 40 жилийн турш тэмцэж байна. Энх тайвны гэрээг байгуулах хүрэх зохион байгуулалттай гэмт хэргүүд нь тус улсын хамгийн том дайсан байлаа. Гэсэн ч энэ улсаар аялах нь одоо ч аюултай хэвээр байна.

Колумб

4 Венесуэл

Венесуэлийн улс төрийн байдлыг зүгээр л аймшигтай гэмээр. Өлсгөлөн, эсэргүүцлийн жагсаал, улс төрийн тодорхойгүй байдал зэрэгтэй одоог хүртэл иргэд нь тэмцсээр байна. Эдийн засгийн хямрал улам бүр нэмэгдэж, улс эх орны хурцадмал байдал газар авч байгаа үед тус улсаар зочлохгүй байхыг хүсье.

Венесуэл

3 Йемен

Энэ жагсаалтад багтсан бусад улсуудын адил Йемен улс ч террорист бүлгэмүүдийн өлгий нутаг юм. Босогчдын бүлэглэл нь Америк, Европын иргэдийг улс төрийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө барьцаалж, хорисоор ирсэн. Ойрхи Дорнодод ч холбоотнууд нь байдаг учир таныг энэ улсад очихоос зайлсхийгээрэй гэж зөвлөе.

Йемен

2 Нигер

Боко Харам гэх террорист бүлэглэл олон жилийн туршид Нигер улсад үймээн самуун дэгдээж ирсэн ба одоог хүртэл заналхийлсээр байна. Мөн нийтийн тээвэр нь хөгжөөгүй, найдваргүй учир тус улсаар аялаад хэрэггүй л болов уу.

Нигер

1 Пакистан

Пакистаны засгийн газар, тагнуулын байгууллагууд АНУ-ын засгийн газрын эсрэг ажиллаж, хоёр улсын хоорондын зөрчилдөөн одоо ч үргэлжилсээр байна. Тус улсад “Талибан”, “Ирак, Левантын исламын бүлэглэл” зэрэг террорист бүлгэмүүдийн суурь бааз байрладаг учир хэн ч очихыг хүсэхгүй биз ээ.

Пакистан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()