Гар утсаар ярин, ажлын бүтээмжээ дээшлүүлэх 5 зөвлөгөө

Гар утас бидний өдөр тутмыг амьдралыг асар ихээр хөнгөвчилж буй "ид шидтэй" хэрэгсэл. Хорвоо ертөнцийг бидний атган дээр авчирж, бүх л ертөнцтэй холбогдох боломжийг олгодог уг зөөврийн холбооны хэрэгсэл бүтээгдээд дөнгөж хагас зуун болж буй ч хүн төрөлхтөний хөгжлийг хэдэн арван жилээр хурдлуулсан гэмээр. Гэвч гар утсаар ярьж асар их цаг хэмнэхдээ тааруухан хүмүүс байсаар л байна. Тиймээс...

Гар утсаар ярин, ажлын бүтээмжээ дээшлүүлэх 5 зөвлөгөө

Дуудлага хийхээс битгий ай

Гар утас цаг хугацаа, орон цайг хэмнэдэг бүтээгдэхүүн ч гэсэн сүүлийн жилүүдэд эсрэгээрээ цаг хугацааг "сордог" болжээ. Үүнээс болж хүмүүс гар утасны жинхэнэ зориулалтыг мартагнасаар байна. Энэ бол дуудлага хийх.

Энгийн сонсогдож байгаа биз? Гэвч бид дуудлагаас зайлсхийн мэйл, мессеж, чат, жиргээ зэрэг янз бүрийн аргыг ашигласаар байна. Зарим хүмүүс харин зүгээр л хүнтэй утсаар ярихдаа тааруу гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч гар утсаар ярин ажлаа амжуулах нь бүтээмжийг маш их нэмэгдүүлдэг зүйлсийн нэг байсаар байх болно. 

Дуудлага хийхээс битгий ай

1 Ойлголцоход илүү амар

Tекстэн захиа, мессеж ойлгомжгүй байдаг үе цөөнгүй. Хэлэх гэж буй гэж буй зүйлсийн өнгө аясыг дан бичгээр ойлгуулна гэдэг боломжгүй. Харин аман яриа нь таны хэлэх гэж буй зүйл, сэтгэл хөдлөл зэргийг нөгөө талд чинь илүү ойлгуулах бөгөөд ингэснээр харилцаанд ч эерэгээр нөлөөлнө.

Ойлголцоход илүү амар

2 Хувийн зүйлийг ярьж болно

Хорвоо ертөнцөөс нуухыг хүсдэг зүйлсээ ярих гэж байгаа бол мэйл, мессеж бичихээс илүүтэйгээр утсаар ярих нь дээр. Таны явуулсан мессеж, мэйл хаана, хэний дэлгэцэн дээр дахин харагдахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. 

Хувийн зүйлийг ярьж болно

3 Яаралтай асуудлыг хэлэлцэх

Гэнэтийн яаралтай зүйлсийг хэлэлцэх шаардлагатай үед шууд утсаар аман харилцаа үүсгэх нь үргэлж хамгийн үр дүнтэй, хурдан арга байсаар байх болно. 

Яаралтай асуудлыг хэлэлцэх

4 Шүүмжлэх эсвэл урмын үг хэлэх

Хэзээ ч текстээр хэн нэгнийг магтаж эсвэл шүүмжлээрэй. Текстэн дотор буй өнгө аяс, сэтгэл хөдлөл нөгөө талдаа буруугаар тусах үе гардаг. Ийм утгатай зүйлсийг ярихдаа заавалчгүй амаар ярьж байхыг зөвлөе.

Шүүмжлэх эсвэл урмын үг хэлэх

5 Ярих нь бичихээс илүү амар

3 хуудас мэйл, тайлбар бичиж цагаа үрэхийн оронд 30-хан секунд утсаар ярь. Нөгөө тал чинь таны ярьсан зүйлийг хэр сайн ойлгосныг ч гэсэн утсаар сонсоход амар байх болно. 

Ярих нь бичихээс илүү амар

Хэрэв танд утсаар ярин, ажлаа амжуулах шаардлага их гардаг бол Юнителийн "Smart Talk" үйлчилгээ санал болгож байна. Хамгийн хямдаар хамгийн их ярьдаг уг үйлчилгээ нь сүлжээндээ хязгааргүй бусад сүлжээн 45 төгрөгөөр ярих бөгөөд шинээр элссэн хэрэглэгчдэдээ 15000 төгрөгөөс дээш дүнгээр цэнэглэлт хийх бүрт 3GB дата дагалдуулан өгч байна. Мөн "Smart Days" үйлчилгээнээс багцаа ахиулж буй хэрэглэгчдэд ч датаны бонус үйлчлэх бөгөөд багц ахиулахад ямар ч үнэ, шимтгэлгүй. Их ярихыг хэсвэл "Smart Days"

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.