Секс хийхгүй удвал эмэгтэйчүүдийн биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

2019-11-07, 17:41
35,365

Долоо хоногт тогтмол нэг удаа бэлгийн харьцаанд орох нь насжилтыг нэмэгдүүлж, сэтгэл санааг өөдрөг болгож, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Харин огт бэлгийн харьцаанд орохгүй байвал юу болох вэ? Тэгвэл бид танд бэлгийн харьцаанд орохоо зогсоовол бие организмд чинь ямар өөрчлөлтүүд гардаг болохыг хэлж өгье.

Секс хийхгүй удвал эмэгтэйчүүдийн биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэрлийн мэдрэмж өөрчлөгдөнө

Мэргэжлийн эмчийн хэлж буйгаар энэ үед эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орох хүсэлгүй болох эсвэл дур хүслээ барьж дийлэхээ болих зэрэг мэдрэмжүүдийн аль алийг нь мэдэрч болдог аж.

Өөрөөр хэлбэл, бэлгийн харьцаанд орохоос татгалздаг зарим хүмүүс амьдралын эрч хүчгүй, хойрго болдог бол зарим нь дур хүслээ барьж дийлэхгүйд хүрдэг байна. 

Сэрлийн мэдрэмж өөрчлөгдөнө

2 Сэтгэл санаагаар унана

Бэлгийн харьцаа нь бие организм болон сэтгэл зүйд ч нөлөөлж байдаг. Учир нь бэлгийн харьцааны үеэр бие биедээ хүрч шүргэлцэж байдаг нь хүмүүсийг тайтгаруулж, тухтай мэдрэмж төрүүлдэг байна.

Сексийн үеэр окситокин хэмээх гормон ялгарснаар сайхан мэдрэмж төрж хосууд бие биедээ илүү татагддаг. Мөн эндорфин ялгарч тухайн хүний эрч хүч нэмэгддэг аж.

Эдгээр байгалийн сэргээгч хүчин зүйлсгүйгээр та бага зэрэг сэтгэлээр унаж болох ч сэтгэл гутралд орохгүй. Гэхдээ сэтгэл гутрал, сексийн дутагдал нь хоорондоо холбоотой байдгийг судалгаагаар нотолжээ.

Сэтгэл санаагаар унана

3 Үтрээний хана нимгэрнэ

Цэвэршиж буй эмэгтэй хүний үтрээний ажиллагаа идэвхтэй байх шаардлагатай байдаг. Нас ахих тусам тогтмол хурьцал үйлдэхгүй байх нь үтрээний ханыг нимгэрүүлж улмаар бэлгийн харьцаанд орох үед өвдөлт мэдрэхэд хүргэдэг.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тогтмол бэлгийн харьцаа нь цэвэршилтийн дараах үтрээний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой ажээ. Ялангуяа нас ахисан эмэгтэйчүүд хурьцал үйлдэхгүй байснаар ичимдэг эрхтэн нь нимгэрч, хатангиршдаг бөгөөд хамгийн гол нь цусны эргэлт алдагдаж эхэлдэг байна.

Үтрээний хана нимгэрнэ

4 Үтрээний тослог чанар алдагдана

Нас ахих үед эстроген гормон бага ялгарснаас болж үтрээний хана нимгэрч, тослог чанараа алдаж эхэлдэг.

Өөрөөр хэлбэл, залуухан эмэгтэйчүүд эстроген ихтэй байдаг учир тэдний ичимдэг эрхтэн эрүүл, уян хатан, тослог шинж чанартай байдаг аж. Тиймээс уг гормоныг ялгаруулж байх үйлдлийг тогтмол хийж байх хэрэгтэй юм.

Үтрээний тослог чанар алдагдана

5 Хэт их эсвэл бага стресстэх

Бага стрессдэг хүмүүс илүү их бэлгийн харьцаанд орох хандлагатай байдаг. Хэрэв бэлгийн харьцаанд орох нь таны стрессийг тайлдаг бол бэлгийн харьцаанд орохгүй байх нь таныг бухимдуулахад хүргэнэ гэсэн үг.

Шотландад хийсэн нэгэн судалгаагаар тогтмол бэлгийн харьцаанд ордог хүний бухимдах үеийн цусны даралт нь бэлгийн харьцаанд орохоос татгалздаг хүнийхээс хамаагүй бага байсан гэнэ. Гэвч зарим эмэгтэйчүүд өвдөлт болон тааламжтай бус байдлаас болж бэлгийн харьцааны үеэр стресстэх нь бий.

Хэт их эсвэл бага стресстэх

6 Шээсний замын халдвар авах эрсдэл багасна

Бэлгийн харьцаанд орохгүй байх нь бэлгийн замын халдвар, шээсний замын халдвар авахаас сэргийлнэ. Гэхдээ энэ нь таны ямар төрлийн бэлгийн харьцаанд орж байдгаас шалтгаална.

Бактери тархсан үед бэлгийн харьцаанд орвол давсгийн үрэвсэл дахин сэдрэх аюултай. Бэлгийн харьцаанд орсны дараа 24 цагийн дотор шээсний замын халдвар илэрдэг учир бэлгийн харьцаа нь үүнд ихээхэн нөлөө үзүүлдэг юм. Тэгэхээр та бэлгийн харьцаанд орохгүй байвал энэхүү эрсдэлээс сэргийлж чадна.

Шээсний замын халдвар авах эрсдэл багасна

7 Сарын тэмдэг ирэх үед бүр их өвдөнө

Бэлгийн харьцаа нь сарын тэмдгийн өвдөлтийг намжаадаг гэвэл та итгэх үү? Тайлбарлавал, умай дур тавих үед агшдаг учир цусыг илүү хурдан гадагшлуулж сарын тэмдгийн үед өвдөлтийг намжаадаг байна. Мөн энэ үед эндорфин ихээр ялгардаг аж.

Сарын тэмдэг ирэх үед бүр их өвдөнө

8 Ой тогтоолт муудна

Мэрилэндийн их сургууль болон Өмнөд Солонгост хулгана дээр хийсэн туршилтаар бэлгийн харьцаа нь тархины үйл ажиллагааг сайжруулж, тархин дахь эсийг нэмэгдүүлж байдгийг тогтоожээ. Тэгэхээр та бэлгийн харьцаанд орохоо зогсоовол ой тогтоолтод чинь асуудал үүсэж мэдэх юм.

Ой тогтоолт муудна

9 Таны бие махбодь бэлгийн харьцаанд орох чадвартай хэвээрээ байна

Хүний бие махбодь бэлгийн харилцаанд хэрхэн ордог, түүнээс ямар мэдрэмж авдгийг үргэлж санаж байдаг. Тэгэхээр та урт хугацааны дараа ахин бэлгийн харьцаанд орох үедээ "Чадах болов уу?" гэж огт санаа зовох хэрэггүй юм.

Таны бие махбодь бэлгийн харьцаанд орох чадвартай хэвээрээ байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()