Таны мэдэрсэн үнэрийг бусад хүмүүс заримдаа яагаад мэдэрдэггүй вэ?

Гудамжаар алхаж байхад гэнэт л ойр хавьд байхгүй ер бусын үнэр үнэртэх тохиолдол хааяа гардаг. Тэр үед хамт яваа хүндээ энэ тухай хэлэхэд түүнд таны хэлээд байгаа тэр зүйл үнэртэхгүй байх магадлалтай. Эсвэл та гэртээ байхдаа хүртэл хаа нэгтэйгээс нэг л өөр үнэр үнэртэхийг анзаарч болох. Сонирхолтой нь, энэ бүхэн хэн нэгний санаанаасаа зохиосон эсвэл хийсвэрээр төсөөлсөн зүйл биш гэнэ.  Энэхүү үзэгдлийг судалсан эрдэмтэд "фантозма" буюу "хуурамч үнэр" гэж нэрлэсэн бөгөөд дараах тайлбарыг хийжээ. 

Таны мэдэрсэн үнэрийг бусад хүмүүс заримдаа яагаад мэдэрдэггүй вэ?

Үнэр нь хүний оюун санаанд хадгалагдан үлдэх тохиолдол байдаг

Отоларингологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч нэгэн сэтгүүл дээр фантозма үзэгдлийн тухай Америкийн их сургуулиуд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн хамтран явуулсан судалгааны үр дүнг нийтэлжээ. Тэдний үзсэнээр ямар нэг хий хоосон үнэр гэнэт үнэртэх үзэгдэл бодитоор оршдог бөгөөд энэхүү үзэгдэл нь хүн бүрд тохиолдохгүй ч зарим төрлийн хүмүүст бараг өдөр бүр мэдрэгддэг байна. 

Үнэр нь хүний оюун санаанд хадгалагдан үлдэх тохиолдол байдаг

Судалгааны явц

"Үндэсний Эрүүл Мэнд, Хүн Амын Үйлчилгээний Хөтөлбөр" (NIDCD) -ийн  Эпидемиологи, Биостатистик хариуцсан мэргэжилтэн, доктор Кэтлин Бейнбриджээр ахлуулсан судалгааны багийнхан 2011-2014 оны хооронд 40-өөс дээш насны 7000 хүнийг судалгаанд хамруулан, тэдгээрийн амьдралын хэв маяг, дадал зуршил, эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 534 буюу 6.5 хувь нь хуурамч үнэр  үнэртдэг гэсэн бөгөөд тэд ихэнхдээ тааламжгүй, анхилуун эсвэл халуун ногооны үнэр үнэртдэг гэжээ. 

Судалгааны явц

Судалгааны үр дүн

Судалгааны үр дүнд гэнэт хий хоосон үнэр үнэртдэг хүмүүсийн шалтгаан нь харилцан адилгүй байдаг нь тогтоогдсон бөгөөд судлаачид үүнийг тухайн хүний үнэрлэх мэдрэмж хэт хөгжсөн эсвэл үнэр илрүүлэх үүрэгтэй тархины хэсэгт ямар нэг доголдол гарсантай холбоотой гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч судалгаагаар уг үзэгдэлтэй холбогдох хэд хэдэн зүйлс тодорхой болжээ.

  • Энэ үзэгдэл эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог боловч нас ахих тутам тэрхүү үнэрийг анзаарахгүй болдог.
  • Толгойдоо ямар нэг гэмтэл авах, ам хатаж хуурайших үед түлхүү илэрдэг байна. Ялангуяа, амьдралын төвшин доогуур хүмүүст цөөнгүй тохиолддог бөгөөд тэд ямар нэг гадна орчны таагүй үнэрт өртөх үед тухайн мэдрэмж нь сэргэдэг байна. 

Судалгааны үр дүн

Хамгийн түгээмэл хуурамч үнэр

Туршилтын явцад тэрхүү хуурамч үнэрийн ихэнх нь утаа юмуу галын үнэр байдаг нь тогтоогджээ. Тэгэхээр өмнө нь ямар нэг байдлаар галтай холбоотой аюулд өртөж байсан хүн тухайн нөхцөлд ойр хавьд ямар нэг гал түймэр гарсан эсвэл зүгээр л санаанд нь тэгж орж ирсэн эсэхийг ялгахад хүндрэлтэй болдог байна. Энэхүү хуурамч үнэр үнэртэх нь та бүхний бодож байгаагаас ч түгээмэл байдаг. 

Уг үзэгдлийн илүү нарийн учир шалтгааныг тайлбарлахад цаашид нэлээд судалгаа хийх шаардлагатай аж. Харин судалгаанд хамрагдах хүмүүс нь  параназаль синусын үрэвсэл, тархины хавдар эсвэл Паркинсоны хууч өвчтэй байж болохгүйг анхаарах ёстой юм байна. 

Хамгийн түгээмэл хуурамч үнэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()