2008 оны 6 сард тэрээр "eBay.com" худалдааны сайт дээр "ALife4Sale" нэрээр олон төрлийн эд зүйлс байршуулжээ. Үүнд, түүний өмнө нь хэрэглэж байсан хуучин эд зүйлс болох байр, тавилга, цахилгаан хэрэгсэл, машин, мотоцикл гээд өөрт хамаарах бүх зүйл багтсан байв.
Ингээд бүх зүйлээ худалдсаны дараа тэрээр "Би зөвхөн бичиг баримт, түрийвчтэйгээ л үлдлээ, одоо аялалд гарахад бэлэн" хэмээн өөрийн блогтоо нийтэлжээ. Хуучин эхнэр нь үүнийг мэдээд түүнийг галзуурсан байх гэж хэлжээ.
Мэдээж худалдан авагчдын ихэнх нь түүнд маш бага үнийн санал хэлсээр байж. Эцэст нь Австралийн азтай нэгэн иргэн Ианы бүх зүйлийг 399.300 австрали доллараар худалдаж авахаар болов. Иан үнийн дүнд нь бага зэрэг сэтгэл дундуур байсан нь мэдээж. Учир нь зөвхөн байшинг л гэхэд үл хөдлөх хөрөнгийн газраас 420 мянгаар үнэлсэн байна. Дашрамд дурдахад, түүнд гэнэт санхүүгийн хүндрэл тулгарсан нь худалдан авагч эцсийн мөчид тохиролцооноосоо буцжээ.
Харин Иан өөр арга олж эд зүйлсээ уламжлалт аргаар зарахаар шийджээ. Ингээд бүх эд зүйлсээ салгаж зарах болсноор Иан олон жил хураасан эд зүйлсийнхээ дөрөвний нэгийг буюу 100 ширхэг эд зүйлс зарж чадсан байна.
Ийнхүү Иан олон жилийн мөрөөдлөө биелүүлэхээр аялалдаа гарлаа. Тэрээр Дубайгаар зочилж, Лас Вегасыг үзэж сонирхон, онгоцоор нисэж, цанаар гулгаж, цагаан акулуудын хажуугаар далайд сэлж үзэв. Цаашлаад Ниагара хүрхрээ дээр очиж, Франц хэл ч сурсан бөгөөд кинонд тоглож, Виржиний группийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсонтой уулзаж, шөнийн харанхуйд шүхрээр буух зэрэг хийж болох бүх зүйлсийг хийж, мэдэрч болох бүх л сайхныг мэдрэн адал явдлаа үргэлжлүүлсээр байлаа.
2 жилийн дотор тэрээр 6 тивийн 31 орноор хөндлөн гулд аялсан байв.
Ийнхүү аялж явахдаа түүний хэрхэн амжилтад хүрсэн нь тодорхойгүй байгаа ч, Иан кинонд дүр бүтээж, тэрбумтан Ричард Брэнсонтой найзууд болсон бөгөөд францаар ч төвөггүй ярьдаг болсноос гадна алдарт "Greenpeace Rainbow Warrior" усан онгоцонд хүртэл зочилсон юм.
Ианы хувийн амьдрал ч гэнэт сайжирчээ. Тэрээр нохойтой чаргаар явж байхдаа Моэ нэртэй Канад бүсгүйтэй танилцжээ.
Ийнхүү бүх хүслээ биелүүлсэн Иан Ашер үлдсэн 30 мянган доллараараа Панамын эрэг дээр жижиг арал худалдаж аваад, өөрийн гараар байшин барин, найз бүсгүйн хамт амьдарч байгаа аж.
2 жилийн хугацаанд туулсан гайхалтай адал явдлынхаа тухай тэрээр "A Life Sold" (Амьдралаа зарсан нь) нэртэй ном бичиж, хэвлүүлсэн байна.
Тэрээр одоо хүүхдийн ном бичих болсон бөгөөд өмнөх амьдралдаа хэзээ ч очихгүй, өнгөрсөн алдаагаа давтахгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа гэнэ.