10
Хонконг
Хонконгийн хүн амын 90 хувь нь нийтийн тээврээр зорчдог бөгөөд хүн ам өсөхийн хэрээр зам тээврийн үйлчилгээ ч хөгжсөөр иржээ. Тус улсын иргэд давхар автобус, метрогоор түгээмэл үйлчлүүлэх бөгөөд тэдгээр нь ч цэвэр, аюулгүй, хурдан үйлчилдэг байна. Хонконгийн иргэдийн ашигладаг цахим төлбөр тооцооны “Octopus” карт нь зорчигчдод төлбөр тооцоогоо зохицуулахад ихээхэн тустай шийдэл болсон юм.
9
Токио
Токиог төмөр замын өлгий нутаг гэж болохоор. Ойролцоогоор өдөрт 8.6 сая хүн төмөр зам дээр суурилсан тээврийн хэрэгслээр зорчдог. Ялангуяа Токиогийн метроны систем байгальд ээлтэй, хурдан гэдгээрээ ихээхэн алдартай.
8
Сингапур
1987 онд олон нийтэд зориулсан өндөр хурдны тээврийн хэрэгсэл болох төмөр замын систем нэвтрүүлэх хүртэл тус улсад нийтийн тээврийн үйлчилгээнд автобусыг өргөн ашигладаг байжээ. 2016 он гэхэд 3.9 сая хүн автобусаар, 3.1 сая хүн төмөр замын тээврийн хэрэгслээр зорчдог болсноор дээрх 2 тээврийн хэрэгслийн хэрэглэгчдийн харьцаа ижил төвшинд хүрсэн юм. Тус улсын нийтийн тээврийн төмөр зам 198.6 км урттай, 119 зогсоолтой.
7
Нью Йорк
Төмөр зам бол Нью Йорк хотын иргэдийн зорчдог голлох тээврийн хэрэгсэл. Нью-Йорк хотын метро нь дэлхийн хамгийн том метроны системд тооцогдох бөгөөд хамгийн олон буюу 472 зогсоолтой. Тус хотын метро нь олон телевизийн шоу, кинонуудад гардгаараа дэлхий нийтэд танил болсон.
6
Сөүл
Сөүлийн нийтийн тээврийн систем нь харьцангуй дэвшилтэт, боловсронгуйд тооцогддог бөгөөд өдгөө Азийн орнууддаа үлгэр жишээ болсоор байна. Эндхийн метрогоор өдөрт 8 сая гаруй хүн зорчдог. Таксинууд нь ихэвчлэн иргэдийг нисэх онгоцны буудал, төмөр замын буудал хүргэхээр үйлчилдэг байна.
5
Парис
Парисын метро нь нийт 214 км урт бөгөөд ба ихэнхдээ газар доогуур явдаг, 303 зогсоолтой. Уг метро нь Москвагийн метроны дараах Европын хамгийн олон зорчигчтой тээврийн хэрэгсэл юм. Автобус, трамвай, хот доторх галт тэрэг /RER/ ч элбэг бөгөөд зорчигчдыг Парисын дагуул хотууд руу тээвэрлэхэд өргөн ашиглагддаг байна.
4
Мадрид
Мадридын нийтийн тээврийн систем нь мөн л өндөр хөгжсөнөөс гадна зорчиход тун хялбар аж. Хэдийгээр тус хот хүн ам харьцангуй багатай ч нийтийн тээврийн гол хэрэгсэл болох метро нь замын уртаараа дэлхийд 7-т жагсдаг. Мөн өөр хаана ч байхгүй маш олон урсдаг шаттай.
3
Лондон
Лондонгийн газар доорх метро бол дэлхийн хамгийн алдартай нийтийн тээврийн хэрэгсэл бөгөөд нийт 270 зогсоолтой. Үүнээс гадна Лондон хотын тээврийн хэрэгслийг давхар автобусгүйгээр төсөөлшгүй билээ. Тус автобусаар ажлын өдрүүдэд 50.000 хүн зорчдог байна.
2
Шанхай
Шанхай хот 15 шугамаас бүрдсэн гайхалтай хурдны замын системтэй. 1993 оноос хойш хотын метроны технологи хурдацтай хөгжиж өдөрт л гэхэд 9 сая хүн, ажлын өдрүүдээр бүр 12 сая хүн зорчдог ба энэ нь дэлхийн зарим жижиг орнуудын хүн амаас хэд дахин их тоо юм.
1
Берлин
Берлин бол хамгийн найдвартай, аюулгүй, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээтэй хот юм. Газар доорх U-Bahn, хотын төвөөр үйлчилдэг S-Bahn галт тэргээр та машингүйгээр Германы хотыг бүхэлд нь тойрох боломжтой. Ажлын цагийн оргил үеэр галт тэрэг 5 минутын дотор л ирдэг бөгөөд өдөрт 1.5 сая хүн зорчдог байна.