1
Зенозина (Zenosin)
Зенозина гэдэг нь нас ахих тусам тохиолддог үзэгдэл бөгөөд таны эргэн тойронд болж буй бүх зүйл хурдацтай өрнөж байгаа мэт санагдана. Хүн бүр энэ мэдрэмжийг мэдэрч байдаг. Энэхүү нэр нь эртний грекийн Зенон болон Мнемозина хэмээх үгнээс гаралтай бөгөөд эхнийх нь цаг хугацаа өнгөрөхгүй байгаа гэсэн утгыг илэрхийлж, харин Мнемозина гэдэг нь эртний грекийн хэлэнд ой санамжийг хэлдэг байжээ.
2
Утас дуугарч буй мэдрэмж
Энэ нь таны утас дуугарч эсвэл чичирт байгаа мэт мэдрэмж төрөх явдал бөгөөд үнэн хэрэгтээ энэ зүйл тохиолдоогүй гэсэн үг юм. Уг мэдрэмжийг ихэнхидээ найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэй харилцах харилцаан дээрээ санаа зовж буй хүмүүс мэдэрдэг байна.
3
Дежа ву (Deja vu)
Энэ мэдрэмжийг хүн бүр мэдэрч байсан болов уу. Та ямар нэг шинэ газар очсон ч өмнө нь энэ газар ирж байсан мэт мэдрэмж төрөх явдлыг хэлнэ. Эсвэл ямар нэгэн арга хэмжээ, үйл явдал өмнө нь болж байсан мэт санагдах нь ч бий.
Энэ бол хамгийн хачирхалтай мэдрэмжүүдийн нэг бөгөөд эрдэмтэд энэ тал дээр тодорхой дүгнэлт гаргаж чадахгүй байгаа аж. Фрейдийн үзэж байгаагаар: Дежавю нь эхийн хэвлийд байсан үеийн ой санамжтай холбоотой гэжээ.
4
Адронитис (Adronitis)
Нэг бүсгүйтэй танилцсаныхаа дараа та түүнийг таниж мэдэхэд асар их хугацаа шаардагдана гэдгийг ойлгож сэтгэл хангалуун бус байж үзсэн үү? Эсвэл түүнийг таних хугацаа танд огтхон ч байхгүй бөгөөд тэр танд маш ихээр таалагдаж байсан байж болох юм. Энэ бол адронитис мэдрэмж бөгөөд эртний грект эрчүүдийг ийнхүү нэрлэдэг байжээ.
5
Эллипсизм (Ellipsism)
Энэ мэдрэмжийг ихэнхидээ ахимаг насны хүмүүс мэдэрдэг бөгөөд ач, зээгээ харж чадахгүйн гэсэн гуниглалтай холбоотой юм. Жишээлбэл, эмээ нар ач, зээгээ хурдан өсөж байгааг харах үед эллипсизм мэдрэмж төрдөг байна. Тэд ач, зээгийнхээ аз жаргалтай, чухал мөчийг харахгүй гэж айдаг аж. Тиймээс өвөө, эмээ, аав, ээж нартайгаа цагийг өнгөрүүлээрэй.
6
Опиум (Opium)
Хэн нэгэнтэй харц шидэлцэх үедээ их хэмжээний энерги, эрч хүчийг мэдрэх явдал юм. Энэ мэдрэмж нь таатай, таагүй 2 янз байж болно. Жишээлбэл, хэрвээ та тухайн хүнээс ямар нэгэн аюул мэдэрч байвал энэ нь мэдээж таагүй байна гэсэн үг. Харин үзэсгэлэнтэй эмэгтэйтэй харц шидэлцсэн бол энэ мэдрэмж таатай байх нь гарцаагүй.
7
Фугу байдал
Энэ нь та ямар нэгэн зүйлийг хийж байгаад харин дараа нь хийсэн зүйлээ огтхон ч санахгүй байж мэдрэмж юм. Та хэн нэгэнтэй утсаар ярьж байгаад харандаа үзүүрлэсэн байж болно. Харин утсаар ярьж дууссаныхаа дараа та ярьсан зүйлээ ч мартаж, хийж байсан үйлдлээ ч мартсан байх юм. Хэдэн шил шар айраг, эсвэл виски уусны дараа хүмүүс фугу байдалд шилждэг байна.
8
Либеросис ( Liberosis)
Уг мэдрэмжийг хүн бүр нэг удаа ч болов мэдэрч байсан биз. Эсвэл та өдөр бүр энэ мэдрэмжийг мэдэрдэг ч байж болох юм. Энэ нь та хүүхэд насандаа эргэж очихыг хүсэх явдал билээ. Насанд хүрсэн хойно таны шийдэх ёстой танд тулгарах асуудлууд багагүй тохиолдох бөгөөд та энэ бүхнээс хол байж бодож санах зүйлгүй хүүхэд насандаа очих гэсэн хүсэл юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ та хүүхэд насандаа очихыг маш ихээр хүсдэг бол энэ бол “либеросис” аж.
9
Кризализм (Crisisism)
Кризализмыг бараг л хүн бүр мэдэх байх. Ялангуяа намрын улиралд хүн бүр энэ мэдрэмжийг авна. Гадаа хүйтэн, цонхны цаана цас, хүйтэн бороо орж байхад та дулаанхан гэртээ, тухтай, амар амгалан суухыг хүсэх явдал юм.
10
Энуэмент (Enumeration)
Удаан хугацааны турш бидний санааг зовоож байсан асуултын хариуг олох үед бид энэ мэдрэмжийг авдаг. Энэ нь өнгөрсөнд эргэн очиж өөртөө ирээдүйн талаар хэлэхийг хүсэх байдал юм. Тиймээс “хэрвээ би мэдэж байсан бол” гэдэг үгийг байнга ашигладаг бол та энуэментийг мэдэрч байгаа байдал аж.