Дөнгөж цэвэрлэсэн гэртээ хэт ягаан гэрэл тусгаж хартал...

Гэр орноо хэдий сайн цэвэрлэсэн ч түүн дээр нүдэнд үл үзэгдэх нян бактер, толбо байсаар байдаг аж. "Zemoneng" гэдэг нэртэй интернэтийн нэгэн хэрэглэгч гал тогооны өрөөгөө хэт ягаан туяагаар харахаар шийдсэн нь маш сонирхолтой үр дүнд хүргэжээ.

Дөнгөж цэвэрлэсэн гэртээ хэт ягаан гэрэл тусгаж хартал...

Өөрийнх нь цэвэрхэн гэж бодож байсан бүхэн хэт ягаан туяанд аймшигтай, сэжиглэмээр заваан харагдаж байсан гэнэ.

Тэдний гал тогооны хэрэгсэл 8 жил ашиглагдаж байгаа бөгөөд ердийн үед харагддаггүй элэгдэл хүртэл хэт ягаан туяаны үед тодорч харагдсан байна. 

Тэрээр энэхүү ажлынхаа дараагаар "Одоо би ямар ч зоогийн газар хооллосон санаа зовохгүй байж чадна. Учир нь би тэдгээрийг хэт ягаан туяагаар нэвт харж чадна" гэжээ.

Энэхүү туршилтыг хийхдээ тэрээр, камераа ширээн дээр тавиад автомат зураг авах хурдыг 15 секунд дээр тохируулаад, өөрөө обьект руугаа хэт ягаан туяатай гэрэл тусгаж зогссон байна. 

Хэт ягаан туяаны тусламжтайгаар харахад тухайн зүйлсэд тогтсон нүдэнд үл үзэгдэх толбо, цэвэрлэгээнээс үлдсэн хир, бохир зүйлс тодорч харагджээ. 

 

1 Ердийн үед гал тогооны харагдах байдал

Ердийн үед гал тогооны харагдах байдал

Хэт ягаан туяагаар харах үед

Хэт ягаан туяагаар харах үед

2 Өөр өнцгөөс харвал

Өөр өнцгөөс харвал

3 Суултуур дээрх заваан зүйлс

Суултуур дээрх заваан зүйлс

4 Богино долгионы зуух

Богино долгионы зуух

5 Өөр нэгэн хэрэглэгчийн хэт ягаан туяагаар авсан зураг

Өөр нэгэн хэрэглэгчийн хэт ягаан  туяагаар авсан зураг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()