Гитлерийн "мангас" танк

Германы супер танк "Landkreuzer P.1000 Ratte" нь дайны талбарт хамгийн аюултай даалгавруудыг биелүүлж, дайсанд сүрийг үзүүлж, тулалдааны хувь заяаг эргүүлэх зорилготойгоор бүтээгдэх байв. Гэвч "Газрын хөлөг онгоц" бүтээх Гитлерийн хүсэл огт бүтээгүй юм.

Гитлерийн "мангас" танк

Дэлхийн 2-р дайны үед Германчууд гадна сүр хүчээрээ л Холбоотнуудыг алмайруулах хэмжээний гайхамшигт зэвсэг зохион бүтээх сонирхолтой байв.

Гэвч хэт хүнд танкны төслүүд болох "E-100" буюу "Maus" танк туршилтын загвар дээрээ гацаж, харин the "Ratte" төсөл зөвхөн цаасан дээр л үлдсэн байна.

P.1000 Ratte-ийн загвар

1941 онд зэвсэг үйлдвэрлэлийн "Krupp" компани  super-heavy ангиллын "Panzer VIII Maus" танк бүтээх яаралтай стратегийн судалгаа хийсэн байна. Энэ судалгаа нь яваандаа 1000 гаруй тонн жинтэй "Landkreuzer" зохион бүтээх санаа гаргахад нөлөөлсөн бөгөөд 1942 оны 6-р сарын 23-нд "Krupp"-ын хуягт техникийн инженер уг танкны загварыг Гитлерт танилцуулжээ.

"Барс" танкийг үйлдвэрлэж байгаа нь

1942 оны 12-р сарын 29-нд Рейхийн сайд Алберт Спиртэй төслийн талаар нарийвчлан ярилцаж, хэд хэдэн зураг төсөл гаргасны дараа Гитлер энэхүү төслийг “Ratte” гэж нэрлэжээ.

"Ratte" танкийг "Panzer VIII Maus" танкаас 5 дахин хүнд байхаар буюу 1000 тонн жинтэй, багийнхны тоо нь 21-36 хүн, харин хэмжээний хувьд 35 метр урт, 14м өргөн, 11 м өндөр байхаар тогтоожээ. "Ratte"-н жингийн 300 тонн нь зэвсэг, 100 нь гинж болон хөдөлгүүрийн хэсэг, 200 нь хуяг, эх бие болон бусад зүйлсээс бүрдэх байжээ.

Panzer VIII Maus

Энэхүү аварга танкийн жин, хэмжээнээс нь үзвэл ямар ч зам гүүрийг эвдэх, сүйтгэхээр байв. Азаар, чухал эд анги нь газраас 2 метр өндөрт байрлах тул ихэнх гол мөрнийг гүүрний шаардлагагүйгээр саадгүй гатлах чадвартай байжээ.

Танк нь тус бүрдээ 20 цилиндртэй, 1,500 kW (2000 морины хүч) хүчин чадал бүхий найман ширхэг "Daimler-Benz MB 501"  дизель хөдөлгүүр, эсвэл 24 цилиндртэй, 6,300 kW (8,400 морины хүч) хүчин чадал бүхий MAN V12Z32/44 хөдөлгүүртэй байхаар төлөвлөгдсөн байв. Мөн усан саадыг давах үед хөдөлгүүр нь өөрийгөө хүчилтөрөгчөөр хангадаг байхаар хийгдэх байжээ.

"Landkreuzer P.1000 Ratte"-гийн хэмжээг "Барс" танктай харьцуулвал

"Ratte" нь дотроо "BMW R12" тагнуулын мотоциклууд хадгалах гараж, хэд хэдэн агуулах, угаалгын өрөөтэй байв. Танкны туулах замын урт нь 190 км, хурд нь 40 км/цаг байхаар төлөвлөсөн байсан ч орчин үеийн түүхчид үүнийг боломжтой байсан эсэхэд эргэлздэг. 

Анхандаа "Ratte"-н дээр хос 28 см-ийн SKC/34 буудагч цамхаг байрлуулах байжээ. Түүнчлэн нэмэлт 128 мм-ийн KwK 44 L/55 бууг хаана байршуулах байсан тухайд түүхчдийн дунд маргаан одоо хүртэл байдаг. Ихэнх нь гол хэсэгт байрлуулах байсан гэж үздэг бол зарим нь танкны ард талд байрлуулвал илүү логиктой гэж үздэг.

Танкны урд талд MG-151/15 пулемёт хоёрыг, FlaK 38 онгоц эсэргүүцэх буу наймыг байрлуулах дизайнтай байв. Сумны хувьд өндөр тэсрэлттэй их бууны сум, 17.1 кг жинтэй пуужин, 8.1 кг-ийн хуяг нэвтлэх пуужингаас тус тус бүрдэж байв.

1943 онд, анхны туршилтын загвар хийгдэхээс өмнө Алберт Спир "Ratte" төслийг цуцалжээ. Аварга том хэмжээ, асар хүнд жин, хурд зэрэг нь уг танкийг бөмбөгдөлтийн болон артильерын галны хялбархан бай болгох байсан. Үүний зэрэгцээ тухайн үеийн ямар ч галт тэргээр хүнд, хэт өргөн "Ratte"-г тээвэрлэх боломжгүй байв.

Уг төслийн талаар генерал Хайнц Гудериан "Гитлерийн уран зөгнөл заримдаа хэтэрхий том хүрээг хамардаг байлаа" гэж дурссан байдаг.

Альберт Спир, Гитлер нар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()