Сексийн үед үүсдэг тухгүй байдлыг хэрхэн арилгах вэ?

Дотно харилцаанаас эрэгтэй эмэгтэй хүмүүс аль аль нь таашаал авч, хэн хэндээ сэтгэл хөдлөлийг мэдрүүлэх ёстой байдаг. Харин зарим нь төрөл бүрийн шалтгаанаас болж энэ мэдрэмжийг авч чадахгүй тохиолдол гарах нь бий. Тиймээс сексээс илүү их таашаал авахын тулд уг асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй. Ингээд сексийн үед уур амьсгалыг эвдэж, тухгүй байдал үүсгэдэг шалгаанууд болон тэдгээрийн шийдвэрлэх аргуудыг хүргэж байна. 

Сексийн үед үүсдэг тухгүй байдлыг хэрхэн арилгах вэ?

1 Ичих

Хэрвээ та эсвэл таны хамтрагч ичимхий бас туршлагагүй бол мэдээж сексийн үеэр сул чөлөөтэй байж чадахгүй. Тэгвэл энэ асуудлыг шийдхэд романтик орчин туслах бөгөөд энэ нь тав тухтай байдлыг мэдрүүлнэ. Битгий яар, битгий хүчил. Эс тэгвээс тэр бүр их биеэ барих болно. Бэлэн болсон үедээ тэр өөрөө энэ талаар мэдэгдэнэ.

Харин та хоёр хоёулаа сексийн тал дээр асар их туршлагатай ч, анхны удаа дотно харилцаанд орж байвал түүнийг өөртөө итгүүлэх хэрэгтэй. Тантай хамт байхад юунд ч санаа зовох хэрэггүй гэдгийг түүнд ойлгуулаарай. Энэ тохиолдолд заавал насан хүрэгчдийн киноноос үзсэн юмаа дуурайх, турших хэрэггүй бөгөөд харин түүнд өөрийнхөө хүчтэй болохыг харуулж, ширээн дээр турших, эсвэл гар дээрээ тэврээд турших боломжтой. Гэхдээ түүнийг унагааж болохгүй гэдгийг санаарай.

Ичих

2 Сэрэл хангалттай хөдлөөгүй

Хэрвээ та ичимхий байдлаа дарж согтууруулах ундаа хэрэглэсэн бол яг чухал мөчид таны хэрэгсэл ажиллахгүй байх магадлалтай. Согтууруулах ундаа нь мэдрэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг учир зөв зүйлдээ анхаарал хандуулахад саад болж болох юм.

Зөвлөгөө 1: Санаа зовох хэрэггүй. Энэ зүйл хүн бүртэй тохиолддог.

Зөвлөгөө 2: Дараагийн удаа ууж буй согтууруулах ундааныхаа хэмжээг хянаарай.

Харин согтууруулах ундаа хэрэглээгүй тохиолдолд энэ асуудал нь оршил хэсгийг дутуу хийсэнтэй холбоотойгоор үүсэж болно. Яарах хэрэггүй. Эс тэгвээс та хоёр дотно харилцаанд орохгүй ч байх магадлалтай. Удаан хугацааны турш сексгүй байсан гэдгээ түүнд харуулах хэрэггүй биз. Чүдэнз мэт маш амархан дүрэлздэг эмэгтэйчүүд байдаг хэдий ч ихэнхи бүсгүйчүүдийг бэлдэхэд 5-7 минут шаардагддаг байна.

Сэрэл хангалттай хөдлөөгүй

3 Стресс

Сэтгэл хөдлөл, орчин тойрны байдал зэрэг нь сексийн мэдрэмжинд нөлөө үзүүлдэг. Ажил дээрх асуудал, зам дээр үүссэн түгжрэл, хугарсан өсгий, таагүй сэтгэл хөдлөлтэй байх нь танд эсвэл та хоёрын хүсэлд сөргөөр нөлөөлнө.

Хэрвээ түүний сэтгэл санаа тавгүй байвал шууд түүн рүү дайрах хэрэггүй. Харин тайвшруулах орчныг бүрдүүлж, таагүй байдлыг нь мартахад туслаарай. Хамтдаа оройн хоол идэж, сонирхолтой кино үзэж, түүнийг тэврээд түүнд ямар их хайртайгаа эсвэл түүний үзэсгэлэнтэй болохыг хэлж болно. Магадгүй хэсэг хугацааны дараа та хоёр орон дотроо байх болов уу. 

Стресс

4 Үрэлт ихтэй

Сэрэл хөдлөх байдал эсвэл физиологийн онцлогоос болж зарим охидууд хангалттай норж чаддаггүй. Энэ тохиолдолд тусгай гелийг ашиглаж болно. Чийгшилгүй үед бэлгийн харилцаанд орох нь үрэлт үүсгэж, таагүй мэдрэмжийг төрүүлнэ. Гель худалдаж авахдаа мөнгө хэмнэх хэрэггүй бөгөөд аль болох чанартайг нь сонгосон нь зүйтэй. Ялангуяа эмзэг эрхтэнд хэрэглэх учир харшил өгөхгүй байхаар сонгоорой.

Үрэлт ихтэй

5 Өвдөлт мэдрэх

Хэрвээ бэлгийн харилцааны үеэр хамтрагчид тань хуурай байдал эсвэл таны эрхтний хэмжээ хэт томоос болж таагүй мэдрэмж төрдөг бол эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой. Түрхлэг худалдаж авах, байрлалаа өөрчлөх гэх мэт. Үтрээ нь агшиж, сулрах чадвартай байдаг учир таны эрхтэн том байх нь тийм ч хүндрэлтэй асуудал биш юм.

Харин ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр өвдөлт мэдрэгдэж байвал мэргэжлийн эмчид хандсан нь зүйтэй. Энэ нь ямар нэгэн халдварт өвчин, бэлгийн замын өвчин, нөхөн үржихүйн системийн өвчлөлтэй холбоотой байх магадлалтай. Өвчин намдахыг хүлээж, зүгээр суух хэрэггүй бөгөөд яаралтай эмчид хандаарай.

Өвдөлт мэдрэх

6 Нэгэн хэвийн байдал

Бүх зүйл таны гарт байна. Байрлалаа солих, төрөл бүрийн багт хувцас өмсөх, тоглоом ашиглах гэх мэтээр та сексийн байдлаа хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Жишээлбэл: Тэр үргэлж алдаа гаргадаг нарийн бичиг болж, харин та буруу зүйл хийснийх нь төлөө шийтгэж буй дарга болж болох юм. Эсвэл энэ мөчийн үеэр бичлэг хийсэн ч болно. Хамгийн гол нь сексийг зуршил болгох хэрэггүй бөгөөд харин өдөр бүр шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Эс тэгвээс энэ харилцаа дуусгавар болох магадлалтай. 

Нэгэн хэвийн байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()