Тогоочийн ажлаа орхиод хог түүж амьдрахаар шийдсэн бүсгүй

35 настай Эйприл Смит гэх эмэгтэй тогоочийн ажлаасаа гарч хог ухаж, хаягдал цуглуулж амьдрахаар шийдсэн бөгөөд жилийн дараа гэхэд гэр бүлийнхээ ихэнх хэрэгцээг хангахаас гадна сар бүр хэдэн мянган евро олдог болжээ. 

Тогоочийн ажлаа орхиод хог түүж амьдрахаар шийдсэн бүсгүй

Хогийн сав руу өнгийж, тэндээс юм явна гэдэг амаргүй зүйл. Гэхдээ нэгэн үйл явдал үүнийг хийхээр зориг шулуудахад хүргэжээ.

Өнгөрсөн 4-р сард нэгэн гоо сайхны дэлгүүр задлаагүй, шинээрээ байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хаяж байхыг тэрээр харсан байна. Тэдгээр бүтээгдэхүүн зөвхөн зарагдаагүй гэсэн бичигтэй байснаас үүдэн шууд л хаяж байв. Ийнхүү тэрээр бараг 800 еврогийн үнэд хүрэх бараануудыг аваад гэртээ харьжээ. 

Орчин үеийн эдийн засгийн хэлбэлзлээс үүдэн барааны үнэ огцом унах тохиолдол гардаг. Энэ үед хоцрогдсон жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг хямдаар борлуулхаас илүүтэй хаях нь агуулахаа чөлөөлж шинэ бүтээгдэхүүнээ борлуулахад илүү ашигтай тусдаг байна. Иймд хэрэв хөгжингүй орнуудад хогоо хаана хаядгийг нь мэдэж чадвал тэдгээрийг шинээр нь цуглуулах боломжтой юм.

Нэг удаа Смит хутга, миксер зэрэг гал тогооны цоо шинэ иж бүрэн хэрэгсэл олоод 650 еврогоор худалдаж байжээ. Мөн тэрээр хаягдал хүнс цуглуулан гэр бүлийн хүнсний хэрэгцээгээ 300 еврогоор хэмнэж чадсанаас гадна хогийн савнаас олсон шинэ зүйлсээ борлуулж 1600 еврог ердөө 6 сарын дотор цуглуулсан байна. 

Үнэн хэрэгтээ тэрээр ресторанд тогоочийн ажил хийж байх үед энэ хэмжээний мөнгө цуглуулж чаддаггүй байж. Харин одоо бол хүйт орохоос урьтан Тайландыг зорьж хэсэг хугацаанд амарчихаад ирдэг гэнэ. Хүйтний улиралд ихэнх бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа богиносдог. Ялангуяа мэргэжлийн тогоочийн хувьд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг сайтар мэддэг тэрээр  хаягдал хүнс цуглуулахдаа гаргууд ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()