Домогт дуучин Фредди Меркьюригийн тухай таны бодлыг өөрчлөх гайхалтай баримтууд

Жил бүрийн 9 сарын 5-ны өдөр нь "Queen" хамтлагийн шүтэн бишригчдийн хувьд онцглй өдөр байдаг. Учир нь тэртээ 73 жилийн өмнөх эл өдөр тус хамтлагийн алдарт дуучин Фредди Меркьюри мэндэлсэн юм. Түүний уран бүтээл, гайхалтай үзүүлбэрүүдийг рок хөгжмийн урсгалыг сонирхдоггүй хүмүүс ч сайн мэдэх биз ээ. Тэдний “Bohemian Rhapsody” хэмээх дуу нь сүүлийн 1000 жилийн хамгийн шилдэг дуу болж Гиннессийн амжилтын номд багтсан байдаг. Гэхдээ Фреддигийн бодит  амьдрал дээрх үнэн дүр төрхийг зөвхөн түүний ойр дотны хүмүүс л мэддэг аж. Ингээд түүний талаарх хүмүүсийн мэддэггүй баримтуудаас толилуулж байна. 

Домогт дуучин Фредди Меркьюригийн тухай таны бодлыг өөрчлөх гайхалтай баримтууд

1 Олны танил болохын өмнө

  • Тэрээр Энэтхэгийн Гужарат мужаас Британий колони улс болох Занзибарын нийслэл Стоун хот руу шилжин суурьшсан перс  гаралтай цагаач гэр бүлд 1946 онд төржээ. Хүүг 7 нас хүрэхэд Энэтхэг дэх асрамжийн газар руу шилжүүлсэн байна. Ийнхүү хүүхэд насандаа эцэг эхээсээ холдсон нь Фреддигийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, олны анхаарлыг татах гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон гэх яриа бий.
  • Дуучны жинхэнэ нэр нь Фаррух Булсара юм. “Фаррух” гэдгийг гужарат хэлнээс орчуулвад “гайхалтай, аз жаргалтай” гэсэн утгатай юм байна. 1970 онд Queen хамтлаг үүсгэн байгуулагдах үед нэрээ албан ёсоор өөрчлөж, Фредди Меркьюри болгожээ. Түүнийг Фаррух нэрээр нь дуудахад Фредди галзууртлаа уурладаг байсан гэнэ.
  • Түүний сурсан анхны хэл нь гужарат биш харин англи хэл юм. Энэ талаар мэдээллийг Фреддигийн үнэнч анд, хувийн туслах Питер Фиби Фристоун мэдээлжээ. Питерийн хэлж байгаагаар, тэрээр ойр дотныхон, гэр бүлийнхэнтэйгээ зөвхөн англи хэлээр ярьж, захидал бичдэг байсан гэнэ.

Олны танил болохын өмнө

Бяцхан Фредди ээж Жертээ тэврүүлсэн байгаа нь.

Энэтхэг дэх сургуульдаа крикетийн аварга болсон нь

  • Фредди Кашмира хэмээх эмэгтэй дүүтэй. Тэрээр ахынхаа талаар ярихдаа "Фредди хүүхэд байхаасаа эхлэн төрөл бүрийн авъяастай байсан бөгөөд хамгийн анх нагац эгчийндээ төгөлдөр хуур тоглож байсан нь хөгжимд дурлах хүслийг нь өдөөсөн болов уу" гэжээ.

  • Өөрийн хамгийн анхны рок хамтлаг болох "The Hectics"-ийг Фредди сургуулийнхаа дөрвөн найзын хамтаар 1958 онд үүсгэсэн байгуулсан аж. Тус хамтлаг нь сургуулийн арга хэмжээ, ойн баярын үеэр үзүүлбэр үзүүлж байв.

2 Зан ааш

  • Тайзан дээр галзуу, эрч хүчтэй байдаг Фредди бодит амьдрал дээр нэлээд ичимхий нэгэн байсан гэнэ. Тэрээр ярилцлага өгөхөд төдийлөн дуртай байгаагүй бөгөөд хувийн амьдралынхаа талаар ярьдаггүй байжээ.

Зан ааш

  • Фредди хааяа цэцэрлэгт хүрээлэнгээр мууртайгаа алхаж салхилах дуртай байжээ. Тэрээр олны хайр хүндэтгэлийг маш амархан хүлээдэг төрөлхийн чадвартай нэгэн аж.  Фредди хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хүн байсан бөгөөд түүний гэрт өглөөний 4-5 цаг хүртэл төрөл бүрийн үдэшлэг зохион байгуулагдаг бөгөөд үдэшлэг нь инээд хөөр баяр баяслаар дүүрэн өнгөрнө.

  • Тэрээр их унтах дургүй ба “бүтэн өдрийг орондоо өнгөрүүлэх” бол түүний хувьд хамгийн дургүй зүйлсийн нэг аж. Фреддиг эртэч нэгэн гэж хэлэхгүй ч хэдэн ч цагт унтсан өглөө 9:00 цагт босож цайгаа уудаг байжээ.
  • Тэр хүүхэд насныхаа талаар бараг л ярьдаггүй байсан. Фредди өөрийн үүсэл гарлаасаа ичдэг бус харин тэр одоо цагаар амьдрахыг илүүд үздэг байв. Өнгөрсөн амьдралаа ярьж, өнгөрсний талаар бодож цаг хугацааг хий дэмий өнгөрүүлэх нь түүний хувьд утгагүй санагддаг байсан аж.

Саманта Фокс болон Фредди Меркьюри

3 Амжилтанд хүрэх эхлэл

  • "Queen" хамтлаг анх "Smile" нэртэй байсан бөгөөд 1970 онд Фредди гоцлол дуучин болсноор хамтлагийнхаа нэрийг ийн өөрчилжээ.

Амжилтанд хүрэх эхлэл

  • 1987 онд Меркьюри 1960-аад оны үеийн сүлд дуу болох “The Great Pretender”-ийг дахин дуулсан бөгөөд ийнхүү дахин амилуулсан нь түүнд маш их алдар хүндийг авчирсан юм.

  • Фреддигийн амжилтын нууц юунд байсан бол? гэсэн асуултад "Тэр зөв цагтаа зөв газраа байсан болов уу. Тэр маш авъяаслаг хөгжимчнөөс гадна өөрийн бүтээлийг олонд хүргэх чадвартай байжээ. Тэрээр өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зоригтой, сэтгэн бодох чадвар өндөр, бүхий л цаг үед тохируулан дуу зохиож чаддаг байсан юм" хэмээн түүний хувийн туслах Питер Фристоун ярьсан байдаг.

4 Хувийн амьдрал

  • Фредди  хувийн амьдрлаа нууц хэвээр хадгалахын тулд нэлээд хүч зарцуулсан. Гэхдээ л түүний хувийн амьдралын талаар сэтгүүлчид Фреддигээс ярилцлага авч байсан бөгөөд нэг удаа түүнээс “Та эрэгтэй хүнтэй дотно харилцаанд ордог гэсэн энэ үнэн үү” гэж асуухад Фредди: “Би эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй аль алинтай нь унтдаг. Заримдаа муурнуудтайгаа ч унтдаг. Энэ хөгжмийн ертөнцтэй ямар холбоотой юм бэ” гэж асууж байжээ.

Хувийн амьдрал

  • Фредди Мэри Остин хэмээх бүсгүйтэй долоон жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байсан гэнэ. 1976 онд Фредди хайртай эмэгтэйдээ өөрийгөө бисексуал гэж хэлснээр тэдний харилцаа дуусгавар болсон байна. Гэхдээ тэд сайн найзууд болж үлдсэн юм. Остин Фреддигийн нарийн бичиг байсан ба гэрээслэлийн дагуу хөгжимчний эд хөрөнгийн тал болон байшин нь Остиных болжээ.

  • “Bohemian Rhapsody” кинонд Фредди болон Мэригийн харилцааны талаар нэлээд дэлгэрэнгүй харуулсан байдаг. Гэхдээ түүний амьдралд байсан бас нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй болох жүжигчин Барбара Валентины талаар тэр бүр дурдаад байдаггүй гэнэ. Хожим нь Фредди эрэгтэй-амрагуудаасаа илүү Барбарад хайртай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. “Түүний хажууд би өөрийнхөөрөө байж чаддаг байсан” хэмээн Фредди  хэлжээ.

  • Питер Фристоуны хэлснээр, Фредди Барбара нарын хооронд ижил зүйл их байсан бөгөөд тэрбээр Барбарагийн шулуун шударга занд ихэд татагддаг байжээ. Хосуудыг гэрлэхээр болсон гэсэн яриа гармагц Фредди Барбараг бусдын анхаарлыг өөртөө татахын тулд уг мэдээллийг цацсан болохыг ойлгож түүнээс холбоогоо таслажээ. Фредди амьдралынхаа сүүлийн жилүүдэд Барбаратай огтхон ч харьцаагүй гэдэг.

  • 1985 онд Меркьюри үсчин Жим Хаттонтай хайр сэтгэлийн холбоотой болжээ.Тэд Фреддийн амьдралын сүүлийн 6 жилийг хамт өнгөрүүлсэн байна. Хаттон Фреддиг өвдсөн үед, түүнийг нас барах үед хажууд байсан нэгэн юм. Хаттон “Меркьюри бид 2” гэх номондоо энэхүү харилцааныхаа талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. 
  • Жим Фреддид сүйн бөгж бэлэглэсэн бөгөөд Фредди нас барах хүртлээ бөгжөө тайлаагүй байна. Фреддиг чандарлахад ч бөгжийг нь аваагүй гэдэг. 

5 Найз нөхөддөө хандах хандлага

  • Меркьюри хичнээн завгүй байсан ч гэр бүл, найз нөхөддөө бэлэг худалдаж авах зав гаргаж чаддаг. Зул сарын баярын үеэр тэр Cartier, Tiffany болон Harrods  хэмээх дэлгүүрүүдээр орж, ойролцоогоор 15 ширхэг бэлэг худалдаж авдаг байжээ. Эдгээр дэлгүүрүүд бэлгийг гайхалтай баглаж чаддаг нь Фреддид маш их таалагддаг байсан гэнэ.
  • Фреддигийн цүнхэнд үргэлж тамхи, хоолойны эм болон ойр дотныхоо хүмүүсийн төрсөн өдрийг тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтэр байдаг байжээ.

Найз нөхөддөө хандах хандлага

  • Фредди хэзээ ч хүүхэдтэй болох хүслээ илэрхийлж байгаагүй. Гэхдээ энэ нь тэр хүүхдүүдэд хайргүй, дургүй байсан гэсэн үг биш. Хүүхдэд ямар их анхаарал, халамж хэрэгтэй байдаг болохыг тэр ойлгож байсан юм. Тэр найзуудынхаа хүүхдүүдтэй цагийн өнгөрүүлэх дуртай байсан гэдэг.  

  • Тэрээр уламжлалыг хадгалах тал дээр маш их анхаарал хандуулдаг байсан учир Зул сарын баярын өмнө найзуудаа гэртээ урьж, дайлаад дуу дуулж, төгөлдөр хуур тоглож халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх их дуртай байжээ. 

6 Автомашин

  • Хэдийгээр Фредди жолооны сургууль төгсөж байгаагүй ч хувьдаа таван машинтай байжээ. Тэрээр хүн бүр ямар нэг тодорхой зорилготойгоор энэ дэлхийд ирсэн гэж үздэг. Энэ нь түүнийг бүх анхаарлаа дуу хөгжимд төвлөрүүлэх боломжийг олгож байсан гэнэ. Харин зарим хүмүүс жолооч болох хувьтай төрсөн гэж тэр боддог байжээ.

Автомашин

  • Дуучин залуу онгоцноос маш их айдаг байсан гэнэ. Нэгэн удаа тэрээр Токиогоос Нью-Йорк руу нисэх гэж байх үедээ түүний суусан онгоцонд өмнө нь их хэмжээний техникийн асуудал тулгарч байсан болохыг ярьж байжээ. Ингээд тэрээр онгоцноос бууж, өөр онгоцоор нисэх хүсэлт тавьсан байна.

7 Сонирхол болон зуршил

  • Фредди мууранд маш их дуртай байсан бөгөөд нэг дор 10 муур ч тэжээдэг байжээ. Mr. Bad Guy хэмээх цомгоо тэрээр муурнууддаа зориулж гаргаж байсан гэнэ. Харин хамгийн хайртай муур болох Далиладаа зориулж тусгай дуу хүртгэл зохиожээ. Дэлхийг тойрон аялах тоглолт хийж байх үедээ тэрээр Лондон руу залгаж мууртайгаа ярьдаг байжээ. 

Сонирхол болон зуршил

  • "Queen" хамтлагийн ахлагчийн дуртай орон нь Япон улс юм. Тэрээр Японоос дэлхийн аль ч оронд байхгүй эрч хүчээр өөрийгөө цэнэглэдэг байсан гэнэ.
  • 1993 онд Их Британийн Үндэсний шуудангийн музей Фреддийн насан туршдаа цуглуулсан маркийг авсан байна. Марк зарж зарсан орлогын тодорхой хувийг Фреддигийн үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг сайн дурын байгууллагад өгсөн аж.

  • Мянган солигдохын өмнө Их Британийн хатан хааны шуудангаас Фред болон түүний хамтлагийн гитарчин Рожер Тейлорын хөрөг зурагтай маркийг гаргасан байна. Гэтэл Их Британийн хуулинд маркан дээр зөвхөн хатан хааны гэр бүлийн гишүүдийн хөрөг зураг байх ёстой гэсэн зүйл байдаг аж. 2-р  Элизабет хатан энэхүү маркыг хэвлэхийг зөвшөөрсөн болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацжээ. 

  • Фредди нь Жон Леннон болон Элвис Пресли нарийн шүтэн бишрэгч байжээ. Тиймч учраас Меркьюригийн хувцасны шүүгээн дахь хамгийн үнэ цэнэтэй зүйлийн нэг нь Элвисийн охин Лиза Маригийн түүнд бэлэглэсэн Элвисийн ороолт байсан юм.

  • 10 насандаа дуучин маань сургуулийн ширээний теннисний аварга болж байсан бол насанд хүрмэгцээ газрын теннис сонирхох болжээ.
  • Фредди халуун ногоотой хоолонд их дуртай байсан бөгөөд үүнд гайхах зүйл үгүй. Учир нь Занзибарын иргэд халуун ногоотой, амтлагч ихтэй хоолонд дуртай байжээ. Тэрээр “ээжийнхээ гарын хоолыг идэхийг хүсэж байна” хэмээн хэлдэг байсан гэнэ.
  • Хэдийгээр Меркьюри хэзээ ч дэглэм барьж, биеийн тамираар хичээллэж байгаагүй ч бие галбирын хувьд асуудалгүй байжээ. Фредди амттай хоолонд дуртай байсан ч хэтрүүлэн иддэггүй байсан юм. Фредди 2 орон сууцтай байсан бөгөөд найз нөхдийнхөө тав тухын тулд нэг байраа спорт зал болгож тохижуулсан байна. Харин өөрөө хэзээ ч ашиглаж байгаагүй аж.

  • Фреддигийн муу зуршилд тамхи орж байсан ч тэрээр тамхи түүний хоолойд сөргөөр нөлөөлнө гэж боддоггүй байсан гэнэ. Харин ч түүнд сөөнгө хоолой ихээр таалагддаг байжээ.
  • Үүнээс гадна тэрээр чанартай үнэртэй усанд дуртай бөгөөд эрэгтэй үнэртэй усыг өөрөө хэрэглэж, харин эмэгтэй үнэртэй усыг танидаг бүсгүйчүүддээ бэлэглэх, эсвэл шүүгээндээ хадгалдаг байсан гэнэ. 

8 Хөгжим

  • Меркьюри өөрийгөө хэзээ ч сайн төгөлдөр хуурч гэж бодож байгаагүй. Тэрээр тайзан дээр төгөлдөр хуур дарах үедээ үргэлж тухгүй байдлыг мэдэрдэг байсан гэнэ. Үүнээс болж ихэнхи тайзны төгөлдөр хууртай үзүүлбэрийг тусгай хөгжимчин дуудаж тоглуулж харин Фредди шоундаа анхаарал хандуулах болжээ.

Хөгжим

  • Суурьгүй микрофон нь түүний нэрийн хуудас болж байсан юм. Нэгэн тоглолтын үеэр Фредди хэт хөдөлгөөнтэй байсны улмаас түүний микрофоны суурь нь эвдэрчихжээ. Ингээд тэрээр микрофоныг сугалж аваад тоглолтыг цааш нь үргэлжлүүлсэн аж.

  • “Bohemian Rhapsody” дуу нь Queen хамтлагийн шилдэг уран бүтээлийн нэг байсан бөгөөд клип нь шоу бизнесийн ертөнцийн хувьсал болсон юм. Таны дуу ямар утгатай вэ гэж хөтлөгч Фреддигээс асуухад тэрээр: "Ямар ч утга агуулаагүй. Дууны үг нь зүгээр сүүл холбосон өгүүлбэрүүд” гэж хариулжээ.

  • Тэрээр хөгшрөхийг огт хүсэхгүй байсан гэнэ. 20 жилийн дараа та өөрийгөө ямар байхаар төсөөлж байна хэмээн сурвалжлагчийг асуухад тэр: Та юу ярьж байна вэ? Тэр үед би амьсгал хураасан байх болно” гэж хариулж байсан бөгөөд энэ нь ч түүний хэлснээр болсон юм.

  • "Фредди бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан сэтгэлтэй, үнэнч анд, зоригтой нэгэн байсан юм. Хэрвээ танд түүний найз болох аз тохиосон бол тэр танд маш их анхаарал халамжийг тавих байсан" хэмээн түүний хувийн туслах, дотны анд Питер Фристоун дурсан өгүүлжээ.                               

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()