Хэний ч тайлбарлаж чадаагүй 9 хачирхалтай чимээ

Манай дэлхий өөрөө тайлбарлашгүй, учир битүүлэг хачирхалтай зүйлсээр дүүрэн гараг билээ. Үүнд элдэв сонин дэлбэрэлтийн дуу, паржигнах чимээ, хүржигнээн гэх мэт учир нь тайлагдаагүй дуу чимээнүүд хүртэл багтдаг. Ингээд та бүхэнд эрдэмтдийг төөрөгдүүлсээр байгаа гайхалтай гэмээр дуу чимээний зах зухаас нь танилцуулья.

Хэний ч тайлбарлаж чадаагүй 9 хачирхалтай чимээ

1 Өсөлт (UPSWEEP)

Энэхүү үл мэдэгдэх чимээг хүн төрөлхтөн анх 1991 онд Номхон далайн байгаль орчны лабораториос дэлхий даяар хэд хэдэн сонсох төхөөрөмж байрлуулж, усан доогуурх дуу чимээний тандалтын систем буюу "СОСУС"-ыг ашиглан мэдэх болсон юм.

“Чимээ нь хэдэн секундийн турш үргэлжлэх ба нарийхан өнгөөр хэсэг хугацаанд явж байгаад сүүл рүүгээ илүү чангардаг” хэмээн тус лабораторийн тайланд тэмдэглэгджээ. Дууны эх үүсвэрийг олж тогтооход хүндрэлтэй байгаа хэдий ч Номхон далай буюу Австрали, Өмнөд Америкийн хойгоос эхтэй гэж таамаглаж байгаа аж. Уг чимээ нь улирлаас хамааран өөрчлөгддөг ба яагаад хавар, намрын улиралд илүү чангардаг болохыг өнөөг хүртэл олж тогтоож чадаагүй л байна. Гэхдээ хамгийн боломжит таамаглал нь уг чимээ нь галт уултай холбоо байж мэдэх юм.

2 Шүгэл (THE WHISTLE)

Далай, уур амьсгалын үндэсний газраас ашигласан усан доорх микрофоны ганцханд нь 1997 оны  7 дугаар сарын 7-ны өдөр энэ чимээ бичигдсэн байдаг. Байршил нь тогтоогдоогүйн дээр хязгаарлагдмал мэдээлэлтэйн улмаас уг чимээний эх үүсвэрийг олж тогтооход хүндрэлтэй байдаг юм.

3 Паржигнаан (BLOOP)

Энэ чимээ тайлагдаагүй дуу чимээн дотроо нэлээн алдартайд ордог. Далайн янз бүрийн олон чимээ дундаас 1997 онд тэмдэглэгдсэн нь хоорондоо хол хол зайтай, хэд хэдэн газарт маш хүчтэй, ултра бага давтамжтай энэхүү чимээ байв. Үүнийг Өмнөд Америкийн баруун өмнөд хэсгээс гаралтай гэж үзсэн байдаг. Уг чимээ нь нэг минут орчим үргэлжлэх бөгөөд тухайн зуны турш сонсогдож байгаад дахин сонсогдоогүй гэдэг. Ерөнхийдөө үүнийг асар том хэмжээний мөс хөдлөлтөөс үүдсэн дуу чимээ гэж үздэг хэдий ч эрдэмтэд ямар нэгэн “органик” зүйлээс гаралтай байж болзошгүй гэж таамагласан хэвээр л байгаа юм.

Хэрвээ үнэхээр тийм байвал бүх зүйл хачирхалтай болох нь дамжиггүй. Мөн энэ нь ямар нэг амьтны чимээ байх юм бол тэр амьтан цэнхэр халимаас хамаагүй том гэсэн үг билээ. Чимээний эх үүсвэртэй холбоотой таамаглалуудаас хамгийн сонирхолтой нь зохиолч Х.П. Лоувкрафтын уран зөгнөлт живсэн хот Рлей юм. Зохиолд тус хотод “үхсэн хэдий ч зүүдэлдэг” амьтан болох Чтүлү оршдог тухай гардаг ба тухайн амьтныг зарим хэсэг нь хүн, зарим нь луу, наймаалжаас бүтсэн гэж дүрсэлдэг.

4 Жулиа (JULIA)

1999 оны 3 дугаар сарын 1-нд 15 секундийн турш үргэлжилсэн Жулиа хэмээх энэ чимээ нь Экваторын бүсийн Номхон далайн дагуух бүх усан доорх микрофонуудад сонсогдох хэмжээний чанга байжээ. Эрдэмтэд тухайн орчмын Антарктидын мөсөн уулаас уг чимээг үүсэлтэй гэж таамагладаг байна.

5 Удаашрал (SLOW DOWN)

Анх 1999 оны 5 дугаар сарын 19-нд бүртгэгдсэн уг чимээг мөн мөсөн уултай хамааруулж тайлбарладаг бөгөөд зарим нь аварга биет залхагтай ч холбодог. Чимээ нь ойролцоогоор 7 орчим минут үргэлжлэх бөгөөд төгсгөл хэсэг рүүгээ удааширч, давтамж нь багасдаг учраас ийн нэрийджээ. Энэ нь "Өсөлт" чимээний адилаар анх бүртгэгдсэнээсээ хойш тодорхой давтамжтайгаар сонсогдсоор байгаа юм.

6 Хүржигнээн (THE HUM)

Сүүлийн тавь орчим жилийн турш хүржигнээнийг хэд хэдэн газарт бичиж авсан байдаг. Энэхүү бага давтамжтай хүржигнэх чимээг хүн амын тодорхой нэг хэсэг л сонссон гэж тэмдэглэгдсэн байдаг билээ. Хаанаас үүсэлтэйг нь тогтооход бэрх ч үүнийг 1970-аад оноос нэлээн сайн баримтжуулан авсан ба Канадын Онтарио, Шинэ Мексикийн Таос, Английн Бристол, Шотландын Ларгс, Шинэ Зеландын Окланд зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс энэ чимээг сонссон гэх хүмүүс гарч ирж байсан юм.

Ихэнх тохиолдолд, уг чимээг сонссон гэх хүмүүс нь тухайн бүс нутгийнхаа хүн амын хоёр орчим хувь байдаг ба тэдэнд энэ чимээг сонсохгүй байх, эх үүсвэрийг нь судлах арга байдаггүй ажээ. Тэдгээр хүмүүс хэлэхдээ хэзээ ч ийм чимээ сонсож байгаагүй, ихэнхдээ байшин дотор сонсогддог, ялангуяа, шөнө илүү сонсогддог гэжээ. Мөн хөдөө, хотоос зайдуу газар амьдардаг 55-70 орчим насны хүмүүс сонссон гэж мэдээлсэн байдаг.

Зарим эрдэмтэд тус чимээг тодорхой давтамж гаргагч үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс гаралтай гэж үздэг боловч батлагдаагүй тул одоо ч хаанаас үүсэлтэй нь учир битүүлэг хэвээр байна. Учир нь тус чимээг гаргаж болзошгүй зүйлсийн жагсаалтад утасгүй харилцаа холбооны хэрэгслүүд, станцууд, электросоронзон туяа, туяаны долгион, газар хөдлөлт гэх мэт маш олон зүйлс байдаг юм. Түүнчлэн хүржигнэх чимээ нь нэг гараад л, нэг алга болоод зогсохгүй гарсан тохиолдол бүр нь харилцан ялгаатай байдаг ажээ.

7 Тэнгэр дуугарах (SKYQUAKES)

Тэнгэр нурж буй мэт энэхүү тайлагдаагүй дэлбэрэлт шиг чимээ нь далайн ойролцоо сүүлийн 200 гаруй жилийн турш сонсогдож байна. Уг тэнгэр нүргэх чимээг Энэтхэгийн Ганга нуур, АНУ-ын зүүн эрэг, Фингэр нуур, Хойд далайн ойролцоо, Австрали, Япон, Итали зэрэг улсуудад сонсогдсон гэж тэмдэглэсэн байдаг. Их хэмжээний аянга цахилгаан нэг дор буух эсвэл их буугаар тасралтгүй буудаж буй мэт сонсогдох тус чимээг солир дэлхийн агаар мандал руу орохоос эхлээд дэлхийн гадаргаас хий ялгарах (усан доор хуримтлагдаж байсан хий гэнэт буудах), газар хөдлөлт, цэргийн онгоц, далайн доорх агуй нурах, нарны эрчим хүчний шинэ нээлт, дэлхий дээрх соронзон үйл ажиллагаа гэх мэт маш олон зүйлстэй холбож тайлбарладаг.

8 Дүнгэнээн (UVB-76)

"ЮВиБи-76" буюу дүнгэнээн нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд богино долгионы радионд илэрсээр байгаа. Энэ нь 4625 kHz дээр сонсогддог бөгөөд хэд хэдэн удаа сонсогдсоныхоо дараа нэгэн хоолой Орос хэл дээр тоо, нэр уншиж эхэлдэг аж. Эх үүсвэр нь хаанаас гаралтай хийгээд ямар зорилготой нь одоог хүртэл тодорхойгүй байдаг.

9 52 герцийн халим (52-HERTZ WHALE)

Дэлхийн хамгийн ганцаардмал гэгддэг энэхүү халим нь энгийн давтамжаас илүү буюу 52-герцэд дуу дамжуулдаг. Эрдэмтэд хэдэн арван жилийн туршид энэ чимээг сонсож байгаа бөгөөд саяхнаас кино уран бүтээлчид Кикстартер дээр 400,000 ам.доллар босгож энэхүү амьтныг эрэн сурвалжилсаар байна. Мөн Леонардо ДиКаприогийн ачаар хөрөнгө босгогчид зорилгодоо хүрсэн гэдгийг энд дурдахад нь зүйтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()