Ямар хоолонд дурлаж буйгаараа өөрийн эрүүл мэндээ шинжээрэй!

2019-08-27, 12:23
14,546

Хөл хүнд болсон бүсгүй давстай, шорвог хоолонд дурладаг гэдэг шүү дээ. Үүнтэй адил дараах 11 хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэмээр санагдах нь таны биеийн танд илгээж байгаа дохио юм.

Ямар хоолонд дурлаж буйгаараа өөрийн эрүүл мэндээ шинжээрэй!

1 Мөс идмээр байна уу?

Зарим хүмүүс зүгээр л мөс зажлах дуртай байдаг ч хэрэв хүйтэн л юм идмээр санагдаад байвал энэ нь цусны улаан эс дутагдалтай холбоотой байж болзошгүй гэж 2014 оны судалгаанд дурджээ. Зөвхөн мөс идмээр санагдах нь "пика" гэж нэрлэгддэг хоол хүнсний бус зүйл (шороо, барааны саван гэх мэт) идэх хүслийн нэг төрөлд хамаардаг. Мөн энэ нь биед төмөр дутагдсаны нэг илрэл байдаг. Судлаачдын таамаглаж байгаагаар мөс зажлах нь тархинд мэдээлэл дамжуулж, төмрийн дутагдлаас шалтгаалсан цусны эргэлтийн удаашралтыг түр зуур сайжруулдаг гэж үзжээ. 

Мөс идмээр байна уу?

2 Шоколад идмээр байна уу?

Америкийн Химийн Бүтээгдэхүүний Нийгэмлэгээс хийсэн судалгаагаар байнгын шоколад идмээр санагдах нь депресс, сэтгэл гутралтай холбоотой бөгөөд өөрийгөө чихэрлэг зүйлсээр анагаах гэсэн хүсэлтэй холбоотой гэжээ. 28 грам хар шоколад идсэнээр тархин дахь аз жаргалын даавар буюу серотонин, допамины хэмжээг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна шоколаданд стрессийн дааврын түвшнийг бууруулах, булчин сулруулах үйлчилгээтэй хоёр орц болох магни, теобром агуулагддаг байна.

Шоколад идмээр байна уу?

3 Чихэрлэг зүйлс идмээр байна уу?

Өдөр шөнөгүй л ямар нэгэн чихэрлэг зүйлс идмээр санагдаад байна уу? Тийм бол илүү их унтах шаардлагатай. Хүн ганцхан цаг дутуу нойр авахад маргааш нь бие нь дунджаар 550 ккал нэхдэг байна. Үүнийгээ мэдээж брокколи, тахианы цээж мах зэргээс авахгүй, харин ч ядралтынхаа эсрэг түргэн хугацаанд эрч хүч сэлбэхийн тулд хүний бие чихэрлэг зүйлс шаарддаг тухай эрдэмтэд дурджээ. Харамсалтай нь энэхүү чихэрлэг зүйлсээр аргалсан богино хугацааны түргэн шийдэл нь удаан хугацаандаа хүнийг илүү их ядраадаг гэнэ. 

Чихэрлэг зүйлс идмээр байна уу?

4 Бяслаг идмээр байна уу?

Сайн үйлчилгээтэй учраас бяслаг ашиглаж олон төрлийн хоол хийдэг. Түлхүү хайлуулж хэрэглэдэг энэхүү амттай бүтээгдэхүүнд хүнийг тайвшруулж, сэтгэл санааг өргөдөг L-амин хүчил агуулагддаг. Хэрэв танд пицца ч юм уу бяслаг ихтэй хоол идмээр санагдаад байвал цусан дахь цагаан эс бага зэрэг дутагдсан байж болох юм. Тодорхой хэмжээгээр идэх нь стресс бууруулдаг ч, байнга ихээр идмээр санагдах нь танд анхаарал төвлөрөл, ой тогтоолттой холбоотоо асуудал байгааг илтгэнэ. Судалгаагаар анхаарал нь нэг юманд ерөөс тогтдоггүй хүмүүс жирийн хүмүүсээс хоёр дахин их бяслаг идэх хүсэлтэй байдаг гэжээ.

Бяслаг идмээр байна уу?

5 Хийжүүлсэн ундаа л уумаар байна уу?

Зарим хүмүүс Пепси, Кола уулгүйгээр өдрийг өнгөрөөж чаддаггүй гэдэг. Та өөрөө чихэрлэг, хийжүүлсэн ундаанд нь дуртай байж болох ч энэ нь нэг талаараа бие чинь кафейн нэхэж буйн нэг хэлбэр юм. Нэг кола нь 30 гр кафейнтай дүйцэх бөгөөд таныг сэргэг болгож чадахуйц юм. Бас нэгэн түгээмэл бус шалтгаан нь кальцийн дутагдалтай холбоотой ба энэхүү ундаа нь хүний яснаас кальци магниг нь ялгаруулснаар хүн эрч хүчтэй болж буй санагдаж дахин дахин уумаар санагдах мэдрэмж төрүүлдэг.

Хийжүүлсэн ундаа л уумаар байна уу?

6 Чипс идмээр байна уу?

Дэлхий даяар хамгийн түгээмэл байдаг амны зугаа гэвэл чипс, шарсан төмс. Гэвч энэхүү түргэн хоолыг байнга идмээр санагдах нь хүний биед эрүүл өөх тос, ялангуяа омега-3 дутагдсаныг илтгэдэг аж. Хүний бие өөх тосны хүчлийг боловсруулдаггүй учраас өдрийн хэрэгцээгээ яргай загас зэрэг өөх тос ихтэй загас идэж авах хэрэгтэй. Эсвэл зөвхөн омега-3 бус хүний бие авакода, самар, оливын тос хэрэглэхгүй байгаагаас нийтлэг эрүүл өөх тосоор дутагдаж буйн илрэл байдаг байна.

Чипс идмээр байна уу?

7 Ус уумаар санагдаж байна уу?

Байнгын цангаад байвал хүний биед шингэн дутагдсаных. Харин байнгын ямар нэгэн зүйл л уумаар санагдаад байвал чихрийн шижин зэрэг өвчний илрэл байж болзошгүй. Хэт их цангах, тэр чинээгээрээ шээх нь хүний биеийн инсулины хэмжээнд доголдол үүссэний анхны шинж тэмдэг аж. Цусан дахь илүүдэл хэмжээний сахар нь түүнийг боловсруулах зорилготой бөөрөнд хэт их ачаалал өгч, боловсруулж чадахгүй үед шууд шээсээр гардаг байна. Ингэснээр дахин цангаж эхэлдэг аж.

Ус уумаар санагдаж байна уу?

8 Давстай л юм идмээр байна уу?

Давсархаг зүйлс идмээр санагдах нь хүний биед эрдэс дутагдсаны шинж байдаг. Ялангуяа давсархаг зүйлд илүү дурлаж буй эмэгтэйчүүд кальци, магни, цайрын дутмагшилтай байсан байна. Үүнээс гадна, зөвхөн давсархаг зүйлст шунахаас гадна байнгын ядарч сульдах, жин хасах, арьсны өнгө өөрчлөгдөх шинж тэмдэг илэрч байвал энэ нь аддисоны өвчин, бартерын синдромоос үүссэн шинж байж болзошгүй гэж үздэг.   

Давстай л юм идмээр байна уу?

9 Халуун ногоо идмээр байна уу?

Халуун ногоо идэх нь халуун орны улсуудад түгээмэл байдаг хоолны соёл. Нэг төрлийн хачирхалтай мэт боловч халуун ногоотой хоол хүнс идсэнээр түр хугацаанд хүний биеийн метаболизмыг нэмэгдүүлж, хөлс ихээр гаргаж, ингэснээр бие сэрүүцдэг байна. Харин халуун уур амьсгалд байхгүй ч халуун ногоо идмээр санагдах нь түр зуурын адреналин ялгаруулдгаас нь болдог байна. Пенсилванийн их сургуулийн судалгаанаас харахад зарим хүмүүс тэрхэн зуурын адреналин ялгаруулахтаа бүр донтсон байдаг гэжээ.

Халуун ногоо идмээр байна уу?

10 Чихэрлэг, давстай попкорн идмээр байна уу?

Хүний бие жигд ажиллахын тулд чихэр, давс хоёр аль аль нь зайлшгүй шаардлагатай. Энэ хоёр нь дасгал хийх ч юмуу биеэс их хэмжээний хөлс ялгарах үед биеэс гадагшилдаг. Ньюхаусын хэлснээр хэрвээ чи чихэрлэг мөртөө давсархаг зүйл идмээр байвал биед чинь хадгалагдсан энэ хоёр зүйлс дутмагшилд орсон байна гэдгийг илэрхийж байна гэсэн үг. Ийм ч учраас бэлтгэлийн дараа сэргээх зориулалтаар хэрэглэдэг уух зүйлс нь давс, чихэр хоёуланг нь агуулдаг байна.

Чихэрлэг, давстай попкорн идмээр байна уу?

11 Юу ч хамаагүй идмээр байна уу?

Юу ч хамаагүй идмээр санагдахад хүн өлсч байна гэж андуурдаг бөгөөд энэ нь үнэндээ хүний биед шингэн дутагдсаных байдаг. Хүний биед шингэн дутагдахад хамгийн сүүлд илрэх нь цангах мэдрэмж юм. Бидний бие бидэнд юу хэлж байгааг ихэнхдээ бид буруу ойлгодог. Ер нь бол бид нийтээрээ шингэний дутагдалтай байдаг. Дараагийн удаа чихэрлэг эсвэл давсархаг юм идмээр санагдсан үедээ нэг стакан ус уугаад үзээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно.

Юу ч хамаагүй идмээр байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()