1
Сэнст хөдөлгүүртэй галт тэрэг, 1936 он
Үүнийг өнөө үеийн дэлхий дахины метрополитан хотуудад ашигладаг хурдны галт тэргийн системийн эхлэл гэж харж болно.
2
Тээвэрлэгч пуужин, 1964 он
Энэ бол томоохон туннелиэр зорчих пуужингийн хөдөлгүүрт далавчгүй онгоц юм.
3
Арктикыг судалж буй нисдэг тавагнууд, 1957 он
4
Шатаж буй хөлөг онгоц, 1936 он
Ирээдүйд хөлөг онгоцонд осол гарахад дотор нь ачсан, дүүрэн шатахуунтай шумбагч онгоцнуудын ачаар та эсэн мэнд үлдэх нь ээ. Эдгээр зургуудыг Германы зохион бүтээгчийн гаргасан машины загвараас сэдэвлэжээ.
5
Футуристик танк
Энэхүү танк нь харагдаж байгаа шигээ хүчтэй юм. Танкны урд залгасан том хэмжээтэй, тариа шиг хэлбэртэй зүйл нь нэг төрлийн лазер зэвсэг ажээ. Гэхдээ хэдэн онд зурагдсан нь тодорхойгүй байдаг юм.
6
Динозавран ачааны машин, 1949 он
Энэхүү аварга машин нь хотын замын хөдөлгөөнд саад бололгүйгээр олон тооны хүн, их хэмжээний ачааг зөөвөрлөх зориулалттай билээ.
7
Юу болж байгаа нь тодорхойгүй
1969 оны энэхүү зураг нь Пинк Флойд хамтлагийн "Хана" цомгийн зураач Рожер Вотерсаас санаа авсан гэлтэй. Тус зурагт яг юу болж байгааг бараг зураачаас нь өөр хүн мэдэхгүй байх.
8
Чи мансууруулах бодис хэрэглэсэн юм биш биз дээ гэж үү?
Үгүй ээ, хэрэглээгүй. Энд үнэхээр нэгэн эр далайн одтой лазераар тулалдаж байна. Гэхдээ цаана нь байгаа нисдэг таваг шиг хөлгөөс дүгнэхэд энэ бүхэн өөр гараг дээр болж буй бололтой. Гэхдээ хэдэн онд зурагдсан нь тодорхойгүй байдаг.
9
Сансрын аяллын зөгнөл
Олон жилийн турш ирээдүйн зөгнөлүүд дандаа сансрын аяллыг зөгнөсөн байдаг. Гэвч ингэхдээ ямар нэгэн портал ашиглаж сансар огторгуйн гүнд аялдаг эсвэл бүр өөр гарагийг эзлэн авдгийг харуулдаг билээ. (Хэдэн онд зурагдсан нь тодорхойгүй)
10
Холын ирээдүй
Агаарын хөлөг, их буу зэргээс харахад энэ дайн нэлээн холын ирээдүйг зөгнөсөн мэт байдаг боловч ойр тойрны барилга байгууламж нь эртний устсан иргэншлийн үеийхтэй төстэй. (Хэдэн онд зурагдсан нь тодорхойгүй)
11
Эдгээр бүх зөгнөлт зургаас хамгийн хачирхалтай нь энэхүү робот “хүүхэд асрагч” гэлтэй. Нярайгаас эхлээд өсвөр насны хүүхдийг харж бүгдийг амжуулах энэхүү робот нь эцэг, эхчүүдийг ирээдүйд илүү “үр ашигтай” зүйлд цагаа зарцуулах боломжийг олгож буй мэт. Тэдний хувьд хүүхдээ амьгүй машинд даатгаад үлдээнэ гэхэд төсөөлөхөд бэрх ч тус үе нь бидний бодсноос ч хамаагүй ойртсон ч мэдэх юм.
12
Живсэн дайны хөлгийг аврахаар ирж буй робот шумбагч онгоц, 1969 он.
13
Компьютержсэн сургуулийн эрин үе
1969 онд Шонен Сандей сэтгүүлд хэвлэгдсэн Шигэрү Комацузакигийн “Компьютержсэн сургуулийн эрин үе” хэмээх уг зураг нь ирээдүйд хүүхэд бүр өөр өөрийн компьютертэй, хичээлийг багш нь дүрс проектороор зааж, сахилгын роботууд ангиар явж сурагчдын сахилга бат, эмх замбараатай байдлыг сахиулахыг илтгэдэг аж.