Бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх болсон НАСА-ийн 10 технологи

НАСА нь гол төлөв сансар судлалд төвлөрөн ажилладаг боловч тэдний технологийн салбарт авчирсан ахиц дэвшил хүмүүний нийгэмд ихээхэн өөрчлөлт оруулсан билээ. 1976 оноос эхлэн НАСА Spinoff нь 200 гаруй сансрын технологийг танилцуулсан бөгөөд эдгээр нь бидний өдөр тутмын амьдралд янз бүрийн байдлаар нэвтэрсээр иржээ. Ингээд бидний амьдралд өргөн хэрэглэгддэг НАСА-ийн 10 технологийг танилцуулж байна.

Бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх болсон НАСА-ийн 10 технологи

1 Гэрэл мэдрэгч матриц

Хэрвээ та DSLR камер, гар утас, "GoPro" гэх мэт төхөөрөмжийг ашиглан зураг дардаг бол та НАСА-ийн технологийг хэрэглэж байна гэсэн үг юм. Ихэнх зураг дарж, бичлэг хийх зориулалттай төхөөрөмжүүдэд CMOS хэмээх мэдрэгч байх бөгөөд үүнийг НАСА-ийнхан гариг хоорондын судалгааны үед дүрсийг жижигрүүлж буулгахын тулд бүтээж байжээ. 

Гэрэл мэдрэгч матриц

2 Хүүхдийн тэжээл

Ангараг гарагийг судлах ажиллагаанд явах сансрын нисгэгчдэд урт хугацаанд тэжээллэг хоол хүнс хэрэгтэй байсан бөгөөд НАСА-ийн судлаачид нярай хүүхдийн бойжилтын гол үндэс, эхийн сүүний байгалийн хувилбар болох Омега-3-ын эх үүсвэрийг илрүүлжээ. Үүнээс хойш зах зээлд гаргаж буй хүүхдийн тэжээлийн 90 хувь нь найрлагандаа Омега-3 агуулах болсон ба энэ нь хүүхдийн тархи, нүд, зүрхний хөгжилд тустай аж. 

Хүүхдийн тэжээл

3 Жийргэвч хөөс - (Memory Foam)

НАСА-ийн технологиудаас бидний амьдралд хамгийн өргөн хэрэглэгддэг зүйл бол энэхүү хөөс юм. Үүнийг анх туршилтын нислэгийн үеэр нисгэгчийн тохь тухтай байдлыг хангах зорилгоор бүтээж байсан бол өдгөө бид ор, буйдан, сандал тэр байтугай гутал, кино театрын суудал гэх мэт олон зүйлсийг зөөлхөн, тухтай болгоход ашигладаг билээ. 

Жийргэвч хөөс - (Memory Foam)

4 Хүнсний аюулгүй байдлын стандарт

Нислэгт зориулсан хоол хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд НАСА-ийнхан "Pillsbury" компанитай хамтарч хүнсний аюулгүй байдлынт стандарт болох HACCP-ыг гаргасан байна. Харин орчин үед уг стандарт нь хүн төрөлхтнийг эрүүл аюулгүй хүнс хэрэглэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хүнсний аюулгүй байдлын стандарт

5 Усны хувцасны загвар

Лэнгли дахь НАСА-ийн судалгааны байранд хийсэн аэродинамикийн судалгаа нь агаар, усны эсэргүүцлийг дээд зэргээр бууруулах материал, бүтэцтэй "Speedo LZR Racer" усны хувцасны загварыг гаргахад хүргэсэн байна. 2008 оны Олимпийн наадмаар усан спортын бараг бүх тамирчид "Speedo LZR Racer" усны хувцсыг өмссөн байжээ. Бүх биеийг бүрхсэн оригинал LZR Racer усны хувцсыг олон улсын тэмцээнд өмсөхийг хориглосон хэдий ч дуураймал загвар нь одоог хүртэл усанд сэлэлтийн тамирчдын дунд өргөн хэрэглэгдсээр байна.

Усны хувцасны загвар

6 Нарны хамгаалалттай линз

Эймсийн судалгааны төвд сансрын нисгэгчдийн хуванцар дуулгыг хийх үед нарны хэт ягаан туяа болон зурагдалтын хамгаалалттай хамгийн анхны линз бүтээгджээ. Ингээд 1980-аад оны үед НАСА нарны хамгаалалттай линзийг бүтээсэн бөгөөд энэ нь одоо нарны шил, цанын шил болон гагнуурчдын хамгаалалтын масканд ашиглагддаг байна.

Нарны хамгаалалттай линз

7 Утасгүй тоос сорогч

НАСА саран дээр судалгаа хийж, дээж авахад хэрэглэгдэх, зай хураагуураар ажилладаг төхөөрөмж бүтээхийн тулд "Black & Decker" компанитай хамтран ажиллажээ. Үүнээс үүдэн орчин үеийн үйлдвэрлэл, эмнэлгийн байгууллагуудад ашигладаг утасгүй тоос сорогч бий болжээ.

Утасгүй тоос сорогч

8 Аврах хөнжил

Аврах хөнжлийг 1964 онд НАСА мөн л сансрын нисгэгчдэд зориулан зохион бүтээжээ. Энэхүү агаар нэвтрүүлдэггүй тусгаарлагч материалыг одоо түргэн тусламжийн зорилгоор болон хол замын гүйлтийн үед температурын хэлбэлзлээс хамгаалах хувцас хийхэд ашигладаг.  Үүнээс гадна гадуур хувцас, унтлагын мешок ч хийхэд хэрэглэнэ.

Аврах хөнжил

9 Цан арилгагч

НАСА-ийнхан онгоцны далавч болон хөдөлгүүрийн дээрх цан арилгах асуудлыг шийдвэрлэхийн тулд нэлээд хугацааг зарцуулсан. Уг судалгааны үеэр зөвхөн нисэх онгоц төдийгүй галт тэрэгт зориулсан цанталтын эсрэг аргыг ч нээсэн юм.

Цан арилгагч

10 Гал унтраагч

НАСА нь сансрын нисгэгчийн хувцас болон машины доторлогоонд ашиглагддаг полимер материалыг бүтээжээ. Салхи болон галын дөлд тэсвэртэй PBI хэмээх энэхүү материалыг орчин үед гал унтраах, цэрэг зэвсэг, уралдааны автомашинд ашиглах болжээ.

Гал унтраагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()