Зохион бүтээгчийнхээ аминд хүрсэн 10 нээлт

Хүн үүссэн цагаас эхлэн ахуй амьдралын хэрэгцээ шаардлагаар төрөл бүрийн зүйлсийг шинээр зохион бүтээсээр ирсэн билээ. Ялангуяа Эдисон, Грэхэм Белл зэрэг шинжлэх ухааны нэрт зүтгэлтнүүдийн бүтээлүүд хүн төрөлхтний хөгжилд үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан. Тэгвэл бусдад хэрэгтэй зүйл бүтээснийхээ төлөө амиа алдах тохиолдлууд гардаг ажээ. Бүтээлээ турших явцад гарсан техникийн саатлаас болж тэд эцсийн амьсгалаа хураасан байдаг. Үхэл гэдэг бидний хэзээ нэгэн цагт нүүр тулгарах гарцаагүй зүйл боловч эдгээр хүмүүс өөрсдийн бүтээлээсээ болж амиа алдсан нь үнэхээр харамсалтай. 

Зохион бүтээгчийнхээ аминд хүрсэн 10 нээлт

1 Макс Валиер - Пуужин

Валиер бол хүн төрөлхтөн пуужин бүтээх боломжтой гэдгийг анх олж харсан хүн юм. Тэрбээр Германы Сансар судлалын академийг байгуулсан бөгөөд хүнийг сансарт нисгэх санааг анх  20-р зуунд гаргаж байжээ. 1928-1929 онд Фриз вон Опел хэмээх хүнтэй хамт пуужин шиг тийрэлтэт хөдөлгүүртэй машин зохион бүтээж байв.

Харамсалтай нь Макс Валиер 1930 онд 35 насандаа туршилт хийж байх үедээ дэлбэрэлтэд өртөж нас барсан юм. Керосиныг ус болон хүчилтөрөгчтэй хольж ажилладаг шаталтат хөдөлгүүрийн урд тэрээр сууж байсан бөгөөд 2 удаагийн амжилттай туршилтын дараа дахин турших хүсэл нь ийнхүү түүний амийг авч оджээ.

Макс Валиер - Пуужин

2 Ли Си - "5 эрүү"

Ли Си нь Хятадын түүхэн дэх томоохон гүрнүүдийн нэг болох Цинь гүрний үед төрийн институц гэх зүйлийг үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тэрбээр Цинь гүрний үед ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ өөрийн санаачилсан "5 эрүү"-ээрээ эрүүдүүлж нас барсан байна. Түүний нэвтрүүлсэн "5 эрүү"-д нүүрэн дээр нь тамгалах, хамрыг нь таслах, тойгийг нь зүсэж авах, бэлэг эрхтэнг нь таслах, амьдаар нь чанах эсвэл мөч мөчөөр нь таслах зэрэг хэрцгийлэл багтдаг байжээ.

Ли Си - "5 эрүү"

3 Францис Эдгар Стэнли - Ууран хөдөлгүүрт машин

Тэрбээр өөрийн ихэр болох Фрилан Эдгар Стэнлитэй хамтран "Стэнлийн моторт тэрэг" компани байгуулж, уураар явдаг машин бүтээсэн боловч уг машинаараа ферм рүүгээ явж байх замдаа мод бэлтгэлийн галт тэрэгтэй мөргөлдөж нас барсан байна.

Машин үйлдвэрлэлийн салбарт орохоосоо өмнө ихэртэйгээ хамт Англид фото зургийн студийн бизнес эрхэлдэг байсан ба хамгийн анх зургийг будгаар шүршиж өнгөт болгох эрхийг өөрийн нэр дээрээ патентлуулж байсан аж. 

Францис Эдгар Стэнли - Ууран хөдөлгүүрт машин

4 Жан Франсуа де Розье - Агаарын бөмбөлөг

Жан Франсуа де Розье нь Францад амьдардаг хими, физикийн багш хүн байжээ. 1785 оны 6-р сарын 15-нд тэрээр Пьер Романтай хамт өөрийн зохион бүтээсэн агаарын бөмбөлгөөр Английн сувгийг гатлах гэж яваад Вимере гэх газрын ойролцоо осолдож амь эрсэдсэн байна. Энэхүү осол нь агаарт осолдсон анхны тохиолдол байв. Розьегийн зохион бүтээсэн агаарын бөмбөлөг нь хүйтэн болон халуун агаараар дүүрдэг 2 хавхлагатай байжээ.

Жан Франсуа де Розье - Агаарын бөмбөлөг

5 Франц Райхелт - Шүхэр

Нисдэг оёдолчин гэгддэг тэрээр өөрийн оёсон хувцас маягийн шүхрээрээ Эйфелийн цамхаг дээрээс үсэрсэн юм. Цагдаагийн албан хаагчид түүнийг өөрийг зохион бүтээсэн шүхрээ өөр нэгэн тэнэгээр туршуулна гэж бодож нисэх зөвшөөрөл олгосон боловч өөрөө ниссэнээр бүтээлийнхээ золиос болон амь эрстжээ.

Франц Райхелт  - Шүхэр

6 Хенри Смолински - Нисдэг машин

Смолински нь нисдэг машин бүтээхийн тулд Цесна 337 нисэх онгоцныхоо далавчийг нь авч "Ford Pinto" машинд суурилуулжээ. Ингээд тэрбээр "AVE Мизар" нэртэй машиныг өөрийн компанидаа зохион бүтээсэн байна. Гэвч тэр өөрийн найз Хал Блейктэй хамт машинаа туршиж байх үедээ осолдон нас баржээ.

Түүний зохион бүтээсэн машин нь 3500 метрийн өндөрт, цагт 200 км хурдтай нисэх чадвартайгаас гадна шингэний даралтын хэмжээ, өндөр, байршил тодорхойлогч зэрэг төхөөрөмжүүдтэй байж. Машин болон нисэх онгоц 2-ын аль алиных нь хөдөлгүүртэйгээр бүтээгдсэн учир цагт 1000 км хурдлах чадвартай гэж тооцоолжээ.

Смолинскийн нисдэг машин модны орой дээр гацсан бөгөөд тэндээс зөөхөөр ирсэн ачааны тэргэн дээр буухаасаа өмнө дэлбэрсэн гэжээ. Түүний үхлээс болж энэхүү машиныг нь Жеймс Бондын кинонд хэрэглэхээ больсон байна.

Хенри Смолински - Нисдэг машин

7 Уиллиам Баллок - Хэвлэгч машин

Уиллиам Баллокийн зохион бүтээсэн хэвлэгч машин нь зургийг хэвлэж аваад ороомог хэлбэрт оруулснаар дараа нь өөр зүйл дээр хувилж болдог байжээ. Энэхүү бүтээл нь маш амжилттай болсон бөгөөд хэдэн жилийн дараа тэрээр хэвлэх машинаа ажиллуулж байхдаа хөлөө тээглүүлж гэмтэл авсан байна. Гэвч удалгүй түүний хөлөнд үхжил явагдаж улмаар нас баржээ.

Уиллиам Баллок - Хэвлэгч машин

8 Хорас Ханли - Дайны шумбагч

Ханли Америкийн иргэний дайны үед Холбооны мужуудын (Confederate) тэнгисийн цэргийн инженерээр ажилладаг  байсан бөгөөд анхны дайны шумбагч онгоцыг зохион бүтээжээ. Тэрээр 1863 оны 10-р сарын 15-нд багийнхаа 7 гишүүнтэй хамт шумбасан ч амьд эргэж ирээгүй юм. Түүний бүтээсэн шумбагчийг 1964 онд дахин сайжруулан туршсан нь амжилттай болсон юм. 

Хорас Ханли - Дайны шумбагч

9 Мари Кури - Цацраг идэвхт бодис

Хатагтай Кури гэх нэрээр алдаршсан тэрээр Нобелийн хошой шагналтай 4 эрдэмтний нэг билээ. Польш улсаас гаралтай алдарт физикч, химич тэрээр цацраг идэвхт бодисыг туршиж үзсэн анхны хүн байв. Тухайн үед цацраг идэвхт бодисын нөлөөг сайн судлаагүй байсан бөгөөд Кури цусны эсийн дутагдлаас үүдэлтэй хавдраар өөд болжээ. Түүний эдэлж хэрэглэж байсан бүхэн нь цацраг идэвх агуулж байсан байна.

Мари Кури - Цацраг идэвхт бодис

10 Карел Суцек - Хөвөгч торх

Карел Суцекийн бүтээл нь усан дээр хөвдөг, доргилт мэдэрдэггүй торх байсан ба тэрээр энэхүү торхоо туршиж Хьюстон Астродомийн орой дээрээс үсэрчээ. Тэрбээр устай том саван дотор газардах ёстой байсан ч азгүй тохиолдлоор торх савны ирмэг дээр унаснаар тэрээр амиа алдсан юм. Энэ туршилт нь түүний анхны туршилт байгаагүй ажээ. 1984 онд Ниагарын хүрхрээн дээр энэхүү торхоо туршиж байжээ. 

Тэрбээр туршилтынхаа бичлэгүүдийг зарж төлбөрөө төлж байсан бөгөөд Ниагарт хийсэн туршилтаараа хөрөнгө оруулагчид татах зорилготой байсан бол Астродомийн туршилт нь өөрийн зохион бүтээсэн торх нь ганцхан удаа ашиглагдаад өнгөрөх зүйл биш гэдгийг батлах байж.

Карел Суцек - Хөвөгч торх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()