Дэлхийн дулаарлаас үүдэж, хэт халуун зун үргэлжлэх болсон Европт энэ зун температур дээд цэгтээ хүрлээ. Хойд Африкаас ирсэн халуун агаар өнгөрөгч сард Европын томоохон хотуудын түүхэн дэх хамгийн халуун үеийг бий болгоод цаашаа Гренландын мөсөн бүрхүүлийг зорьжээ.
НАСА-гийн мэдээлж буйгаар, Гренландын мөс “Их хэмжээний хайлалт”-ын явц дээрээ явж байгаа бөгөөд Атлантын далай руу хэдэн тэрбум тонн хайлсан ус цутгасаар байгаа аж. Өөрөөр хэлбэл энэ нь Флорида мужийг бүхэлд нь 13 см усаар бүрхэх хэмжээ юм. Уг халуунаас шалтгаалж Гренландын мөсөн бүрхүүлийн тал шахуу хувь нь хайлж, далайн төвшин хурдацтайгаар нэмэгдэж байна.
Мөн “Долдугаар сар уур амьсгалын түүхийг дахин билээ. Үүнээс болж дэлхийн хэмжээнд температурын өөрчлөлт дээд цэгтээ хүрлээ” гэж Дэлхийн ус цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас онцолжээ.
Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Хэт их халалт нь Гренланд, Хойд мөсөн далай, Европын мөсөн далайн мөсийг маш хурдацтайгаар хайлахад хүргэлээ. Түүнчлэн Хойд мөсөн далай орчмоор гарсан их хэмжээний түймэр хоёр дахь сардаа үргэлжилж байна. Хүний хөлөөс зайтай орших энэ ой мод нүүрс төрөгчийн хийг ихээхэн өөртөө шингээдэг байсан бол одоо маш их хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулж байна. Энэ бол зөгнөлт зохиол, таамаг ерөөсөө биш. Харин дэлхийн дулаарлын өнөөгийн бодит байдал юм. Бид энэ асуудлын эсрэг цаг уурын ямар нэгэн арга хэмжээг авахгүй бол ирээдүйд улам аймшигт дүр зураг үүснэ” гэж хэлжээ.
Цаг уурын өөрчлөлт Гренландын мөсөн бүрхүүлд ямар аймшигт нөлөөг үзүүлж байгааг та доорх зургуудаас үзнэ үү.
1
Хэт дулаан цаг агаартай байгаа Гренландын Илүлиссатын ойролцоо жуулчид хөвж буй мөсийг ажиглаж буй нь
2
Гренландын Илүлисса дахь байшингуудын араар мөсөн уул хөвж байна
3
Гренландын баруун хэсгээр хайлж буй мөс томоохон голыг үүсгэж байна. Энэ нь цаашлаад мөсөн доогуур урсаж далай руу цутгаж байгаа юм
4
Илүлисса дахь хөвж буй мөсөн уул.
5
Энэхүү агаараас авсан зурагт Илүлисса дахь хөвж буй мөс дээрээсээ хайлж, нуур үүсгэсэн байгааг харуулжээ
6
Илүлиссагийн аманд хөвж буй мөснүүдийн дундуур Инуит загасчид тор хаяж байна
7
Мөсөн уулын дэргэдүүр жуулчдын завь өнгөрч байна
8
Илүлиссад хайлж буй мөсний усан дусал
9
Хайлж буй мөс нуур үүсгэж байна
10
Хөвж буй мөснүүдийн дундуур Инуит загасчид тор хаяхаар бэлтгэж байна
11
Гренландын баруун хойд хэсгийн мөсөн бүрхүүлийн эргээр хайлсан ус нь нуур, цөөрмийг үүсгэжээ
12
Гренландын баруун хэсгийн хайлж буй мөс томоохон мөсөн голыг бий болгожээ
13
Баруун Гренландын Кангерлуссакын ойролцоо мөсний буй ус цутгаж байна
14
Хэт дулаан уур амьсгалтай байгаа Илүлисса дахь толгод дээр цэцэг ургаж байна