Ам зайлагчийг өөр юунд ашиглаж болох вэ?

Нийгмийн хөгжлийг дагаад бидний амьдрах хэв маяг, дадал зуршил, тэр байтугай эрүүл ахуйн горим ч өөрчлөгдөж байна. Сүүлийн үеийн хүмүүс хувийн ариун цэвэр, эрүүл ахуйдаа ихээхэн анхаарал хандуулах болсон бөгөөд дэвшилтэт, шинэлэг бүтээгдэхүүнийг идэвхитэй хэрэглэж байгаа билээ. Зарим нь бүр эдгээр бүтээгдэхүүнүүдийг өөр зүйлсэд ухаалгаар ашиглах нь ч бий. Тэгвэл ам зайлагчийг зориулалтаар нь ашиглахаас гадна өөр олон зүйлсэд  ашиглаж болдог сонирхолтой аргуудыг таньтай хуваалцаж байна. 

Ам зайлагчийг өөр юунд ашиглаж болох вэ?

1 Шүдний сойз ариутгах

Нэг саванд ам зайлагчаасаа хийгээд шүдний сойзоо хийж хонуулахад л хангалттай.

Шүдний сойз ариутгах

2 Хөлсний үнэр арилгах

Хэрвээ та бүтэн өдрийн турш спортоор хичээллэх, эсвэл ямар нэгэн биеийн хүчний дасгал хийхээр төлөвлөөгүй бол ам зайлагчийг хөлсний үнэр дарагчийн оронд ашиглах боломжтой. Амны үнэр дарагч нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг учир таагүй үнэрийг дарж, арьсыг сэргээж өгдөг. Үүнээс гадна арьсны нүх сүвийг гэмтээхгүй байж, хувцсан дээр толбо үлдээдэггүй аж.  

Хөлсний үнэр арилгах

3 Хумсны мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй

Уксус болон ам зайлагчийг ижил хэмжээтэй хольсноор мөөгөнцөртсөн хумсыг эмчлэх боломжтой. Уусмалдаа хөвөн шингээж, хумсан дээрээ хэдэн минутын турш тавиарай. Үр дүнд хүрэхийн тулд 2-3 долоо хоногийн турш өдөр бүр давтах хэрэгтэй.

Хумсны мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй

4 Угаалгын машин ариутгах

Угаалгын машин ариутгахад өнгөгүй ам зайлагч хэрэгтэй. Угаалгын машиныг цэвэрлэхээс гадна таны хувцсыг ч өнгө оруулах болно.

Угаалгын машин ариутгах

5 Суултуур цэвэрлэх

Ариун цэврийн өрөөгөө цэвэрлэж байх үедээ суултуурны усны сав руу ам зайлагчаас бага зэрэг хийх боломжтой. Суултуураа цэвэрлэсний дараа усаа татахад л хангалттай.

Суултуур цэвэрлэх

6 Хагны эсрэг

Толгойгоо шампунь ангижруулагчаар угаасныхаа дараа ам зайлагчийг устай хольж үсээ зайлах хэрэгтэй гэнэ. Энэ нь тослог, хагтай үсэнд тохиромжтой.

Хагны эсрэг

7 Пирсинг арчлах

Спиртний оронд ам зайлагчийг ашиглаж пирсингээ цэвэрлэх боломжтой шүү.

Пирсинг арчлах

8 Шарх ариутгах

Арьс бага зэрэг гэмтсэн, зүсэгдсэн тохиолдолд та ам зайлагчийг ашиглаж болно.  Хөвөн эсвэл бинтийн тусламжтайгаар шархадсан хэсгээ арчаарай.

Шарх ариутгах

9 Шавжинд хазуулсны дараа ашиглах

Ам зайлагч нь шавжинд хазуулсны дараах загатналт болон бусад сөрөг үр дагаварыг арилгахад тустай.

Шавжинд хазуулсны дараа ашиглах

10 Хөхрөлтийг арилгах

Ам зайлагчийг хөвөнд дэвтээж, хөхөрсөн хэсэгтээ тавьснаар хөхрөлт, хаван хурдан арилах болно.

Хөхрөлтийг арилгах

11 Гарт шингэсэн загасны үнэрийг арилгах

Загасаар хоол хийсний дараа хэсэг хугацаанд үнэр нь гарнаас гардаггүй талаар бүсгүйчүүд сайн мэдэх билээ. Энэ тохиолдолд танд ам зайлагч туслах бөгөөд гараа ам зайлагчаар зайлахад л хангалттай. Энэ аргыг сармисны үнэр арилгахад ч хэрэглэж болно.

Гарт шингэсэн загасны үнэрийг арилгах

12 Хогийн сав цэвэрлэх

Хогийн савны таагүй үнэрийг арилгахад хөвөнд шингээсэн ам зайлагч танд туслана. Ам зайлагч шингээсэн хөвөнгөө хогийн савны дор тавиарай. Хамгийн гол нь хогоо ойр ойрхон хаяхаа мартуузай.

Хогийн сав цэвэрлэх

13 Цэцэг арчлах

Хүн бүр л дуртай цэцгээ удаан хугацааны турш амьд байгаасай гэж хүсдэг. Үүний тулд цэцэгний устай саванд 2 хоолны халбага ам зайлагч хийнэ. Ургамал дээрх мөөгөнцөр, хөгзийг арилгахын тулд 1:3 хэмжээтэй ам зайлагч болон ус ашиглана. Ус шүршигч савыг ашиглаж, гэрийнхээ ургамал болон цэцгээ шүршиж арчлаарай.

Цэцэг арчлах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()