1
Ягаан болор (Аметист)
Энэхүү байгалийн үнэт чулуу нь толгой өвдөлтийг намдааж, стресс, сэтгэл гутралыг бууруулж тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Тиймээс та үүнийг бясалгал хийж байхдаа хэрэглэхэд тохиромжтой юм.
2
Шаргал болор (Цитрин)
Нарны энерги дамжуулдаг цитрин буюу нарны гэрлэн чулуу нь халуун дулаан энергийг дамжуулж, уйтгар гунигийг арилгадаг. Түүнчлэн эрч хүч, өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог бөгөөд хоол боловсруулалтыг дэмжих, цус цэвэрлэх үйлчилгээг үзүүлдэг байна.
3
Карнел (Carnelian)
Танд эрч хүч хэрэгтэй байгаа бол карнел чулууг сонгоорой. Карнел нь өөртөө итгэлтэй, бүтээлч байдлыг өдөөж өгдөг эрдэнийн чулуу юм.
4
Сарнайн чулуу (Rose quartz)
Хэрвээ та унтаж чадахгүй, орондоо хөрвөөж хэвтдэг бол сарнайн чулуу танд хэрэгтэй. Энэ чулууг зүүсэн байх үед та тайван, амгалан байдлыг мэдрэх болно. Мөн энэ нь арьс болон нөхөн үржихүйн эрхтэнд сайнаар нөлөөлдөг юм.
5
Цагаан чулуу (Кварц)
Цагаан чулуу нь ханиад, харшил, толгойн өвдөлт, бие тавгүйрхэх гэх мэт олон төрлийн зовиурыг анагааж чаддаг. Түүнчлэн биеийг цэвэрлэх үйлчилгээтэй байдаг аж.
6
Пирит (Pyrite)
Танд тоо бодох эсвэл ямар нэгэн юмыг цээжлэхэд асуудал тулгарч байна уу? Тэгвэл пирит чулуу нь ой санамжийг сайжруулах үйлчилгээтэй байдаг юм. Энэхүү чулууг зүүж хэрэглэхээсээ илүүтэй унтахдаа хажуудаа эсвэл ажлын өрөөндөө тавихад тохиромжтой.
7
Цэнхэр молор
Бясалгалын үеийн чулуу гэж нэрлэгддэг цэнхэр молор нь сэтгэл санааг тайвшруулж, бодол санааг цэгцлэхэд тусалж, эрч хүчийг нэмэгдүүлдэг юм.
8
Маргад эрдэнэ
Энэ бол итгэл найдвар, цэцэн мэргэний бэлэг тэмдэг болсон чулуу юм. Маргад эрдэнэ нь ой тогтоолтыг сайжруулахаас гадна нуруу, зүрх, нүдний өвчин зэргийг анагаахад тусалдаг.
9
Целестит (Celestite)
Цэнхэр целестит чулуу нь ой тогтоолтыг сайжруулж, сэтгэл санааг тайвшруулан итгэл найдварыг бэлэглэдэг юм.
10
Сульфат болор
Сульфат болор нь эрч хүчтэй байдлыг билэгддэг билээ. Мөн энэ чулуу биеэс хор гадагшлуулах үйлчилгээтэй байдаг. Тиймээс хэрвээ таны бие таагүй байвал сульфат болрыг зүүж эрч хүчээ нөхөж байгаарай.