Үүргэвчтэй аялагчид ийм аргаар хэрэглээний мөнгө, замын зардлаа олох явдлыг "Begpacking" гэж нэрлэдэг. Тэд очсон газартаа мөнгө гуйж замын зардлаа олоод дараагийн нутагтаа очин ахиад л эхнээс нь түүнийгээ давтдаг аж. "Begpacker"-ууд нутгийн иргэдээс мөнгө авахын тулд багахан урлагийн тоглолт үзүүлэх, эсвэл зүгээр л суугаад гуйлга гуйдаг гэнэ. Зарим нь бүр бичиг баримтаа гээсэн, мөнгөө хулгайд алдсан гэж худлаа хэлдэг бөгөөд тэднийг өрөвдсөн иргэд мөнгө өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байна.
Түүнчлэн аялал жуулчлалаас гол орлогоо олдог Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ асуудал шүдний өвчин болж эхэлж байгаа бөгөөд нэг хэсэг нь тэдгээр "гуйлгачдыг" хил дээр орж ирэхэд нь сайтар шалгаж, нягтлаад нутаг буцаадаг болсон гэнэ.
1
Энэ залуу саяхан хар салхинд өртсөн хотод аяллаа үргэлжлүүлэх мөнгө гуйгаад зогсож байна
2
Дэлхийгээр аялах хүсэлтэй гуйлгачин Хонг Конгд
3
Нэгэн эмээ амь зуухын тулд хог ухаж байхад түүний дэргэд нэг гадаад эмэгтэй Тайланд руу аялах мөнгө гуйгаад сууж байна
4
Орос эр хүүтэйгээ акробат үзүүлбэр үзүүлэн мөнгө олж байгаа нь
5
Цагаан арьст залуу Сөүл хотод хэтэвчээ гээсэн хэмээн мөнгө гуйж байна
6
"Бусдаас өөр байх"-ын тулд гуйлга гуйж буй аялагчид
7
Аялж явахдаа нөхөртөө хаягдсан эмэгтэй хүүхэдтэйгээ хамт гуйлга гуйж байгаа нь
8
Орос залуу Хонг Конгд ирээд мөнгөгүй болжээ
9
Сөүлд гуйлга гуйж буй цагаан арьст эмэгтэйг цагдаа яахаа мэдэхгүй байна
10
Энэ эмэгтэй хүүхэдтэйгээ хамт 2014 оноос эхлэн худлаа хэлж, гуйлга гуйж байгаа ажээ
Тэрбээр Америкаас ирсэн, хэл мэдэхгүй, төлбөрийн картаа хаясан тул хүүхдэдээ хоол авч өгөх мөнгөгүй хэмээн худал хэлж 2014 оноос хойш гуйлга гуйжээ.
11
Гэр бүлээрээ мөнгө гуйж байна
12
Үнэтэй камертай ч гуйлга гуйх хэрэгтэй болжээ
13
Өөрийн авсан зургаа зарж буй залуу
14
Хүн тэвэрснийхээ төлөө мөнгө нэхэж буй аялагчид
Нэг тэврэлт 100 иен
15
Сөүлд гудамжны тоглолт үзүүлж буй хөгжимчин залуу
16
Вьетнамд аяллын зургаа зарж буй залуу
17
Бөмбөр тоглож, зургаа зарж байна
18
Нас тийм ч чухал биш
19
Фи Фи хэмээх аралд хүрэхийн тулд гуйлга гуйсан нь
20
Хамтдаа гуйж байна
21
Бас нэгэн "Begpacker"
22
Сөүл дэх "Баян" гуйлгачид