Мөөг, жимс түүхдээ анхаарах зүйлс

Гүзээлзгэнэ хэзээ гүйцэд боловсордог вэ? Түүхий мөөгийг хэрэглэж болох уу? Угаагаагүй жимсийг идвэл шингэн алдаж, гэдэс хямардаг уу? гэх мэт маш олон асуулт жимс, мөөгний улиралд тохиолддог. Тэгвэл бид та бүхэнд эдгээр асуултуудын хариултыг хэлж өгье.

Мөөг, жимс түүхдээ анхаарах зүйлс

Жимс болон мөөгний улирал 6 сард эхэлж, ихэнхдээ намар дуусдаг. Тодорхой хугацаа гэж байхгүй бөгөөд жимс, мөөг бүхэн өөр өөрийн онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч харилцан адилгүй хугацаанд боловсордог байна.

 

1 Ойд жимс, мөөг түүхдээ анхаарах зүйлс:

  • Хашаалсан, хувь хүний эдлэн газар биш эсэхийг нягтлаарай.
  • Үйлдвэр болон замаас хол газраас жимс, мөөг түүх хэрэгтэй.
  • Түүсэн ургацаа хэрэглэхийн өмнө заавал угаагаарай.
  • Таны харсан жимс, мөөг хортой үгүйг нягтлахыг зөвлөж байна.

Ойд жимс, мөөг түүхдээ анхаарах зүйлс:

2 Жимсний хуанли

Гүзээлзгэнэ хамгийн эрт буюу 6 сарын сүүлээр ургаж эхэлдэг бол бөөрөлзгөнө зуны дунд сараас боловсорч, зарим нь намар хүртэл ургадаг. Харин нэрс 7-р сарын дундаас, үхрийн нүд, мойл нь 7-8-р сард, аньс 8-9-р сард, хад 7-9-р сард идэхэд бэлэн болдог байна. Мөн цангисыг 8 сараас эхлээд өвөл хүртэл түүж болдог юм.

Жимсний хуанли

3 Аюултай жимс

Хэдийгээр зарим төрлийн жимс маш амттай харагддаг ч ойгоор зугаалж явахдаа гарт таарсан бүхнийг түүх гэсний хэрэггүй. Энгийнээр бодоход хортой жимс идээд хордлого авах ч нөгөө талаараа амь насаа ч эрсдэлд оруулж болзошгүй юм.

Аюултай жимс

Гувай хатан, чонын жимс (гожи), ховолгоно зэргээс гадна хүний эрүүл мэндэд хортой хэдэн хэдэн жимснүүд бий. Ихэнх хортой жимснүүд гэдэс өвтгөх, дотор муухай оргиулах, ядрах, амьсгалахад бэрх болгох гэх мэт шинж тэмдгийг дагуулдаг ба заримдаа арьсыг ч түлдэг. Нэмж дурдахад, хэрээний нүд нь зүрх зогсоох аюултай байдаг бол боловсорч гүйцээгүй гандигарын жимс бас эрүүл мэндэд хортой.

4 Мөөгний хуанли

Мөөгний улирал эхэлдэг 6 сард та урт иштэй мөөг, хусны доор ургадаг мөөг гэх мэт олон төрлийн мөөгийг түүж болох бол 7 сарын дунд үеэс хүн бүрийн хүсэн хүлээдэг цагаан мөөг, 8 сард салбант мөөг зэргийг олох боломжтой. Харин ургацаар баялаг 9-р сард бараг бүх л мөөг боловсорч гүйцдэг тул та тэдгээрийг 10 сарын дунд хүртэл түүж болох аж.

Мөөгний хуанли

5 Хортой мөөгийг хэрхэн таних вэ?

Хортой мөөг нь хурц тод өнгө, хэт зөөлөн эд, өвөрмөц хээ угалзаараа ялгардаг ба “Би энд байна. Намайг аваарай” гэж байгаа мэтээр нүдэнд ил харагддаг. Гэхдээ та тухайн мөөгийг ямар мөөг вэ гэдгийг мэдэхгүй байвал түүсний хэрэггүй л болов уу. Учир нь хортой мөөг амь насанд аюул учруулдаг бөгөөд хорыг нь биеэс гадагшлуулах эмчилгээг одоог хүртэл олоогүй л байна.

Хортой мөөгийг хэрхэн таних вэ?

Түүнчлэн хоргүй мөөгтэй ижилхэн хортой мөөг хүртэл байдаг. Тэдгээрийг түүхийгээр нь хэрэглэх үед хордлого авч, толгой өвдөх, дотор муухайрах, усгүйжих, булчин сулрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Үүнээс гадна мөөг нь өөртөө маш их хор цуглуулдаг учир идэхийнхээ өмнө хэд хоногийн турш дэвтээж, чанаж, давслах хэрэгтэй юм. Тиймээс хоргүй мөөг байсан ч сайн гэгч нь усанд дэвтээж, угааж цэвэрлэх нь зүйтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()